| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0063/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/66 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.ид холбогдох эрүүгийн 19*******6000620056 дугаартай, 178/2019/006*******/Э/ индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн *******т сумын ******* багийн *******-р *******0 айлын 20 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б. нь Ховд аймгийн *******т сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 15-20-ны хооронд иргэн Н.гээс Провер нэртэй эмийн сүлжээнд элсүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.400.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөрөө төлсөн гэх мэдүүлэг,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-10-р хуудас/
Хохирогч овогт гийн гийн / регистрийн дугаартай, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тэтгэвэрт/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн *******т сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах эмийн сангаас эм авахаар ороход эмийн санч “надад маш сайн сүлжээний эм байна, Миний уушиг өвддөг байсан зүгээр боллоо. Би танд сүлжээний эм борлуулдаг хүний дугаар өгье” гээд утасны дугаар өгсөн.Тэгээд тэр утсаар нь яриад нэг байрны подволд очиж уулзахад “ бид нарын зарж байгаа бүтээгдэхүүн Америкийн бүтээгдэхүүн байгаа юм. 7 хоногийн дараа гэхэд захиалга ирчихнэ. Та дороо хүн элсүүлбэл цалин авна “ гэж хэлсэн.Б. надад таны доор элсэхэд мөнгө хэрэгтэй байна гээд надаас 900.000 төгрөг авсан. Б.Балжинням нь надаас миний доор элсэж байна гээд 550.000 төгрөг Б.ид өгчих гэхээр нь өгсөн.Балжинням мөнгө хүрэхгүй байна 2-******* хоногийн дараа элсэнэ гэчихээд ямарч сүлжээнд элсүүлээгүй байсан. Би өөрөө элссэн 950.000 төгрөг, Б.ийг элсүүлэхэд төлсөн 900.000 төгрөг, Б.Балжиннямд төлсөн 550.000 төгрөг,нийт 2.400.000 төгрөг төлсөн. Би тэтгэврийн зээл авч өгсөн ... гэх мэдүүлэг /хэргийн 52-5*******-р хуудас/
Гэрч Б.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н. эгч миний өмнөөс 550.000 төгрөг төлчихлөө гэсэн. Надад мөнгө байгаагүй учир үлдсэн мөнгийг төлж чадаагүй учир би элсээгүй.Б. миний эгч байгаа юм. Тухайн сүлжээний сургалтанд хамт суусан.Би Б. эгчийг сургалт явуулах эрхтэй учир Н. эгчийг тийш нь явуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 62-6*******-р хуудас/
Гэрч О.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.ийн нөхөр Ч.Аюурзана надтай уулзаад 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус байрыг 1 жилийн хугацаагаар Провер нэртэй сүлжээний оффис ажиллуулна гэж түрээсэлсэн.Түрээсийн гэрээг Ч.Аюурзана хийсэн боловч түрээсийн мөнгөө хийхгүй болохоор нь би 2 удаа уг байранд очиход Ч.Аюурзанын эхнэр Б. сууж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 7*******-р хуудас/
Гэрч Ч.Аюурзанын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай эхнэр Б. 2019 оны 9 дүгээр сарын эхээр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний Провер гэх сүлжээнд элсчихлээ, их зүгээр юм байна гэхээр нь ажилгүй байгаа юм чинь гээд би зөвшөөрсөн.Их монгол байрны подволд өрөө түрээсэлсэн боловч гадуур голдуу явдаг болохоор тэндээ нэг их суудаггүй байсан. Нэг өдөр намайг дуудаад машин хэрэг байна гэхээр нь яваад очиход Н. гэх эгчтэй хамтарч ажиллахаар боллоо гээд тэр эгч машинаар явж банк орж мөнгө авсан.Дараа нь 11 сарын эхээр Н. гэх хүн мөнгөө буцааж авна гээд чи ажилтай учир эхнэрт чинь өгсөн мөнгийг чамаас авна гэсэн.Би эхнэрээсээ асуухад уг бизнес явахгүй байна мөнгийг нь буцааж өгье гэхээр нь эхнэр Б. ажилгүй учир би Н. эгчийн хэрэгтэй гэсэн зүйлүүдийг авч өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 75-76-р хуудас/
Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хэргийн 84-р хуудас/
Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би 2018 оны 07 дугаар сарын 26-28-ны үеэр Провер нэртэй сүлжээний сургалтанд хамрагдаж 5000 төгрөг төлж элсээд 2СС бүтээгдэхүүн худалдаж авахад 900.000-1.000.000 төгрөг төлж бараа бүтээгдэхүүн авсан.Тэгээд тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор байр түрээсэлж суусан.Н. гэдэг хүн ирээд уг сүлжээнд элсэнэ гээд надад 947000 төгрөг өгсөн.Надад өсгөж өг гээд 900.000 төгрөг өгсөн. Дараа нь 10 сард Б.Балжинням миний доор элсэхээр боллоо гээд 550.000 төгрөг өгсөн.Би уг мөнгөөр бүтээгдэхүүн захиалж чадаагүй, хувьдаа хэрэглэчихсэн.Тэгээд Н.д эхлээд бараа ирэх гэж байна гэж хэлж байгаад сүүлдээ Н. бараа захиалаагүй гэдгийг мэдээд надаас мөнгөө нэхэхээр нь очиж уулзаад үнэнээ хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 99-102 дугаар хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.ид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Шүүгдэгч Б. нь Ховд аймгийн *******т сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 15-20-ны хооронд иргэн Н.гээс Провер нэртэй эмийн сүлжээнд элсүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.400.000 төгрөгийг авч залилсан болох нь хохирогч Н.гийн мэдүүлэг, гэрч Б.Балжинням, О.Оюунбилэг, Ч.Аюурзана нарын мэдүүлэг, хохирлын тооцоо, банкны хуулга, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг нь хялбар аргаар, бусдын итгэлийг ашиглаж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлдөө авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл болно.
Иймд шүүгдэгч Б.ийг хохирогч Н.г сүлжээний бизнест элсүүлнэ гэж хуурч худал хэлж мөнгийг нь авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1-д заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-118/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Н.гийн “ Б.оос 1206000 төгрөг авсан тул, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.ийн хувийн байдлын талаар гэрч Ч.Аюурзанын өгсөн “...манай эхнэр Б. нь айлын ууган хүүхэд, дороо ******* дүүтэй.Бид хоёр 1999 онд гэр бүл болоод одоо 1*******-18 насны 2 хүүхэдтэй.Б. багш мэргэжилтэй, зан байдлын хувьд хүнд тусархуу, шударга, уян зөөлөн, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, миний цалин 800.000 төгрөг, цалингийн зээл, бизнесийн зээл төлдөг...” гэх мэдүүлэг / хэргийн 77-р хуудас/
Гэрч Б.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Б. манай том эгч, зан байдлын хувьд сайн хүн, ээжийн минь оронд ээж болсон хүн, хүнд тусархуу, хүнтэй эвтэй харьцдаг, оюутан байхдаа Ч.Аюурзанатай суугаад 2 хүүхэд төрүүлж өсгөсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 65-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч Б. өөрийгөө өмгөөлж “миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 06 сарын хугацаанд төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон ажил эрхэлдэггүй, өөрийн орлогогүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.******* дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.ид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,шүүгдэгчийн өмчлөлийн ******* инчийн Смарт маркийн зурагт битүүмжилсэн 2019 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 5/41 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, *******6.2, *******6.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1-д заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгохыг ялыг 06 /зургаан/ сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.ид тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ******* инчийн Смарт маркийн зурагт битүүмжилсэн 2019 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн 5/41 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6.Шүүгдэгч Б.ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form