Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4626

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Жон Бээс төв “Капитал Маркет” ХХК /РД: 2858126/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 45А байрны 36 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Пи Си Эс Эм” ХХК /РД: 5569613/-д холбогдох

8,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль, хариуцагчийн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитал Маркет” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь АНУ-н мах махан бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлэгч “Tyson Foods-ийн албан ёсны борлуулагч. “МсСаin Poods”-ийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний борлуулагчаар тус тус ажиллан зах зээлд тахианы мах болон хагас боловсруулсан төмс нийлүүлэн үйл ажиллагаа явуулдаг болно. “Пи Си Эс Эм” ХХК нь манай компаниас 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 19,101,000 (арван есөн сая нэг зуун нэг мянга) төгрөгийн үнэ бүхий тахианы мах зээлээр худалдан авсан юм. Үүнээс “Пи Си Эс Эм” ХХК нь 8,395,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 10,706,000 төгрөгийн үлдэгдэлд тус шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Гэвч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж улмаар Тахарын алба хариуцагчийн оршин суух хаягийг тогтоосон юм. Энэ хугацаанд хариуцагч “Пи Си Эс Эм” ХХК нь 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1706000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус манай дансанд шилжүүлж өнөөдрийн байдлаар 8,500,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр тооцоотой байгаа юм. Манай компаний ажилтан Б.Онон, “Пи Си Эс Эм” ХХК-ийн ажилтан Ю.Батжаргал нар 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр 11,706,000 (арван нэгэн сая долоон зуун зургаан мянга) төгрөгт тооцоо үлдэгдлийн баталгаа үйлдэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон боловч нь үлдэгдэл төлбөрийг төлж дуусгаагүй байна. Тооцоо нийлсэн хугацаандаа төлбөр төлөхгүй хугацаа хэтрүүлж 2013-2014 оны тооцоо өнөөдрийг хүртэл төлөгдөж дуусаагүй үлдэгдэл төлбөр тооцоотой үргэлжилж бидэнд бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлогыг хүлээн авахад саад учруулж үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэж байна. Иймд “Пи Си Эс Эм” ХХК-аас 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж “Капитал Маркет” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Капитал Маркет” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагч “Пи Си Эс Эм” ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 625,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал Маркет” ХХК нь хариуцагч “Пи Си Эс Эм” ХХК-д  холбогдуулан, 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Капитал Маркет” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагч “Пи Си Эс Эм” ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 625,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “Капитал Маркет” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагч “Пи Си Эс Эм” ХХК 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 625,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 625,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Пи Си Эс Эм” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 71475 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 71475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА