Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/03623/И |
Дугаар | 4536 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 4536
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 2-т байрлах “И Эс Пи Сан” ТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, 03 тоотод оршин суух, “Скай Дэ лимит” ХХК
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 5-3 тоотод оршин суух, Сартуул овогт Жигмэддоржийн Эрдэнэбаяр /РД:ЧТ76020118/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-55 тоотод оршин суух, Орхид овогт Бэгзийн Анхбаяр /РД:ХО81051175/ нарт холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 13,795,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батболд, хариуцагч “Скай Дэ лимит” ХХК-ийн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр, хариуцагч Ж.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И Эс Пи Сан” ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “СкайДэ лимит” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нар 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 500,000 төгрөгийн төлбөртэйгээр талбай түрээслүүлэх гэрээний дагуу 36 м.кв талбайтай оффисын зориулалттай 1 өрөөг ашиглуулахаар хүлээлгэн өгсөн. Гэвч “СкайДэ лимит ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нар 2014 оны 2 дугаар сараас эхлэн элдэв шалтгаан тоочиж, түрээсийн төлбөрөө удахгүй төлнө, мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2015 оны зунаас дээрх түрээслэгч нар эд хөрөнгөө уг өрөөнд хийж цоожлоод ажил дээрээ ирэхээ байж утасны дуудлага авалгүй биднээс зугтаж алга болсон. 11 сарын дундуур манайд урьдчилж мэдэгдэлгүйгээр өрөөнөөсөө эд хөрөнгөө гаргаж ачиж явсан. Тухайн үед өмнөх төлбөрийн талаар бид шүүхэд хандах гэж байгаагаа мэдэгдсэн. Тэд энэ 11 сарын 24-ний өдөр өрөөгөө чөлөөлж өгсөн боловч өр төлбөрөө төлсөнгүй. Манай байгууллага өөрийн үйл ажиллагаандаа дэм болох үүднээс зарим өрөө тасалгаануудаа бусдад түрээслэж орлого олдог. “СкайДэ лимит” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нар бидний олж олох ёстой орлогыг хааж бидэнд санхүүгийн хохирол учруулсан. Иймд “СкайДэ лимит” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нараас 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд оногдох 20 сарын түрээсийн үндсэн төлбөрт 9,422,000 төгрөг, алданги 3,123,700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,250,000 төгрөг нийт 13,795,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “И Эс Пи Сан” ТББайгууллага 13,795,700 төгрөг нэхэмжилснээс 3,123,700 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 10,672,000 төгрөгийг “Скай Дэ лимит” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5,336,000 төгрөг төлж үлдэх 5,336,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 31-ний өдөр 667,000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И Эс Пи Сан” ТББбайгууллага нь хариуцагч “Скай Дэ Лимит ” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нарт холбогдуулан 13,795,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “И Эс Пи Сан” ТББайгууллага 13,795,700 төгрөг нэхэмжилснээс 3,123,700 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 10,672,000 төгрөгийг “Скай Дэ лимит” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5,336,000 төгрөг төлж, үлдэх 5,336,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 31-ний өдөр 667,000 төгрөгийг төлж, төлбөрийг бүрэн барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “И Эс Пи Сан” ТББайгууллага 13,795,700 төгрөг нэхэмжилснээс 3,123,700 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 10,672,000 төгрөгийг “Скай Дэ лимит” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5,336,000 төгрөг төлж, үлдэх 5,336,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 31-ний өдөр 667,000 төгрөгийг төлж төлбөрийг бүрэн барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Скай Дэ Литим” ХХК, Ж.Эрдэнэбаяр, Б.Анхбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид 92,851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И Эс Пи Сан” ТББайгууллагад олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА