Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/04823/И |
Дугаар | 4538 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 4538
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Төрийн өмчит хувьцаат компани, Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 17-47 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсаннямын Бумдарь /РД:ЧИ57050301/-д холбогдох,
Цахилгааны төлбөрт 391,762 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Л.Бумдарь нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 391,762 төгрөгийн авлага үүссэнийг авлага хэсэгчлэн барагдуулах гэрээгээр нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. Иймд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвд учруулсан 391,762 төгрөгийг Л.Бумдариас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Бумдарь нь шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн нэхэмжилсэн 391,762 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Энэ маргааны талаар дахин гомдол гаргахгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв нь хариуцагч Л.Бумдариас 391,762 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн нэхэмжилсэн 391,762 төгрөгийг хариуцагч Л.Бумдарь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 12,403 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 6,201 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвийн нэхэмжилсэн 391,762 төгрөгийг хариуцагч Л.Бумдарь 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,403 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 6,201 төгрөг, хариуцагч Л.Бумдариас 6,201 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА