Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 4618

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 7/1 тоот хаягт байрлах, “Төрийн банк” ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Ард аюушийн өргөн чөлөө, 40 дүгээр барилга, Эрхэм чанар портезийн үйлдвэрийн байранд байрлах, “Дэл оюу дөл” ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Ард аюушийн өргөн чөлөө, 40 дүгээр барилга, Эрхэм чанар портезийн үйлдвэрийн байранд байрлах, Өөлд овогт Дэлгэрсайханы Бат-Ерөөлт /РД:ЧН87020771/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16081/ Ард аюушийн өргөн чөлөө, 40 дүгээр барилга, Эрхэм чанар портезийн үйлдвэрийн байранд байрлах, Хооногой овогтой Батсайханы Одонтуяа /РД:УХ88052682/ нарт  холбогдох,

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,552,401,559.48 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “Дэл оюу дөл” ХХК, хамтран зээлдэгч Д.Бат-Ерөөлт, Б.Одонтуяа нар нь Төрийн банкнаас 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14/380 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,000,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 68,543,466.66 төгрөг, хүүнээс 203,249,786.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 67,311.39 төгрөг нийт 271,860,564.98 төгрөг төлсөн байна. Зээлдэгч “Дэл оюу дөл” ХХК-ийн захиарл А.Оюунцэцэг нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 14/380 тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасны дагуу нэг талын санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгосон талаарх мэдэгдлийг удаа дараа өгсөн болно.

Нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч “Дэл оюу дөл” ХХК-ийн захирал А.Оюунцэцэг Д.Бат-Ерөөлт, Б.Одонтуяа нар нь үндсэн зээл 931,456,533.34 төгрөг, үндсэн хүү 93,270,124.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,969.74 төгрөг нийт 1,024,833,627.23 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Зээлдэгч “Дэл оюу дөл” ХХК нь Төрийн банкнаас 2015 оны 02 дугаар сарын16-ны өдөр 15-96 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 753.43 төгрөг, хүүнээс 19,607,055.60 төгрөг нийт 19,607,809.03 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 499,999,246.57 төгрөг, үндсэн хүү 12,995,637.28 төгрөг нийт 512,994,883.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Зээлийн төлбөр болох 1,024,833,627.23 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 10,929,218.17 төгрөгөөр, Зээлийн төлбөр болох 512,994,883.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 3,643,830.23 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байна гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь  хариуцагч Д.Бат-Ерөөлт, Б.Одонтуяа нараас татгалзаж, хариуцагч “Дэл оюу дөл” ХХК 1,552,401,559.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01- ний өдөр 129,366,797 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч “Дэл оюу дөл” ХХК-д холбогдуулан 1,552,401,559.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь  хариуцагч Д.Бат-Ерөөлт, Б.Одонтуяа нараас татгалзаж, хариуцагч “Дэл оюу дөл” ХХК нь 1,552,401,559.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01 ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  8,194,859 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 4,097,430 төгрөгийг хариуцагч “Дэл Оюу Дөл”-ХХК-иас болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон      

                                                                                                                          ТОГТООХ нь:                                   

1.Нэхэмжлэгч “Төрийн банк”  ХХК нь хариуцагч Д.Бат-Ерөөлт, Б.Одонтуяа нараас татгалзаж, хариуцагч “Дэл оюу дөл” ХХК нь 1,552,401,559.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01 ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 129,366,797 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,194,859 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Дэл оюу дөл” ХХК-иас 4,097,430 төгрөгийг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,097,430 төгрөгийг тус тус  гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

   

      ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА