| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0062/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/67 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч С.*******ад холбогдох эрүүгийн 1836000610051 дугаартай, 178/2019/0062/Э/ индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд их сургуулийн математик мэдээлэл зүйн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн 1-р 48 айлын 11 тоотод оршин суух, урьд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Сум дундын 25 дугаар шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн гэх, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах 16 айлын орон сууцны подвол буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авч 600.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Тухайн өдөр найз охинтойгоо баяр тэмдэглэх гээд мөнгөний хэрэг гараад ломбарданд нөөтбүүкээ тавихаар очтол ломбарданд хүн байхгүй, хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд оройхон дахиад ирээд хаалгыг татахад онгорхой байхаар нь нөөтбүүкийг аваад гарсан гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн “... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байх Турлиахтын 16 айлын орон сууцны подволд болсон байлаа.Хулгай орсон гэх байрны бор өнгийн бүргэд хаалганд ямар нэгэн эвдлэгч багажны ул мөр байхгүй байв.Зөөврийн компьютер байсан гэх дөрвөлжин ширээн дээр байсан гарын мөрийг бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-7-р хуудас/
Хохирогч *******ын *******ийн /32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, Ховд аймгийн Цагдаагийн газарт мөрдөгч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай дүү Б.******* над руу залгаад Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах манай ажлын байрны подволд хулгай орж Делл маркийн зөөврийн компьютер алга болсон байна, би цагдаад дуудлага өгчихлөө гэсэн. Тухайн алдагдсан компьютер нь хар өнгийн Делл маркийн зөөврийн компьютер байсан.Цэнэглэгч нь хөндийрөөд байхаар нь лентээр наачихсан байсан ...” гэх мэдүүлэг / хэргийн 11-р хуудас/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Их монголын “Сэтгэшгүй лан” нэртэй ломбардыг би ажиллуулж байтал 20 орчим насны хоёр залуу орж ирээд зөөврийн компьютер тавих гэсэн юм гэхээр нь компьютерийг нь асааж үзээд зүгээр ажиллаж байхаар нь 100.000 төгрөгөөр барьцаанд авахаар тохироод Г. гэх хүний бичиг баримтаар тавьсан.2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г. нөгөө хамт ирсэн залуугийнхаа хамт ирээд мөнгөө төлөөд компьютерээ аваад явсан..”. гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/
Гэрч Г.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би сургууль дээрээ хичээлтэй байсан. С.******* хичээлдээ ирээгүй байсан.Тэгээд С.******* над руу залгаад “ чиний бичиг баримт байна уу, би нөөтбүүк барьцаанд тавих гэсэн юм” гэхээр нь би очоод бид хоёр Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах Сэтгэшгүй лан ломбарданд миний бичиг баримтыг өгөөд нөөтбүүкээ 100.000 төгрөгөөр тавьсан.Би сургууль руу С.******* гэр лүүгээ явсан.Тухайн нөөтбүүкийг С.******* минийх гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Турлиахтын 16 айлын орон сууцны подволд манай оффис байдаг.2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус оффис руу орох гэтэл хаалга нь онгорхой байхаар нь ороод хартал ширээн дээр байсан Делл маркийн зөөврийн компьютер цэнэглэгчийн хамт алга болсон байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/
Хөрөнгө үнэлсэн тухай тайланд “... DELL маркийн зөөврийн компьютер 1 ширхэг-600000 төгрөг гэх үнэлгээ / хэргийн 30-р хуудас/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хэргийн 47-49-р хуудас/
Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 03 дугаар сарын 02-ны орой ганцаараа ломбард хайж яваад Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах 16 айлын орон сууцны подволны гадна Ломбард гэх хаяг байхаар нь ортол бүргэд хаалга нь онгорхой байхаар нь “ хүн байна уу” гээд орсон чинь хүнгүй байхаар нь ширээн дээр нөөтбүүк байхыг хараад гарсан. Орой нь 20.30 цагийн үед ардын намын байрны хажуу талаас такси аваад уг газар буцан очиж нөөтбүүк цэнэглэгч хоёрыг авсан. 03 дугаар сарын 04-ний өдөр уг нөөтбүүкээ сургууль дээр аваачиж порматалсан.Маргааш өглөө нь найз Г.Пүрэвсүрэн рүү яриад бичиг баримттай нь ирүүлээд бид хоёр Сэтгэшгүй лан гэх ломбарданд уг нөөтбүүкээ 100.000 төгрөгөөр тавьсан.Уг мөнгөөрөө найз охинтойгоо мартын 8 тэмдэглээд үлдсэнээр нь гэртээ хоол ундны зүйл авсан... гэх мэдүүлэг / хэргийн 52-53-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны орой Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах 16 айлын подвол буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан болох нь хохирогч Б.*******ийн мэдүүлэг, гэрч Б.,Г., Б.******* нарын мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тайлан, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь найз охинтойгоо Мартын 8-ны баяр тэмдэглэхэд мөнгөний шаардлага гарсан гэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хулгайлан авч хууль бусаар шууд захиран зарцуулах /ломбарданд тавьж мөнгө авсан үйлдэл нь/ санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч С.*******ын хууль бусаар нэвтэрч орсон Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Турлиахтын 16 айлын орон сууцны подвол нь үйл ажиллагаа явуулах зориулалттай болох нь гэрч Б.*******ын “...тухайн подволыг эмнэлгийн тоног төхөөрөмж зарах зорилгоор үйл ажиллагаа эхлэх гэж байсан.Засвар үйлчилгээ хийгээд дуусч байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.*******ын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютер хулгайлсан үйлдэл нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.******* нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сум дундын 25 дугаар шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-71/, 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.*******ийн “... алдсан нөөтбүүкээ буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар гэрч Д.*******ын өгсөн “...С.******* нь манай ууган хүүхэд, дороо 3 дүүтэй.2015 онд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийг төгсөөд Ховд их сургуулийн математик мэдээлэл зүйн ангид элсэн ороод одоо 4 дүгээр курсэд сурч байгаа бөгөөд найз охин Алтантуяагийн хамт ******* сумын Наран багийн өрхийн эмнэлгийн хашаанд амьдарч байгаа.С.******* нь даруухан, үг дуу цөөнтэй, гэр бүлдээ халамжтай, ажилсаг,найз нөхөд хамт олондоо нэр хүндтэй, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг ...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/
Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.******* нь сургуульд орох хүртлээ миний асрамжинд өссөн.Тухайн үед аав, ээж нь оюутан байсан.С.******* нь үг дуу цөөнтэй, даруухан, тусч, дүү нартаа халамжтай, Муу зуршилгүй хүүхэд ... гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч С.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, одоо 4 дүгээр курсийн оюутан, удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо төлж барагдуулсан болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй .
4.Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form