Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/03802/И |
Дугаар | 4929 |
Огноо | 2016-08-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 4929
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, Шивээт 6 дугаар гудамж, 39 тоотод оршин суух, Харваач овогт Хасдоржийн Мөнхтогтох, /РД:ЙС730801715/-ын нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 11 дүгээр гудамж, 271 тоотод оршин суух, Булга овогт Цэдэнгийн Сэргэлэнтуяа, /РД:ЧН76080700/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 11 дүгээр гудамж, 271 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Наранбаяр /РД:ХБ76091076/ нарт холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,458,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, хариуцагч Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Мөнхтогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Мөнхтогтох миний бие нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007207 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 334 тоотод байрлалтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр /гэр бүлийн / нартай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу хөлслүүлсэн юм. Гэрээг байгуулах үедээ орон сууцны нэг сарын хөлсийг 550,000 төгрөгөөр, хөлсийг 6 сараар өгч байхаар тохироод гэрээг анх 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээ байгуулсанаас хойш 2 удаагийн хөлсийг тохиролцсоны дагуу өгөөд түүнээс хойш байнга хугацаа хоцруулан цувуулж өгч байгаад 2015 оны 10 сараас хойш хөлсөө ч өгөхгүй, утсаа ч авахгүй зугтаах болсон. Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр нар нь 2016 оны 2 сард манай байрны 2 цонхыг хагалж, ванны дүш, жорлон, хаалга, цоож зэргийг эвдэлж, гэмтээгээд байрнаас хэл чимээгүй гараад явсан байсан бөгөөд араас нь хөөцөлдсөөр байж 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байрны түлхүүрээ олж авсан. Энэ хооронд эдгээр хүмүүстэй хөөцөлдөж байж 3 удаа уулзаж үлдэгдэл хөлс, ашиглалтын зардлын төлбөр, эвдэж сүйтгэсэн зүйлийнхээ мөнгийг нэхэхэд нийтийн байраа зараад мөнгийг чинь өгнө гэдэг боловч өгөөгүй юм. Миний бие Өвөрхангай аймгийн Хужирт суманд амьдардаг ба энэ асуудлаар хот руу ирэх, буцах зэргээс болж зардал нэмж гаргах, ажлаа алдах зэргээр багагүй хохирч байна. Орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт, ашиглалтын зардал, эд хөрөнгийн хохиролд нийт 3,458,100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Х.Мөнхтогтох 3,458,100 төгрөг нэхэмжилснээс 779,833 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,678,367 төгрөгийг хариуцагч Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр нар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,339,183 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,339,184 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Мөнхтогтох нь хариуцагч Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр нарт холбогдуулан 3,458,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Х.Мөнхтогтох 3,458,100 төгрөг нэхэмжилснээс 779,833 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,678,367 төгрөгийг хариуцагч Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр нар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,339,183 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,339,184 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Мөнхтогтох 3,458,100 төгрөг нэхэмжилснээс 779,833 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 2,678,367 төгрөгийг хариуцагч Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр нар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,339,183 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,339,184 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сэргэлэнтуяа, П.Наранбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид 28,901 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 28,901 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Мөнхтогтоход олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА