Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Сосорбарам хөтлөн,

улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч Ц.О  түүний өмгөөлөгч Х.Доржпалам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Ц.Оад  холбогдох эрүүгийн 1805060100055 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.О 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн 3 давхарт иргэн Ц.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан төмрөөр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт: Цогийн Н нь миний төрсөн дүү байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болсон асуудал нь 2 хоногийн өмнөх маргаанаас болж гарсан асуудал юм. Хамтран амьдрагч Мөнхбаясгалан нь 2 хоногийн өмнө согтуу ирж бидний ээж, эгч, бид нарыг доромжлон, төрсөн эгч Ганцэцэгийн Приус-30 машины толь, урд талын гүперийг хагалснаас энэхүү маргаан үүссэн. Маргааны талаар төрсөн дүү Ц.Н болон түүний хамтран амьдрагч Мөнхбаясгалан нарт тайлбарлан өгч анхааруулж байсан. Энэхүү маргаанаас болж төрсөн эгчийгээ хөөж, тууж болохгүй гэж хэлсэн. Энэ маргаан 2 хоногийн дараа улам ихсэж намайг Хархорин захын худалдааны төв дээр ажил дээрээ байхад Н нь ирсэн. Тухайн үед би 2 хоног ажил дээрээ ирээгүй байсан бөгөөд Нгийн барааг зарж өгч байсан. Тэрнээс өмнө Нг дахиж амьдралдаа алдчихвий гэсний улмаас өөрийнхөө хажууд лангуу авч өгч байсан. Тэгээд Нг ажил дээр ирэхэд нь ингэж болохгүй гэсэн чинь надад өс хонзон санасан. Өс хонзон санасны улмаас намайг ажлын байран дээр байхад хэл амаар аймаар их доромжилсон. Би хамт олонтойгоо 10 гаруй жил ажиллаж байхдаа хүнтэй ам муруйж байгаагүй. Н нь намайг янхан, хужаагийн хоол иддэг гэж элдэв үгээр доромжилсон. Тухайн үед би үнэхээр их тэвчсэн бөгөөд ингэж болохгүй олон нийтийн газар, хоёулаа гэртээ очиж байгаад ярилцая гэж хэлэхэд гудамжинд гараад улам орилж хашгирч эхэлсэн. Тэгэхээр нь би лангуу руугаа ор гэж чирч оруулчихаад бараагаа хурааж байсан чинь янхан минь ээ гэж орилоод байхаар нь чи ингэж болохгүй гэж нүүр рүү нь 2-3 удаа цохичихоод өлгүүрээр толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Иймд надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.     

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтанд: Одоогоос 4 жилийн өмнө би Хархорин худалдааны төвд лангуу 18 сая төгрөгөөр худалдаж авсан тэгээд манай эгч О миний худалдаж авсан лангууны хажууд бас лангуутай. Тэгээд хоёулаа наймаа нийдэг. Эгч бид хоёр лангуундаа сольж сууж наймаа хийдэг байсан. Тэгээд энэ олон жилийн туршид эгчдээ би одоо лангуун дээрээ сууя гэж хэлэхэд эгч хэл ам хийгээд байдаг байсан. Өчигдөр уржигдараас хойш эгч бид хоёрын дунд хэрүүл маргаан болоод байгаа тэгээд би эгчид лангуугаа сольё гэж хэлэхэд надаас их мөнгө нэхээд байгаа. Би 2010  онд мөнгөний хэрэгт ороод өөрийн эгч О, Бурцэцэг нараас болж ял эдэлсэн. Тэгсэн чинь О чамайг би эргэж байсан тэр мөнгөө авмаар байна гэж элдэв муу үгээр хэлж өчигдөрөөс хойш элдэв муу муухай үгээр мессэж бичиж эхэлсэн. Би энэ үгний хариуд нь чиний эгч намайг шоронд явуулсан би дуртайдаа шоронд ороогүй гэхэд өнөөдөр өглөө намайг лангуугаа онгойлгоод байж байхад О эгч нөхөр Баяржаргалын хамт ирээд хувцасны өлгүүрийн модоо хэд цохиод байхаар нь чи болиоч дээ гэхэд яадаг юм намайг харах уу гээд байсан. Тэгээд сүүлдээ лангуу руу орж ирээд үсдэж авч зодоод байхаар нь Баяржаргалыг чи энэ авгайгаа аваач гэхэд авахгүй байгаад байсан. Тэгээд О намайг үснээс чирээд зодоод байсан. Тэгээд би лангуу руугаа буцаад ороод байж байтал хувцас өлгөдөг урт мод байдаг тэр модны урд хэсэг нь төмөртэй тэр хэсгээр нь миний толгой руу цохиж толгой хагалсан. /хх-ийн 5/

Хохирогч Ц.Н дахин байцаалтаар:...надад эмчилгээний зардал гээд томографийн зураг авахуулсан 120000 төгрөг ойр зуур эм тариа авч хийлгэсэн төлбөр 35000 төгрөг байгаа тэрийг нэхэмжилж байна. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/,

 

Гэрч Б.Баяржаргал мөрдөн байцаалтанд: Би Оын нөхөр нь байгаа юм. Энэ хоёр хүний хэрүүл маргаан хэд хоногийн өмнө Н гэх хүний хамтран амьдрагч Мөнхбаясгалан орой согтуу ирээд цуг нэг хашаанд амьдардаг Батбаяр гэх баз хүргэнийхээ унадаг Приус 30 маркийн машины зүүн толийг хугалж урд гупер хагалаад өшиглөсөн байсан. Тэгээд Батбаяр машин эвдчихлээ гээд уурласан чинь тэгээд чи тэр цагдаагаа дуудаач та  нар айлын хашаа таглаж зогсох эрхтэй юм уу гээд хэрүүл болсон юм байна лээ. Батбаяр болон Мөнхбаясгалан нар манай хадам ээжийн хашаанд амьдардаг юм тэгээд хэрүүл болоод Мөнхбаясгалан хадам ээж дээр ороод пизда авгай минь энэ пизда нараа хашаанаас зайлуулаач би тайван амьдармаар байна гээд хашгираад байсан гэсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр руу хадам ээж залгаж яриад энд нөгөө Баясаа чинь согтуу ирчихээд Батбаярын машиныг эвдээд манай гэрт хашгираад байна гэж эхнэр О руу ярьсан, бас хадам эгч Ганцэцэг манайд тэр үед орж ирж хэлсэн тэгээд би түрүүлээд очих үед Баясаа хашгичаад байсан би эхнэртээ агсам тавиад байна гэж ойлгосон. Тэгээд байж байтал алаг машинтай цагдаа ирсэн чинь Мөнхбаясгалан эхнэртэйгээ гараад ирсэн тэр үед манай эхнэр орж ирээд төрсөн дүү болох Ндаа уурлаад чи өөрөө хөөсөн бол нэг хэрэг харин чи  нөхрөөрөө төрсөн эгчийгээ хөөлгөлөө гэж уурласан тэгсэн  ирсэн цагдаа нар энэ нь ямар учиртай хүмүүс нэгнээ хөөгөөд байгаа талаар лавлахад манай эхнэр энэ хоёр айл хоёулаа манай хүргэнийх манай ээжийн хашаанд амьдардаг юм гэж тайлбарлаж байсан. Төрсөн дүү Ндаа хандаж чи өвлийн хүйтэнд төрсөн эгчийгээ нөхрөөрөө хөөлгөлөө гэж эгчийгээ өмөөрөөд хамтран амьдрагч Мөнхбаясгаланд хандаж энэ хашаа чинь бид нарын хар нялхаасаа амьдарч өссөн газар гал голомт тийм болохоор чи өөрөө энэ хашаанаас зайл гээд дүүдээ хандаж чи үнэхээр ингэж эгч ахаа хөөх юм бол нөхрөө дагуулаад чи өөрөө цуг зайл гэж уурлаж байсан...Тэгээд эхнэр бид хоёр Хархорин худалдааны төв дээр байдаг лангуугаа онгойлгоход Н хажууд байдаг лангуугаа онгойлгоогүй байсан тэгээд маргааш нь Н ирсэн тэгээд намайг өмөөрсөнгүй гэж манай эхнэрт  гомдоллож  уурлахаар нь чи битгий тэнэг юм яриад бай ядаж чи ч биш тэр нэг нөхөр чинь төрсөн эгчийг чинь хөөгөөд байхдаа яадаг юм гэж  маргаад салсан гэсэн. Тэгээд 3 дахь өдөр нь миний утсанд танай эхнэр янхан ш дээ урд байдаг хужаатай явдаг гээд мессэж Нгийн утаснаас ирсэн. Тухайн үедээ би цочирдож байсан ч юу ч бичилгүй тэгээд 5 минутын дараа нөгөө мессэж дахиад явуулсан байхаар нь биеэ үнэлж л байг, та нарын амьдралд ямар гай болсон юм бэ гээд хариу бичтэл та нар бид нарыг барахгүй шүү гээд хариу бичсэн. Тэгээд над руу элдэв янзын юм бичээд л байсан. Гэнэт Баясаа надад миний хөгшөөн муу муухай юм эрт орой илэрдэг хойно сэтгэлээ бариад ухаантай байгаарай гэж мессэж ирсэн тэгснээ би танай эхнэртэй тооцоо бодно. Манай эхнэрийг урд аваачиж биеийг нь үнэлүүлэх гэж байсан байна лээ. Нямаа надад худлаа хэлэхгүй гэх зэргээр намайг эхнэрийн эсрэг зүйл хийлгэх гэж хатгаад байсан энэ бүх мессэжийг манай эхнэр уншаад маргааш нь ажил дээрээ надтай цуг очоод би барааг нь дэлгэж өгөөд байж байтал Н дээр очоод чи ямар муухай балиар амьтан бэ яаж худлаа мэссеж бичиж чадаж байна өчнөөн жил цуг явж бараагаа хүртэл зөөлгөчихөөд нэг оронд унтаж хамт явчихаад яаж тэгж хэлж чадаж байна гээр мөр рүү нь түлхээд эргээд гараад иртэл араас нь битгий хуц пизда минь чи янханддаг биз дээ энэ янхан байхгүй юу гээд орилоод байсан тэр үед манай эхнэр буцаж очоод чи янханаар өчнөөн жил тэжээлгээ биз дээ гээд тэсгэл алдсан бололтой мөр хавьд нь гараараа цохиод авсан тэгэхээр нь би дундуур нь ороод салгатал тэр хоёр маргалдсан чигээрээ Нгийн лангуу руу яваад орсон тэндээ 2-3 минут болж байтал Н надад хандаж Баяраа ирж эхнэрээ аваач гэж дуудахаар нь би очоод эхнэрээ боль яах юм хөгшөөн  гээд дагуулаад гарсан юм тэдний манай хоёрын лангуу хоорондоо 3 метрийн зайтай. Тэгээд удаагүй байж байхад манай хажуу хавьд байдаг хүмүүс дундаас Гэрэлээ гэх тэнд лангуутай хүүхэн толгой нь хагарчихсан байна гэсэн...би яасан юм гэтэл мөр рүү нь цохих гээд хувцас өргөдөг гараар цохитол бултаж байгаа нь гээд оногдчихлоо гэж байсан.  /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Ариунгэрэл мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зах онгойгоод удаагүй байхад манай өөдөөс харсан лангууны хажуугийн  лангуунд байдаг Ц.Н тэрний лангууны хажуугийн хажууд байдаг О нар булангийн Оын лангуун дээр Ц.Н оччихсон О нөхөр Баяраа нар муудалцаад байгаа бололтой байсан...ойролцоогоор 5-6 минут болсны дараа Н, Гэрлээ гээд орилохоор нь гүйгээд очсон гэтэл Н лангуун дотроо толгойноос нь цус гарчихсан сууж байсан...тэр үед О ирээд яанаа уучлаарай би тэсэхгүй цохиод толгойг нь хагалчихлаа гэж байсан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Пагамдулам мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 10-11 цагийн үед лангуугаа нээгээд удаагүй утсаараа юм ухаад сууж байхад О, Н нар хоорондоо маргаад байна гэж Гэрлээ эгч хэлсэн. Тэгэхээр нь би лангуунаасаа шагайгаад хартал О эгчийн нөхөр Баяраа ах 89 дүгээр лангууны гадаа нь зогссон хажууд нь О эгч харагдахаар нь заа яав л гэж эгч дүү хүмүүс зодолдов л гэж гээд гэр бүлийн асуудалд та бид хоёр оролцоод яахав гээд лангуунаасаа гаралгүй ойролцоогоор 10-15 минут сууж байтал Гэрлээ эгч над дээр ирээд Нгийн толгойноос цус гарчихлаа гээд нойтон салфетка хайгаад байсан. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтанд: О ер нь бол их нийтэч, хүнд тусархуу хамт олонсог, аливаа юманд их хүлээцтэй хүнтэй хэрүүл маргаан хийж байхыг нь харж байгаагүй...Шинэ худалдааны төв нээгдээд дүү гэх охиноо шоронд ороод гарсан хөлийг нь олуулна гээд л байдаг байсан юм тэр дүү нь 30 гаран сая төгрөгийн өрөнд ороод залилангаар шоронд сууж байхад нь эргээд хоёр хүүхдийг нь өсгөөд мөнгийг нь О л  төлж дуусгасан байтал сүүлд 12 сард дүүтэйгээ маргаантай байгаа шалгагдаж байгаа гэж сонсоод маш эвгүй санагдаж байсан. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14005 дугаартай дүгнэлт: Ц.Нгийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, баруун сарвуу, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 39/ гэжээ.

 

Хохиролын баримт /хх-ийн 38/

 

Сэжигтнээр Ц.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Хархорин зах дээр ажиллуулдаг лангуун дээрээ өглөө ирээд бараагаа дэлгээд байж байтал манай дүү болох Н намайг хоёр хоногийн өмнө гэрт болсон маргаанаас болж хэл амаар доромжлоод янхан банзал гээд элдвээр дуудаад байхаар нь би очиж уурлаад чи хамт нааш цаашаа худалдаа наймаа хийж яваад хамт хонож өнжөөд явдаг байж яаж янхан гэж хэлж чадаж байна чи өчнөөн жил янханаар тэжээлгэсэн юм уу гэж хэлээд эргээд өөрийнхөө лангуун дээр очихоор эргэтэл араас янхан минь лангуу чөлөөлж өг гээд хашгираад байсан. Тэгэхээр нь эргэж очоод эгчийн хувиар айлгах гэж юм өлгөдөг гараар мөр рүү нь цохих гэтэл бултах гэж байгаад л толгой руугаа цохиулсан. Би тухайн толгойн дээрх гэмтлийг учруулсан. Гэхдээ гар шуун дээр гарсан гэмтлийг бол би учруулаагүй. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Ц.Оын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 48/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, НДЕГ архивын мэдээлэл /хх-ийн 51/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Ц.О 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн 3 давхарт өөрийн төрсөн дүү Ц.Нтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан төмөртэй модоор толгойн тус газарт нь цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон байна. 

 

Энэ байдал нь хохирогч Ц.Нгийн”...О намайг үснээс чирээд зодоод байсан. Тэгээд би лангуу руугаа буцаад ороод байж байтал хувцас өлгөдөг урт мод байдаг тэр модны урд хэсэг нь төмөртэй тэр хэсгээр нь миний толгой руу цохиж толгой хагалсан...” /хх-ийн 5/, гэрч Б.Баяржаргалын”...би яасан юм гэтэл мөр рүү нь цохих гээд хувцас өргөдөг гараар цохитол бултаж байгаа нь гээд оногдчихлоо гэж байсан...” /хх-ийн 21/, гэрч Д.Ариунгэрэлийн”...Н лангуун дотроо толгойноос нь цус гарчихсан сууж байсан...”/хх-ийн 24/, гэрч Б.Пагамдуламын”...Гэрлээ эгч над дээр ирээд Нгийн толгойноос цус гарчихлаа гээд нойтон салфетка хайгаад байсан...” /хх-ийн 27/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14005 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/, хохиролын баримтууд /хх-ийн 38/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хяналтын прокуророос Ц.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ц.Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ц.Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт 120000 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байх тул Ц.Оаас 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Нд  олгохоор шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Оыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Ц.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.