Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00369/и |
Дугаар | 382 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С
Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие ******* овогтой *******тай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсон. 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бид хоёрын дундаас охин болох ******* овогтой ******* мэндэлсэн. Гэвч овог нэрийн асуудалтай болж *******тай гэр бүлийн баталгаа цуцлагдаагүй байсны улмаас охин ******* *******аар овоглогдсон болно. Тиймээс төрсөн эцэг болох *******аар овоглуулах хүсэлт иргэний улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч бүртгэлийн хэлтэсээс жинхэнэ эцэг мөн үгүйг батлах баталгааг шүүх албанаас гаргаж ирэхийг шаардсаны улмаас шүүхэд хүсэлт гаргаж байна. *******ыг *******ын эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой *******, ******* овогтой ******* нарыг гэрчээр оруулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ******* овогтой *******ын төрсөн эцэг нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь овогтой *******тай албан ёсны гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа ******* овогтой *******тай хамтран амьдарч улмаар тэдний дундаас 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр охин М.******* төрж, улмаар өмнөх гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсны улмаас М.*******ыг төрсөн эцэг Г.*******аар овоглуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, М.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******, Б.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрч Ц.*******, Г.******* нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.*******, Г.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчийг Г.*******тай хамтран амьдарснаас хойш М.******* төрснийг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******, Б.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ******* овогтой *******ын төрсөн эцэг нь ******* овогтой ******* мөн болно гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин ******* овогтой *******ын /регистрийн дугаар:/ төрсөн эцэг нь овогт *******гийн ******* мөн болохыг тогтоосугай.
2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР