Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 303

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ /томилолтоор/

Шүүгдэгч Д.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн 1811 01464 0274 дугаартай хэргийг 2019 оны 4 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дашдондогийн Эрдэнэтуяа, 1979 оны 3 сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл 3 дугаар баазад жолооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5-82-2390 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:НЮ79032269/.

 

Шүүгдэгч Д.Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “шоолж инээлээ” гэх шалтгаанаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд О.Олончимэг, Н.Ариунцэцэг нарын толгойн тус газар чулуу модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Эгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт гэр бүлийн найзууд гэртээ урьж ярьсан. Тэгээд гэрт нь очоод орой нь тэдний гэрээс гарч явах үедээ хүмүүстэй тааралдсан. Ингээд тэр хүмүүстэй маргалдаад тухайн өдөр эрүүлжлүүлэх байранд хоносон..”гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Д.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-70-71/ “..2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр би нөхөр Дашдоржийн хамт гэр бүлийн найзууд болох авто баазад ажилладаг Ганхөлөг гээд найзын төрсөн өдөр нь 5 дугаар сарын 09-ний өдөр болдог бөгөөд тэр өдөр нь ажилтай байсан болохоор Ганхөлөгийн гэрт нь очиж чадахгүй байж байгаад 10-ны өдөр нь очсон. Тэгээд мэдээж төрсөн өдрийг нь тэмдэглэж чадаагүй учраас архи, согтууруулах ундааны зүйл хзрэглэсэн. Тэгээд тухайн үед цаг ч орой болсон байсан бөгөөд өөд болсон найзын маань ээж нь над руу залгаад тэгээд би уг дуудлагыг хараад сэтгэл хямраад гадаа гараад уйлаад зогсож байтал араас Дашдорж гарч ирж байх шиг байсан. Миний хамгийн сайн найз маань 3-р сард нь хөхний хорт хавдраар өөд болсон юм их сайн найз маань байсан нүдэн дээр маань өнгөрсөн болохоор ээжээс нь ирсэн дуудлагыг хараад сэтгэл нилээд хямарсан байсан. Тэгтэл гудамжаар явж байсан хэсэг залуучуудтай юунаас ч болж маргалдлаа нэг маргалдсан. Тэгээд тэд нар хүрч ирээд Дашдорж руу дайраад байх шиг байсан. Тзгээд би дундуур нь ороод тэр хүмүүстэй маргалдсан. Би тухайн үед нилээд согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Тэгээд нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн намайг авч явна гээд байж байх шиг байсан. Тэгээд би эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх рүү орж байхдаа ухаан орсон..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Олончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-32-34/  “..2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Бямбабаатар бид хоёр гэр бүлийн найз Ариунцэцэг, Түвшинбаатар нарын гэрт очиж пиво уусан юм. Ингээд 22 цагийн орчимд бид нар караоке орохоор тэдний гэрээс гараад гудамжинд явж байтал гэнэт л миний толгой руу тас буугаад л явсан. Гэтэл тэр гудамжинд найрлаад байсан айлын хашаанаас эрэгтэй, эмэгтэй хүн гарч ирээд дайраад байсан. Миний толгойд тэр хашаанаас гарч ирсэн эмэгтэй эхэлж чулуу шидээд оноогүй, тэгээд дараа нь хүрч ирээд чулуугаар цохьсон. Ямар ч байсан тэр эмэгтэй банз бариад хүн цохисон..” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Ариунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-38-39/ “..тэгтэл хаанаас ч юм бүлэг хүмүүс гарч ирээд манай гурав руу дайрч давшлаад байсан бөгөөд намайг тэд нар луу дөхөөд очиход Олончимэгийн толгой нь хагарчихсан цус гарсан доошоо толгойгоо бариад суучихсан байсан. Тэгээд Олончимэгийг үсдээд чирээд байсан бөгөөд тухайн үед бужигналдаад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд байж байтал нөгөө орилоод байсан бүдүүн авгай миний нуруу болон хүзүү рүү банзаар цохисон..”

 

Гэрч Д.Түвшинбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-47-48/ “..Олончимэг рүү тэр хашаанаас эхэлж гарч ирсэн эрэгтэй юм уу махпаг эмэгтэй хоёрын аль нэг нь чулуу шидсэн. Манай эхнэрийг хэн цохьсон болохыг мэдэхгүй байна. Тухайн үед хүмүүстэй л зууралдаад таталцаж чангаацалдаад байж байсан болохоор сайн анзаараагүй. Ямар ч байсан эхэлж гарч ироэн махлаг эмэгтэй л чулуу барьж хүмүүс рүү дайраад чулуу авч шидээд байсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Бямбабаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-49-50/ “...махлаг эмэгтэй хүмүүс рүү чулуу авч шидээд байсан бөгөөд хашаа руу ороод гарч ирэхдээ банз барьчихсан гарч ирсэн. ” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6150 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: /хх-57/ “..1. Ариунцэцэгийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №6148 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-63/ “..1. Олончимэгийн дагзны хуйханд шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Д.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-79/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-82/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд О.Олончимэг, Н.Ариунцэцэг тааралдан “шоолж инээлээ” гэх шалтгаанаас болж маргалдан тэдгээрийн толгойн тус газар чулуу модоор цохиж, хохирогч Н.Ариунцэцэгийн биед тархи доргилт, хохирогч О.Олончимэгийн биед дагзны хуйханд шарх бүхий гэмтэлүүд тус тус үүсгэжээ. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч нарт учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогч нарыг мод, чулуугаар цохисон, үүний улмаас хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч нар гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Эд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч Д.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Хохирогч О.Олончимэг, Н.Ариунцэцэг нараас шүүгдэгч Д.Эгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дашдондогийн Эрдэнэтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР