Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 4601

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 26-453 тоотод оршин суух, Харчин овогт Энхтуяагийн Батбаяр /РД:ШВ83120810/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25-8-160 тоотод оршин суух, Борлууд овогт Ядамжавын Шинэбаяр /РД:ОЮ91111412/-т холбогодох,

1,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Батбаяр, хариуцагч Я.Шинэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.                                   

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Шинэбаяртай 2015 оны 10 дугаар сарын 26-ны автомашин худалдах, хуладан авах гэрээ байгуулсан. Автомашиныг 1,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 500,000 төгрөгийг бэлнээр 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгийг нийт 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар гэрээ хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Я.Шинэбаяраас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Шинэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Батбаярын нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд өөрийн боломжоороо төлж барагдуулах хүсэлтэй байна.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Батбаярын нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Батбаяр нь хариуцагч Я.Шинэбаярт холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Э.Батбаярын 1,000,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Я.Шинэбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Э.Батбаярын 1,000,000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Я.Шинэбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Шинэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Батбаярт олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА