Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Гурвантэс сумын 4-р баг ******* тоотод оршин суух ******* овогт *******

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие сумын захиргаанд 1984 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны  07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бичээчээр, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3-р цэцэрлэгт тогоочоор, Гурвантэс сумын ХБангид 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл худалдагчаар, 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 4-р ясльд тогоочоор, 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ЕБДсургуульд сахиул хувцас өлгөгч, 1994 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1995 оны  12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж улсад 8 жил 3 сар 13 хоног ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1984.07.15 бичээчийн ажлаас чөлөөлсөн, 1984.07.16 тогоочоор түр ажиллуулсан, 1985.03.15 тогоочийн ажлаас чөлөөлсөн, 1985.07.15 ХБ ангид худалдагчаар ажиллуулсан, 1985.09.15 худалдагчийн ажлаас чөлөөлсөн, 1986.06.02 тогоочийн ажлаас чөлөөлсөн, 1988.08.20 ЕБДС-ийн сахиул хувцас өлгөгчөөр ажилд орсон эдгээр тушаалууд нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч архиваас лавлагаагаар гарах боломжгүй учраас улсад ажилласан хугацаа маань ажилсан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд 1984.07.15-1988.08.20 хүртэл миний ажилласан байдлыг үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний шүүх хурлыг эзгүйгээр яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичсэн боловч холбогдох тушаалууд байхгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

******* нь 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цэцэрлэгт тогоочоор, Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, яслид тогоочоор, Ерөнхий боловсролын дунд сургуульд сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн нэр дээр 1984 оны 7 сарын 15-ны өдөр олгосон  хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Засаг даргийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч С.*******, Ц.Уламбаяр нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймаг архивын тасгийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 455 дугаартай лавлагаанд: ******* нь дараах цалинг авч байсан байна. “ 1984 оны 2-р сард 138 төгрөг, 3-р сард 102 төгрөг, 4-р сард 260 төгрөг, 5-р сард 260 төгрөг, 6-р сард  260 төгрөг, 7-р сард  255 төгрөг, 8-р сард 270 төгрөг, 9-р сард 270 төгрөг, 10-р сард 270 төгрөг, 11-р сард 233 төгрөг, 12-р сард 270 төгрөг, 1985 огы 1-р сард 270 төгрөг, 2-р сард  252 төгрөг, 3-р сард 280 төгрөг, 4- р сард 287 төгрөг, 5-р сард 220 төгрөг,  6-р сард 283  төгрөг,8-р сард 245 төгрөг, 9-р сард 245 төгөрг, 10-р сард 245 төгрөг, 1986 оны 6-р сард 270 төгрөг, 7-р сард 270 төгрөг, 8-р сард 270 төгрөг, 9-р сард 270 төгрөг, 10-р сард 270 төгрөг, 11-р сард  270 төгрөг, 1987 онд 1-р сард 243 төгрөг, 5-р сард 270 төгрөг, 6-р сард 222 төгрөг, 7-р с ард 270 төгрөг,1988 онд 9-р сард 200 төгрөг, 10-р сард 200 төгрөг, 11-р сард 200 төгрөг, 12-р сард 200 төгрөг, 1989 оны 1-р сард 125 төгрөг, 2-р сард 172 төгрөг, 7-р сард 141 төгрөг, 1990 оны 1-р сард 200 төгрөг, 2-р  сард 200 төгрөг, 3-р сард 121 төгрөг, 4-р сард 200 төгрөг, 5-р сард 153 төгрөг, 6-р сард 200 төгрөг, 7-р сард 372 төгрөг, 8-р сард 36 төгрөг, 9-р сард 178 төгрөг, 10-р сард 210 төгргө, 11-р сард 107 төгрөг, 12-р сард 212 төгрөг, 1991 оны 1-р сард 435 төгрөг, 2-р сард 600 төгрөг, 3-р сард 600 төгрөг, 4-р сард 389 төгрөг, 5-р сард 718 төгрөг, 6-р сард 459 төгрөг, 7-р сарын 647 төгрөг, 8-р сард 483 төгрөг, 9-р сард 600 төгрөг, 10-р сард 600 төгрөг, 11-р сард 618 төгрөг, 12-рг сард 586 төгрөг, 1992 оны 1-р сард 700 төгрөг, 2-р сард 821 төгрөг, 3-р сард 910 төгрөг, 4-р сард 940 төгрөг, 5-р сард 840 төгрөг, 6-р сард  588 төгрөг, 7-р сард 840 төгрөг, 8-р сард 265 төгрөг, 9-р сард 840 төгрөг, 10-р сард 1290 төгрөг, 11-р сард 1290 төгрөг, 12-р сард 1290 төгрөг,1993 оны 1-р сард 2127 төгрөг, 2-р сард 2500 төгрөг, 3-р сард 2500 төгрөг, 4-р сард 2500 төгрөг, 5-р сард 3167 төгрөг, 6-р сард 5000 төгрөг, 7-р сард 288 төгрөг, 9-р сард 2500 төгрөг, 10-р сард 2500 төгрөг, 11-р сард 2019 төгрөг, 12-р сард 2500 төгрөг, 1994 онд 1-р сард 6100 төгрөг, 2-р сард 6100  төгрөг, 3-р сард 14780 төгрөг, 9-р сард 4120 төгрөг, 10-р сард 7800 төгрөг, 11-р сард 7200 төгрөг, 12-р сард 7460 төгрөг”, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЕБДС-ийн захиралын 1994 оны 9-р сарын 30 өдөр тушаал, Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1980 оны 08 сарын 02 өдөр тушаал, Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын 1984 оны 02 сарын 15 өдөр тушаал, Гурвантэс сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 06 сарын 27 өдрийн “багш нарын ээлжийн амралт олгох тухай 8. ******* 48 хоног 8-р сарын 20-ыг дуустал” гэсэн тушаал, Захирлын 17-р тушаалын хавсралт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 3 сарын 20 өдөр захирамж, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрч *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймаг архивын тасгийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 455 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ЕБДС-ийн захиралын тушаал, Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын тушаал, Гурвантэс сумын Соёл нэгдлийн даргын тушаал, Гурвантэс сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаал, Захирлын 17-р тушаалын хавсралт, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамж, зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд нэхэмжлэгч *******ийг 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цэцэрлэгт тогоочоор, Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, яслид тогоочоор, Ерөнхий боловсролын дунд сургуульд сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан гэж үзсэн болно. Нэхэмжлэгч *******  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийг 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цэцэрлэгт тогоочоор, Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, яслид тогоочоор, Ерөнхий боловсролын дунд сургуульд сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР