Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2016/00386/и |
Дугаар | 381 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Д
Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Миний бие Өмнөговь аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1984 оны 8 сарын 17-ны өдрөөс 1988 он хүртэл ногоочноор 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Туслах аж ахуйн улирлын чанартай тул сургууль тэжээлийн цехэд ажилладаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1984 оны 8 сараас 1987 оны 12 сард ажилласан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан хугацаа дутаж, хохироход хүрээд байна. Иймд миний 1984 оны 8 сараас 1987 оны 12 сарыг дуустал Өмнөговь аймгийн ******* сумын сургууль болон ******* нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.******* миний шүүх хурлыг эзгүйгээр яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
С.******* нь 1984 оны 8 сараас 01-ний өдрөөс 1987 оны 12 сарыг дуустал Өмнөговь аймгийн ******* сумын дунд сургууль болон тус сумын ******* нэгдэлд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:
*******ийн ******* иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэгчийн нэр дээр 1984 оны 08 сарын 17 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 281 дугаартай архивын лавлагаа “ 1984 оны 8-р сард 106 төгрөг, 9-р сард 50 төгрөг, 10-р сард 75 төгрөг, 11-р сард 70хо/702 төгрөг, 1985 оны 1-р сард 184 төгрөг, 3-р сард 64 төгрөг, 4-р сард 154 төгрөг, 5-р сард 264 төгрөг, 6-р сард 286 төгрөг, 7-р сард 313 төгрөг, 8-р сард 327 төгрөг 9-р сард 270 төгрөг, 10-р сард 437 төгрөг, 11-р сард 210 төгрөг, 12-р сард 210 төгрөг, 1986 онд 1-р сард 51 төгрөг, 2-р сард 55 төгрөг, 3-р сард 43 төгрөг, 4-р сард 20 төгрөг, 5-р сард 430 төгрөг, 6-р сард 431 төгрөг, 7-р сард 431 төгрөг, 8-р сард 431 төгрөг, 9-р сард 430 төгрөг, 10-р сард 430 төгрөг, 11-р сард 150 төгрөг, 12-р сард 150 төгрөг, 1987 онд 3-р сард 59 төгрөг, 4-р сард 117 төгрөг, 5-р сард 76 төгрөг, 6-р сард 262 төгрөг, 7-р сард 36 төгрөг”, Өмнөговь аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 11 сарын 15-ны өдөр 37 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 10 сарын 25-ны өдрийн 10 дугаартай тушаал, гэрч А.*******, Г.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, А.*******ын нэр дээр 1972 оны 04 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Өмнөговь аймгийн ******* сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт, гэрч Г.*******гийн нэр дээр 1984 оны 5 сарын 3-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан А.*******, Г.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэл, байгууллагад ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасаг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 281 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 11 сарын 15-ны өдөр 37 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 10 сарын 25-ны өдрийн 10 дугаартай тушаал зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд С.******* 1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарыг дуустал Өмнөговь аймгийн ******* сумын дунд сургууль болон ******* нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан ажилласан гэж үзсэн болно. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ******* овгийн *******ийн *******ыг 1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарыг дуустал Өмнөговь аймгийн ******* сумын дунд сургууль болон тус сумын ******* нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР