Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Э.Н холбогдох эрүүгийн 1905012270324 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Н нь 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Модны 2-ын орчим байрлах “Lux” нэртэй караоке бааранд үйлчлүүлж байх үедээ иргэн Г.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “муухай харсан хүнийг яадаг юм” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.А мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед өөрийн эхнэр Энххишиг түүний дүү Энхжин, нөхөр Бямбасүрэн, хамт ажилладаг Найдан, Бямбацогт, Сүхбаатар нарын хамтаар Модны 2-ын “Lux” кароекед орсон. Тэндээ бид нар 3 шил 0.75 литрийн, пиво ундаа ус захиалж ууцгаасан. Тэгээд шөнө 02 цагийн үед хүргэн Бямбасүрэн хамт ажилладаг дүү Сүхбаатар нартай 00-н өрөөнд юм яриад зогсож байхад гаднаас согтуу залуу 00-н өрөөнд орж ирээд Бямбасүрэнг мөрлөөд явсан.Тэгээд Бямбасүрэн тоохгүй гараад явахаар нь би уг залууд хандаж чамд ямар нэгэн асуудал байна уу яах гээд байгаа юм гээд тэр залуу бид хоёрын хооронд маргаан үүссэн..Тэгээд би Сүхбаатарыг 00-н өрөөнөөс гаргаад тэр залуу бид хоёр 00-н өрөөнд үлдээд би хаалгаа дараад тэр залуутай муудалцсан.Тэгэхэд тэр залуу тэлээгээ тайлаад гартаа ороож байсан. Тэгэхэд би 00-н хаалгыг баруун гараараа дарж байхад гаднаас хаалга түлхээд манай дүү нар орж ирж байсан. Тэр үед тэр залуу намайг 2 удаа толгой руу цохиод хэсэг бужигнаад салаад тэр залуу гараад өрөөндөө орсон..Тэгээд би гадаа гарч агаар амьсгалчихаад ороод ирэхэд миний толгойноос, зүүн чих сэтэрч цус гарч байсан.Тэгээд манай эхнэр 102-т дуудлага өгсөн...тэр залуу гартаа тэлээгээ ороож харагдсан тэгээд миний толгойны зүүн тал руу 2 удаа тэлээтэй гараараа цохисон. Тэгэхэд миний зүүн чих сэтэрсэн. Толгойн зүүн дээд хэсгээс цус гарсан байсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Найдан мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд ажлынхаа эмэгтэйчүүдийг баярлуулах гээд Модны 2-ын “Lux” нэртэй караокед орж сууцгаасан. Тэндээ бид нар 9-лээ 2 шил 0.75 литрийн архи пиво ундаа ус захиалж авсан. Тэгээд удалгүй гаднаас Азаа ах орж хамт сууцгаасан.Тэгээд Азаа ах 00 орох гээд Түвшингэрэл, Найдан, Азаа бид гурав 00-н өрөөнд юм ярьж байгаад Найдан бид хоёр гараад өрөөндөө орсон. Тэгэхэд Азаа 00-н өрөөнд үлдсэн. Тэгэхэд манай ажлынхан Азаа ахыг 00-н өрөөнд хүнтэй муудалцаад байна гэхээр нь 00-руу орох гэхэд Азаа ах өөрөө хаалгаа дотроос нь хааж зогсчихоод бид нарыг оруулахгүй та нар байж бай гээд байхаар нь Бямбацогт, Түвшин бид гурав гарч тамхи татчихаад буцаад ороод ирэхэд Азаа ах хувцас хунар нь урагдсан, чихнээс нь цус гарсан, толгой хагарсан цус гарсан байсан. Тэгэхэд караокены хүмүүс нөгөө хүмүүс хажуу өрөөнд байгаа цагдаа дуудвал дуудаарай гэхээр 102-т дуудлага өгсөн. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч У.Бямбацогт мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 08-нд орой 23 цагийн үед эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж хамт ажилладаг Энхээ эгч, Найдан, Бумдарь, Энхжин, Дөлгөөн, Баямбажав, Сүхбаатар, Түвшингэрэл нарын хамтаар Модын 2-ын "Lux” нэртэй караокед орж сууцгаасан. Тэгээд удалгүй манай захирал А ирсэн. Тэгээд бид нар сууцгааж байгаад манай хэд хэсэг хэсгээрээ гарч ороод яваад байсан. Найдан ах бид 2 тамхи татах гээд гарахад Дөлгөөнөө 00-н үүдэнд зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Азаа ах 00-н өрөөнд хүнтэй муудалцаад байна гэхээр нь бид нар оръё гэхэд Азаа ах дотроос нь хаалгаа хаагаад, хаалганы цаанаас зүгээрээ гээд байхаар нь Найдан, Түвшингэрэл бид 3 тамхи татчихаад 5-6 минутын дараа буцаад ороход караокены коридорт Азаа ахын цамц нь урагдсан, зүүн чих, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд Энхээ эгч цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд хажуу өрөөнд сууж байсан гурван залуугийн нэг залууг авч явсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3182 дугаартай дүгнэлтэнд: Г.Аын зүүн зулайн хуйх, зүүн чихэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нийлээд болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Э.Н мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 08-нд орой 21 цагийн үед ажлынхаа хамт олонтой Модны 2-ын “Lux” нэртэй караокед орцгоосон.Тэндээ бид нар 15-лаа 3 шил 0.75 литрийн архи 1 литрийн виски пиво ууцгаасан. Тухайн үөд би бага зэрэг уусан өөрийгөө хянах чадвартай эрүүл шахуу байсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрөөд тарах дөхөөд би 00-н өрөө орсон. Тэгэхэд 00-н өрөөнд 3 залуу байснаа 1 залуу нь намайг мөрлөөд гарсан. Тэгээд би 00-д бие засах гэхэд том биетэй залуу нь банди минь хурдан бие засаад гар гэсэн. Би тэгээд бие засчихаад гарах гэтэл тэр залуу яагаад муухай хараад байгаа юм гэхээр нь муухай харсан хүнийг яадаг юм гээд тэр залуу бид 2-ын хооронд бага зэрэг маргаан үүссэн. Тэгээд тэр залуу намайг мангасдаад түлхэхээр нь ахаа одоо болио надад дахиад гар хүрэх юм бол би өөрийгөө хамгаална шүү гээд тэлээгээ тайлаад гартаа ороосон. Тэгэхэд тэр залуу хамт байсан хүнээ түлхэж гаргаад надтай 00-д 2-лаа үлдээд надтай духаараа тулаад байсан. Тэгээд намайг 2 удаа толгой руу цохихоор нь би түлхээд 00-н өрөөнөөс гаргаад тэр залууг 2 удаа тэлээтэй гараараа толгой руу нь цохьсон. Тэгэхэд хамт явж байсан залуучууд нь над руу дайраад тэнд байсан манай захирал Батхуяг ирээд салгаад намайг өрөөндөө аваад орсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирэхэд тэр залуу зүүн чихээ бариад цус гарсан харагдсан. Тэгээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/,

 

Шүүгдэгч Э.Нийн хувийн байдалтайгаар холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Модны 2-ын орчим байрлах “Lux” нэртэй караоке бааранд үйлчлүүлж байх үедээ иргэн Г.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Аын“...тэр залуу намайг 2 удаа толгой руу цохиод хэсэг бужигнаад салаад тэр залуу гараад өрөөндөө орсон.Тэгээд би гадаа гарч агаар амьсгалчихаад ороод ирэхэд миний толгойноос, зүүн чих сэтэрч цус гарч байсан...” /хх-ийн 14/, гэрч Г.Найдангийн “...Азаа ах хувцас хунар нь урагдсан, чихнээс нь цус гарсан, толгой хагарсан цус гарсан байсан...” /хх-ийн 16/, гэрч У.Бямбацогтын “...караокены коридорт Азаа ахын цамц нь урагдсан, зүүн чих, толгой хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байсан...” /хх-ийн 21/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3182 дугаартай дүгнэлт /хх-ийн 6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Э.Н “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос Э.Нид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.Нид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.