Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 270

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч Т.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Эод холбогдох эрүүгийн 1811 0267 40233  дугаартай хэргийг 2019 оны 4 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Төмөр-Очирын Энхболд, 1981 оны 01 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, С.Шаравын гудамж 43-25 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тэнссэн, мөн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ЧМ81010875/.

 

Шүүгдэгч Т.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” караоке бааранд рогч Д.Зулсайханы Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Эоос мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Т.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-77-78/: “..2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед Тэнгис кино геатрын хажууханд Макс нэртэй караоке бааранд ганцаараа орсон. Ганцаараа би ороо 2-3 пиво авч нэлээн ууж суусан юм, 02 цагийн үед гэж санаж байна 30 орчим насны эмэгтэй, 40 орчим насны эрэгтэй гаднаас бааранд орж ирсэн. Тэгээд ширээн дээр нь суугаад танилцсан. Тухайн үед би жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба явахдаа ард нь тавьсан байсан хүвцаснаас нь эмэгтэйнгийх нь гар утсыг нь аваад явчихсан. Тухайн гар утас нь Самсунг Жи7 маркийн утас байсан ба шаргалдуу өнгөтэй байсан санаж байна, гадна талдаа зөөлөн гэртэй байсан. Тухайн үед согтуу явсан болохоор тухайн гар утсаа хаана зарснаа сайн санахгүй байна, ямар ч байсан нэг хувь хүнд 120,000 төгрөгөөр зарчихаад мөнгийг хувьдаа хэрэглэсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Зулсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-43-45/ “..2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр..найз баатартай уулзаад “Тэнгис” кино театрын баруун талд байдаг нийтийн караокед орсон. Бид хоёрыг ороход нэг залуу ганцаараа дуулаад сууж байсан, тэгээд бид хоёр орж пиво захиалаад уугаад сууж байтал тэнд үйлчлүүлж байсан залуу бид хоёрын хажууд ирээд суучихсан байсан. Тэгээд тэр залуу гарч ороод яваад байсан, караокены хүмүүс тооцоогоо хийхгүй байна гээд байсан. Гэтэл караокены хүмүүс “нөгөө залуу зугтчихлаа, та хоёрын ямар нэг зүйл алга болсон байна уу” асуухаар нь юмаа бүртгээд үзсэн чинь миний гадуур хувцасны халаасанд сан ЖИ-7 маркын гар утас алга болсон байсан..,

 

 

Гэрч Б.Хосбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-46/ “.. Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чимэг төвийн нэг давхарт байрлах “Max” нийтийн караоке пабыг ажиллуудаг юм. Гэтэл орой нэг залуу орж ирээд 3 номерын ширээнд суугаад пиво захиалаад уугаад сууж байтал 01 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гаднаас орж ирээд 1 номерын ширээнд суугаад захиалга өгсан. Гэтэл 3 номерын ширээнд сууж байсан залуу 1 дүгэээр ширээн дээр сууж бйасан 2 хүний хажууд очоод суучихсан харагдаж байсан. Гэтэл манай зөөгч 3 дугаар ширээний хүн тооцоогоо хийгээгүй байгаа, тамхи татах гээд гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг араас нь гарахад байрны буланд бие засах гэж байгаа бололтой зогсож байсанаа цаашлаад байхаар нь “хөөе тооцоогоо өгөөч” гээд дуудсан чинь цаашаа зугатаагаад явчихсан. Тэгээд би хойноос нь хөөж байгаад байрны дунд тал руу оруулаад алдчихсан. Тэгээд буцаж ирээд царайг нь харах санаатай камер шүүж байтал манайхаар үйлчлүүлж байсан хүмүүсийн ширээнд хамт суугаад босохдоо халаасандаа нэг зүйл хийх шиг болохоор нь 1 дүгээр ширээн дээр сууж байсан хүнээс “та хоёр ямар нэгэн зүйлээ алдаагүй юу” гэж асуухад миний халаасанд байсан rap утас байхгүй байна гэж хэлсэн, тэгээд цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Хасбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-47/ “..найз Зулсайхантай хамт ороод ширээн дээр суугаад пиво захиалаад уугаад сууж байтал хажуу талын ширээнд сууж байсан залуу ирээд “та хоёрын хажууд суучих уу, ганцаараа эвгүй байна” гээд байхаар нь хажуудаа суухыг зөвшөөрсөн. Тэгээд тэр залуу ирж суугаад дуулаад сууж байгаад гадагшаа гарч тамхи татчихаад орж ирсэн. Тэгээд жаал ууж сууж байгаад дахиад гадагшаа гараад тамхи татаад зогсож байтал нөгөө Болдоо гэх залуу надаас зайгаа аваад цаашаа алхаад байсан. Гэтэл караокены залуу бид хоёрын араас гарч ирээд нөгөө залууг тооцоогоо өг гэсэн зугатаагаад явчихсан. Тэгээд ороод сууж байтал караокены залуу гаднаас орж ирээд юм үзэж байгаад “та хоёр юмаа алдсан уу, саяны зугатаасан хүн танай ширээнд сууж байгаад босохдоо халаасандаа ямар нэг зүйл хийгээд байна” гэхээр нь юмаа бүртгэж үзсэн чинь манай найзын гар утас нь байхгүй байсан..." гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 06/617 дугаартай дүгнэлтэнд: /хх-14-31/ “..1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28 гэж дугаарласан 28 дугаар ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. 2 дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь Төмөр-Очирын Энхболдын баруун гарын дунд хурууны хээний дардсаар, 3 дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь Тамөр-Очир овогтой Энхболдын зүүн гарын эрхий хурууны хээний дардсаар, 8 дугаараар бүртгэгдсэн гарын мөр Төмөр-Очир овогтой Энхболдын зүүн гарын эрхий хурууны хээний дардсаар, 7 дугаараар бүртгэгдсэн гарын мөр Төмөр-Очир овогтой Энхболдын баруун гарын эрхий хурууны хээний дардсаар, 23 дугаараар бүртгэгдсэн гарын мөр Төмөр-Очир овогтой Энхболдын баруун гарын эрхий хурууны хээний дардсаар, 26 дугаараар бүртгэгдсэн гарын мөр Энхтайван овогтой Хасбаатарын зүүн гарын дунд хурууны хээний дардсаар, 27 дугаараар бүртгэгдсэн гарыг мөр нь Энхтайван овогтой Хасбаатарын баруун гарын чигчий хурууны хээний дардсаар тус тус үүсгэгдсэн байна." гэх дүгнэлт, Эд зүйлийн үнэлгээ "Самсунг Жи-7 маркийн гар утас 820,000 төгрөг" гэх /хх-36/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” караоке бааранд хохирогч Д.Зулсайхантай танилцан хамт нэг ширээнд нь суун архи ууж байгаад, гарахдаа түүний халаасандаа хийж сандал дээр тохсон байсан хүрэмнээс Самсунг Жи-7 маркийн гар утсыг авч гарсан байна.

 

Эд зүйлийн үнэлгээгээр “Самсунг Жи 7” маркийн гар утсыг 820.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-36/.

Шүүгдэгч Т.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Т.Эын зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Т.Э нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Эын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Э нь шүүх хуралдаан болохоос өмнө 30 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч, түүнийг дээрх ялыг эдэлж дууссанд тооцов.

 

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Д.Зулсайханд 820.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнээс үлдэгдэл 320.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Зулсайханд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Э нь бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Төмөр-Очирын Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч, түүнийг уг ялаа биечлэн эдлэж дууссанд тооцсугай.

 

4. Шүүгдэгч Т.Эоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 320.000 төгрөгийг гаргуулан хохирогч Гүний-Өрхтий овгийн Даваадоржийн Зулсайханд /РД:ГД89092363/ олгосугай.

 

5. Шүүгдэгч Т.Эийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Т.Э нь урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР