Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Номгон сумын 4 дүгээр баг, Эмгэн булаг ******* тоотод оршин суух, ******* булгачид овогт ******* /регистрийн дугаар: *******/,

 

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын11-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорнод аймгийн геологийн экспедицийн эрдэнэцагааны 4 дүгээр анги, ******* голын 3 дугаар ангид техник, геологичоор, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Мөнххааны ангид зураг буулгагч, Сэдэвчлэхийн 5 дугаар ангид зураг буулгагч, Цавын 2 дугаар ангид техник, геологичоор тус тус ажиллаж байсан. Тус экспедиц нь 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс БНМАУ дахь Аж ахуйн нэгжийн хуулиар хувьцаат компани болон Хаш компани гэж өөрчлөгдсөн учир 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс тус компанид техник, геологич, зурагчнаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1978 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хөдөлмөрийн дэвтэр олдохгүй үрэгдсэн учраас ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироод байна. Иймд миний 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорнодын геологийн экспедиц, Хаш компанид техник геологич, зураг буулгагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* булгачид овгийн ******* миний 1978-1983, 1986-1994 онуудад Дорнодын геологийн экспедицид хамт ажиллаж байсан *******, ******* нараас Дорнодын геологийн экспедицид техник, геологич, зураг буулгагчаар 13 жил ажиллаж байсныг минь асууж тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой миний шүүх хурлыг эзгүйгээр яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Учир нь:

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорнодын геологийн экспедиц, Хаш компанид техник геологич, зураг буулгагчаар тус тус ажиллаж байсан болох нь:

Геологи, Уул уурхайн үйлдвэрийн Яамны харъяа Дорнод аймаг дахь Геологийн Удирдах газрын даргын 1978 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “ажилд авах, ээлжийн амралт олгох, өөрчлөн ажиллуулах тухай”...*******ийг 10 дугаар сарын 21-ний өдрөөс Эрдэнэцагааны 4 дүгээр ангид түр хугацаагаар дагалдан техник геологчоор авч ажиллуулсугай... 149 тоот тушаал, Геологи, Уул уурхайн үйлдвэрийн Яамны харъяа Дорнод аймаг дахь Геологийн Удирдах газрын даргын 1979 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай”...******* техник геологи... 172 тоот тушаалын хавсралт, Геологи, Уул уурхайн үйлдвэрийн Яамны харъяа Дорнод аймаг дахь Геологийн Удирдах газрын даргын 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “ээлжийн амралт олгох, хөдөлмөрийн гэрээ сунгах”... нарт 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 26 өдрөөр бодож 1980 оны ээлжийн амралтыг олгосугай...08 тоот тушаал, Геологи, Уул уурхайн үйлдвэрийн Яамны харъяа Дорнод аймаг дахь Геологийн Удирдах газрын даргын 1981 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай”...******* I/XII... 26 тоот тушаал, Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1982 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “төлөвлөгөө биелүүлсний шагнал олгох тухай”... т/геологи... 34 тоот тушаалын хавсралт, Геологи, Уул уурхайн үйлдвэрийн Яамны харъяа Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “ажиллах хүн хүчийг анги салбаруудад хуваарилах тухай” ...халх голын 3 дугаар анги ******* ... тушаалын хавсралт, Геологи, Уул уурхайн үйлдвэрийн Яамны харъяа Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1983 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “ажилласан хугацааны болон амралт олгох, ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” ...******* дээд сургуульд элсэн суралцах болсон тул 8 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, Политехникийн дээд сургуулийн мэдэлд шүижүүлсүгэй... 138 тоот тушаал, Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1986 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “ажилд авах, өөрчлөн ажиллуулах, ажил давхар хариуцуулах тухай” ...*******ийг 09 дүгээр сарын 26-ны өдрөөс Мөнххааны ангид зураг буулгагчаар... 130 тоот тушаал, Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1987 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “хүн хүч хуваарилан зохицуулах тухай” ...******* зураг буулгагч... 10 тоот тушаалын хавсралт, Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “хүн хүч хуваарилах тухай” ...******* жирэмсний амралттай Байгалмаагийн оронд... 10 тоот тушаалын хавсралт, Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “хүн хүч хуваарилах тухай” ...******* техник геологи... 01 тоот тушаалын хавсралт, Дорнод аймаг дахь Геологийн Экспедицийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “ажлаас чөлөөлөх, цалингийн 40 хувь, амралт олгох тухай” ...******* нарыг ажлын 26 хоногоор 1990 оны ээлжийн амралт олгосугай... 15 тоот тушаал, Дорнод аймаг Геологийн Экспедиц 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “ажиллах хүч хуваарилах тухай” ...******* суурин боловсруулалтын групп тех/геологич 1400... 62 тоот тушаал, Дорнод аймаг Геологийн Экспедицийн даргын 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “түр шилжүүлэн ажиллуулах тухай” ...******* ажиллах сар 0,5 нэг сард олгох цалин 2500... 31 тоот тушаал, Дорнод аймаг Хаш компанийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ...******* зурагчин өөр газар ажиллах болсон... 34 тоот тушаалын хавсралт, *******ийн хүсэлт, гэрч , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг дарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорнот аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4/163 дугаартай албан бичиг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан , нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 Иймд *******ийг 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорнодын геологийн экспедиц, Хаш компанид техник геологич, зураг буулгагчаар тус тус ажилласан гэж үзсэн болно. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* булгачид овогт  *******ийн 1978 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорнодын геологийн экспедицийн Хаш компанид техник геологич, зураг буулгагчаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

 

2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 120 дугаарзүйлийн 120.2 дахьхэсэгтзааснааршийдвэрньтанилцуулансонсгосноорхуулийнхүчинтэйболохбөгөөдзохигчидэсзөвшөөрвөлшийдвэрийггарданавснаасхойш 14 хоногийндоторанхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдахшатнышүүхэдгомдолгаргахэрхтэйболохыгдурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР