Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 4807

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23-50 тоотод оршин суух, Харнүдэн овогт Ганбаатарын Оюунцогт /РД:ТЖ85121601/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23-50 тоотод оршин суух, Улаан дээл овогт Галбадрахын Мөнх-Од /РД:ХН77010172/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюунцогт, хариуцагч Г.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг  нар  оролцов. 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюунцогт миний бие Г.Мөнх-Одтой 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд Г.Мөнх-Од байнга архи ууж, агсан тавьж, хэл амаар доромжилж дарамталдаг байсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү М.Энхманлайг цаашид би өөрөө өсгөх хүсэлтээ байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Шүүхээс бидэнд эвлэрэх 1 сарын хугацаа өгсөн боловч энэ хугацаанд эвлэрээгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнх-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 оноос хойш хамтран амьдарсан. 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Энхманлай төрсөн. Надад гэрлэлтээ салгах хүсэлт байхгүй боловч Оюунцогтын хүсэлтийн дагуу шийдэхийг зөвшөөрнө. Хүүхдийн тэтгэлэгийг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г.Оюунцогт нь хариуцагч Г.Мөнх-Одод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Г.Оюунцогт, Г.Мөнх-Од нар 2009 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Энхманлайг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 7 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй байх ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Хүү М.Энхманлай одоо 6 настай байх ба  эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Энхманлайг эх Г.Оюунцогтын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Г.Мөнх-Од нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул,  эцэг Г.Мөнх-Одоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  хүү М.Энхманлайг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

            Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                          ТОГТООХ нь:  

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Харнүдэн овогт Ганбаатарын Оюунцогт /РД:ТЖ85121601/, Улаан дээл овогт Галбадрахын Мөнх-Од /РД:ХН77010172/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Энхманлайг эх Г.Оюунцогтын асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Энхманлайг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Мөнх-Одоос сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнх-Одоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Оюунцогтод олгосугай. 

            5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй  гэснийг дурдсугай.

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА