Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00389/и |
Дугаар | 388 |
Огноо | 2016-08-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ******* багт оршин суух, ******* овгийн ******* овогтой ******* /регистрийн дугаар:*******/
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие цэргийн алба 3 жил хаасан Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд мал маллаж улсад нийт 29 жил ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй тул Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан хугацаа дутаж хохироход хүрээд байна. Иймд миний 1974 оны 01 дүгээр сарын сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан хугацаанд Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хөдөө орон нутагт мал маллаж аймгаас 60-аад км нутагладаг тийм учраас миний шүүх хурлыг эзгүйгээр яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд мал маллаж байсан болох нь:
Өмнөговь аймаг Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт, гэрч *******ын нэр дээр 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймаг Ханхонгор сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт, гэрч *******ийн нэр дээр 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 441 дугаартай лавлагаанд “Самбын ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн хөлс: 1974 оны 3-р сард 35 төгрөг, 4-р сард 62 төгрөг, 5-р сард 84 төгрөг, 6-р сард 150 төгрөг, 7-р сард 271 төгрөг, 8-р сард 45 төгрөг, 9-р сард 84 төгрөг, 1975 оны 1,2-р сард 40 хо/130 төгрөг, 3-р сард 50 төгрөг, 4-р сард 50 төгрөг, 5,6-р сард 60 хо/357 төгрөг, 7-р сард 60 хо/ 210 төгрөг, 1976 оны 1-р сард 81 төгрөг, 2-р сард 81 төгрөг, 3-р сард 70 төгрөг, 4-р сард 210 төгрөг, 5-р сард 49 төгрөг, 6-р сард 351 төгрөг, 7-р сард 350 төгрөг, 8,9-р сард 60хо /140 төгрөг, 1981 оны 8-р сард 43 төгрөг, 9-р сард 140 төгрөг, 10-р сард 70 төгрөг, 1982 оны 1,2-р сард 59 хо/200 төгрөг, 3-р сард 100 төгрөг, 4-р сард 100 төгрөг, 5-р сард 88 төгрөг, 6-р сард 700 төгрөг, 10,11,12-р сарын 90 хо/1120 төгрөг,1983 оны 1,2-р сард 58 хо/219 төгрөг, 4-р сард 90 төгрөг, 5-р сард 158 төгрөг, 7-р сард 60 хо/700 төгрөг, 9-р сард 54 төгрөг, 1984 оны 60 хо/341 төгрөг, 3-р сард 171 төгрөг, 4-р сард 185 төгрөг, 5-р сард 187 төгрөг, 6-р сард 282 төгрөг, 7-р сард 90 төгрөг, 8-р сард 250 төгрөг, 1985 оны 1,2-р сард 59 хо/356 төгрөг, 3-р сард 161 төгрөг, 4-р сард 161 төгрөг, 5-р сард 149 төгрөг, 6-р сард 141 төгрөг, 7-р сард 111 төгрөг, 9-р сард 171 төгрөг, 10-р сард 121 төгрөг, 11,12-р сард 60 хо/1028 төгрөг, 1986 оны 1,2-р сард 60 хо/290 төгрөг, 3-р сард 145 төгрөг, 4-р сард 165 төгрөг, 5-р сард 111 төгрөг, 6-р сард 204 төгрөг, 7-р сард 109 төгрөг, 8-р сард 49 төгрөг, 10-р сард 8 төгрөг, 11,12-р сард 60 хо/421 төгрөг, 1987 оны 1-р сард 9139 төгрөг, 2-р сард 100 төгрөг, 3-р сард 100 төгрөг, 4-р сард 214 төгрөг, 5-р сард 200 төгрөг, 6-р сард 300 төгрөг, 7-р сард 144 төгрөг, 8-р сард 262 төгрөг, 9-р сард 520 төгрөг, 11-р сард 159 төгрөг, 1988 оны 1,2-р сард 51 төгрөг, 3-р сард 67 төгрөг, 4-р сард 70 төгрөг, 6-р сард 113 төгрөг, 7-р сард 250 төгрөг, 8-р сард 142 төгрөг, 9-р сард 600 төгрөг, 10-р сард 121 төгрөг, 11-р сард 120 төгрөг, 12-р сард 192 төгрөг, 1989 оны 1, 2-р сард 60 хо 337 төгрөг, 3-р сард 156 төгрөг, 4-р сард 140 төгрөг, 5-р сард 153 төгрөг, 6-р сард 334 төгрөг, 7-р сард 422 төгрөг, 8-р сард 186 төгрөг, 9-р сард 180 төгрөг, 10-р сард 772 төгрөг, 11,12-р сард 60 хо/ 688 төгрөг, 1990 оны 1-р сард 168 төгрөг, 2-р сард 168 төгрөг, 3-р сард 170 төгрөг, 4-р сард 165 төгрөг, 5-р сард 150 төгрөг, 6-р сард 150 төгрөг, 8-р сард 150 төгрөг, 9-р сард 150 төгрөг, 10-р сард 100 төгрөг, 1991 оны 4-р сард 194 төгрөг, 5-р сард 100 төгрөг, 6-р сард 300 төгрөг, 8-р сард 7859 төгрөг тус тус авч байсан тухай лавлагаа, БНМАУ Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын тушаал, 1979 оны 09-р сарын 21 өдрийн БНМАУ Барилга барилгын материал үйлдвэрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын тушаал 1991 оны 02 сарын 27 өдрийн Өмнөговь аймаг Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын тушаал, 1981 оны 02 сарын 27 өдрийн цалингийн тооцооны хүснэгт, 1992 оны 10 сарын 22 өдрийн цалингийн тооцооны хүснэгт, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэлд ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэгч С.*******ыг 1974 оны 01 сарын 01 өдрөөс 1986 оны 12 сарыг хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд мал маллаж малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосон болно.
Нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.*******од шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогтой Самбын *******ыг 1974 оны 01 сарын 01 өдрөөс 1986 оны 12 сарыг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд мал маллаж малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР