Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00582/И |
Дугаар | 1771 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 1771
2016 оны 06 сарын 08 өдөр |
| Дугаар 151/ШЗ2016/01771 | Төв аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма ганди гудамж 28/2 дугаар байрны 11 тоотод оршин суух Ванчин овогт Орсоогийн Мэндбаярын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс 7-р гудамж 17 тоотод оршин суух Боржигон овогт Норовжамцын Оргилбаярт /РД:НК75021036/-т холбогдох,
2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Мэндбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компанид жолоочоор ажиллаж байсан Н.Оргилбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэг бярууг 300.000 төгрөгөөр тооцож, 8 тооны охин бярууг авч өгнө гэж тохиролцож 2.400.000 төгрөг авсан боловч тохирсон ёсоор бярууг өгөхгүй байгаа бөгөөд ирж уулзахгүй, утсаар залгахаар утсаа авахгүй байна. Иймд Н.Оргилбаяраас 2.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Мэндбаяр нь 2.400.000 төгрөгийг Н.Оргилбаяраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.Мэндбаяр нь нэхэмжлэлд хариуцагч Н.Оргилбаярын хаягыг Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс 7 дугаар гудамж 17 тоот гэж бичсэн байна.
Тус хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч Н.Оргилбаяр нь дээрх хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг дарга А.Шаравнямбуугийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан энэ хуулийн 69.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул О.Мэндбаярын нэхэмжлэлтэй, Н.Оргилбаярт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх талаар бүх талын арга хэмжээг аваад үр дүнгээ өгөхгүй тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 69 дүгээр зүйлийн 69.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар О.Мэндбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт Норовжамцын Оргилбаярт /РД:НК75021036/-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53350 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч О.Мэндбаярт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ