Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 274

 

                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх овогт Дэндэвийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмагнайг 12 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Баярмагнайд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмагнайгийн 2019 оны 1 сарын 17-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл баривчлагдсан, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөс эхлэн цагдан хоригдсон нийт 78 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Баярмагнай нь хохирогчид 1.130.000 төгрөгийг хохирол, төлбөрт төлсөн ба хохирогч Г.Ганцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Баярмагнайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ГАЛБАДАР

     ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН

                          ШҮҮГЧ                                     Д.РЕНЧЕНХОРОЛ