Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 165

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ядмаа хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Т.С  холбогдох 1805038821271 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.С нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 23-924/б тоотод оршин суух иргэн Д.Аг гэртээ байхад нь айлган сүрдүүлж “айфоне-6” маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Яллах дүгнэлтэнд зөв бичигдсэн байна. Надад хүн дээрэмдэх санаа зорилго бол байгаагүй. Хохирогчийн гар утсыг би зарсан гэв.

                                                         

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ эмнэлэг орж ирчихээд хаалгаа онгойлгож гэртээ ороод хувцасны өрөө ороод хувцсаа сольчихоод утсаа цэнэглэе гэж бодоод том өрөө рүүгээ орсон, тэгээд утсаа залгаад яг эргээд хартал манай гарах хаалган дээр нэг 20 орчим насны сүүлд нэрийг нь мэдэж авсан С гэх залуу зогсож байсан би тэгэхээр нь айгаад, аргагүй биз дээ эмэгтэй хүн өдрийн цагаар гэртээ ганцаараа байтал огт танихгүй хүн гэнэт зогсож байхыг хараал айсан, тэгээд хэн бэ чи яах гэж байгаа юм  гэхэд С дотроос нь хаалга түгжээд нэг хүний нэр хэлснээ надаас асуусан, тэгээд надад эгчээ та дуугай байгаарай гэж хэлсэн. Би тухайн үед айсандаа ширээн дээрээс хутга аваад над руу ойртож болохгүй шүү гэж хэлээд хутгаа барьсан чигтээ том өрөө рүүгээ ороод гар утас руугаа дөхөөд эгч рүүгээ залгах гээд утсаа барьтал, нөгөө залуу намайг үсдэж авч газар унагаагаад дээрээс дэвсээд, хутга гарнаас татаж авах гэж байгаад гар зүссэн, яг тэр үедээ намайг телевизорын тавиур мөргүүлж унагааж бас дээрээс дэвссэн, би тухайн үед хаалгатай ойрхон байсан учир хаалга руу мөлхөөд очсон бас надтай ноцолдоод хаалга дотроос онгойлгохгүй гэж намайг татаж чангаасан, тэгээд онгойтол  нөгөө залуу гүйгээд л гараад явсан, ямар ч байсан миний толгойн дээрээс 3-4 удаа дэвссэн, тухайн үед тэр хүн хар өнгийн пүүзтэй явж байсан. Тухайн үед миний гар зүсэгдсэн одоо эдгэсэн, надад ямар нэг гэмтэл, бэртэл учраагүй ... шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...би 2001 оноос хойш Горькийн 23-924б тоотод амьдарч байна ... Манайд огт Тэмүүлэн гэх хүн амьдарч байгаагүй, манай хамаатангуудад ч тийм нэртэй хүн байхгүй ... би 540.000 төгрөгийг хүлээн авлаа санал хүсэлт байхгүй, нэгэнт хохиролоо барагдуулсан учир цаашид ямар нэг гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй, гэхдээ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. /хх-ийн 31, 89/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Төгсбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 07 сарын 21-ний 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 23-924б тоотын урд талын хашааны үзүүрт найз Өнөртүвшинг хүлээгээд сууж байхад хажуу талаар эрэгтэй 25-27 орчим насны 165 орчим өндөртэй саарал цамцтай, цайвар царайтай эрэгтэй хажуугаар гүйгээд миний сууж байсан гудамжны урдуур зүүн зүгт хурдтай гүйгээд явсан. Тэгээд тэр залууг гудмаар гүйгээд явахад араас нь эмэгтэй хүн хашхираад байхад нь эхнэрээ зодоод гүйгээд явчихлаа гэж бодоод байж байхад цагдаагийн алаг машин ирсэн. Тэгээд сургыг нь сонсоход айл руу орж дээрэм хийсэн гэж сонсогдсон. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Ваанчигравдан мөрдөн байцаалтанд: 80444489 дугаар дээр Санаа гэдэг нэртэй хүн байдаг. Манай хамаатан Амарболд гэдэг залуугийн эхнэр нь төрсөн би эргэж чадаагүй байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эргэж очиход Амарболд бид хоёр гэрээс нь гараад Амараа, Тэмүүлэн гэдэг найз руугаа яриад тэр найзтай нь уулзаад Тэмүүлэнгийн эмээгийнд очихоор хорооллын Өргөөгийн автобусны урд талын байран дунд  хар ноосон цамцтай цэнхэр жинстэй залуу сааданд ганцаараа пиво уугаад сууж байсан. Тэр залууг Санаа гэдэг юм байна лээ. Тэгээд Санаа гэх залуу Тэмүүлэн, Амарболд гурав миний машинд пиво уугаад сууж байсан  тэгээд  тэнд би Санаа гэдэг залуутай танилцсан тэр залуу надад ярихдаа намайг хороололд андахгүй хүнийг нэг л цохидог гэж хэлсэн. Тэгээд тэр орой надаас цаг хэд болж байна гээд асуугаад чи наад цагийг хэдээр хаанаас авч байсан бэ гэж асуухаар нь Австралиас ирсэн гэж хэлсэн. Тэгэхэд Амараа гэдэг залуу Самсунг эс-5 маркийн гар утсаар солино гэж хэлэхээр нь тэгсэн ч яахав гэж хэлсэн тэр залуу тэр орой гар утсаа ломбарданд тавьсан дараа нь Санаа гэдэг залуу руу утас цаг солих уу гэж утсаар ярьсан. /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Т.С мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 924б тоотод санагдаж байна уг тоотод ороход 30 орчим насны эмэгтэй хүн ганцаараа байж байхаар нь Тэмүүлэн гэдэг хүн байна уу гэж хэлэхэд тийм хүн байхгүй юу яриад байгаа юм байхгүй гэж хэлээд гал тогооны өрөөндөө ороод шар иштэй,  хар иштэй 2 хутга аваад ална шүү яах гээд байгаа юм зайлаач гэж хэлэхээр нь би хутгыг нь гарнаас нь газар унагаасан тэгсэн чинь гар утас нь дуугарсан тэр эмэгтэй гар утсаа аваад авраарай туслаарай гэж хэлээд утсаар яриад байхаар нь утсыг нь булааж аваад уг айлаас гараад зугатсан. Би айфоне-6 маркийн ягаан өнгийн гар утсыг нь дээрэмдсэн. Би зүс таньдаг хүнд 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөгөнд зарсан. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

Т.С дахин байцаалтаар: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 1241 тоотод байх гэр рүүгээ явсан, тэндээс тухайн үед өглөө 09 гэж гараад 10 цаг өнгөрч байхад Горький 23-9924б тоотод байсан найз Тэмүүлэнгийнх рүү очих гээд явж байсан юмаа. Тэгээд очоод хаалга нь онгорхой бас доторхи хаалга нь бас онгорхой байхаар нь яваад  орсон, тэгээд ороод Тэмүүлэн гэх хүүхэд байдаг уу гэж асуутал тэнд байсан 30 орчим насны эмэгтэй хүн, юун хүн бэ яах гээд байгаа юм гэж хэлээд цаашаа яваад гал тогооны өрөөнөөс хутга авсан, би өөрөө тухайн үед үүдэнд зогсож байсан гал зуух үүд хоёр нь хамт байсан, тэр эмэгтэй хутга барьсанаа ална шүү зайл гэж хэлсэн, би тэгэхээр нь дөхөж очоод хутгыг нь булааж аваад буюу гартаа хутга атгасан байсныг гарнаас нь илүү гарсан ишнээс нь татаад авсан. Тэгсэн хутга нь унасан.  Яг тэр үед утас нь дуугарсан тэгсэн тэр эгч утсаа авсанаа яанаа аллаа гэж цаад утсаар ярьж байгаа хүн рүүгээ орилсон, тэгэхээр нь би утсыг нь булааж аваад шууд тэндээс гараад би шууд гэр рүүгээ харьсан ...Яг тэр байшинд манай 10 жилийн найз болох Тэмүүлэн байдаг байсан, 2009 онд тэнд амьдардаг байсан ба овгийг нь мэдэхгүй тэр айлд байдаг байсан. Тэмүүлэн нь 78-р сургуульд 2009 онд 8-р анги байсан ба гудамжинд тоглож байгаад танилцсан, утасны дугаарыг нь мэдэхгүй, 165 см өндөр, шар царайтай, ногоон нүдтэй залуу байсан хамгийн сүүлд Тэмүүлэнтэй 2010 онд уулзсан тэр үеэс хойш уулзаагүй /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/503 дугаартай дүгнэлтэд: Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гэх 1,4, 5,6,7,8,10,12 дугаартай тунгалаг наалдамхай хальсан дахь 8 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөрийг нэгдсэн АДИС-ПАПИЛОН санд оруулж автомат харьцуулалтыг хийлгэхэд тохирох сэжигтний гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 2018-453-БГД/8/ гэсэн дугаараар кодлогдон орсон 7 дугаартай тунгалаг наалдамхай хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь хохирогч Д.Агийн гарын хээний дардастай тохирч байна. /хх-ийн 46/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9/, гар утасны баталгааны хуудас /хх-ийн 19/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 92/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Сийн хувийн байдалтайгаар холбоотойгоор оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 82/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 83/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд  шинжлэн судлагдав. 

 

Т.Ст холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.С 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 23-924/б тоотод оршин суух иргэн Д.Аг гэртээ байхад нь “айфоне-6” маркийн гар утсыг хүч хэрэглэж  дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Агийн”...намайг үсдээд том өрөөнд байдаг зурагтны тавиур мөргүүлж унагаагаад дээрээс хөлөөрөө дэвссэн, гарт байсан айфоне 6 плас маркийн гар утсыг булааж авахаар нь би хаалгаар гарах гээд хаалга тайлах гэж оролдсон боловч уг залуу намайг хаалга тайлуулахгүй гээд тэр залуу өөрөө хаалга онгойлгоод зугатаад явсан.../хх-ийн 31, 89/,  гэрч Д.Төгсбаярын”...тэр залууг гудмаар гүйгээд явахад араас нь эмэгтэй хүн хашхираад байхад нь эхнэрээ зодоод гүйгээд явчлаа гэж бодоод...сургыг нь сонсоход айл руу орж дээрэм хийсэн гэж сонсогдсон” /хх-ийн 14/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9/, гар утасны баталгааны хуудас /хх-ийн 19/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 92/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүхээс шүүгдэгч Т.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Д.Агийн “Iphone 6S plus” маркийн хуучин гар утас 540.000 төгрөгөөр үнэлэгдэж /хх-ийн 53/, мөрдөн байцаалтын явцад Т.Сээс гар утасны үнэ  540.000 төгрөгийг Д.Ад өгсөн баримт /хх-ийн 91-92/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон  гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

Т.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Шүүгдэгч Т.С дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байна.

 

Гэвч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон урьд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  эдлэх ялыг үйлдсэн гэмт хэргийн хохиролын  шинж чанарыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.