Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00590/И |
Дугаар | 632 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 632
2016 оны 06 сарын 24 өдөр Дугаар 151/ШШ2016/00632 Төв аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур суманд байрлах Борнуур сумын Сонгуулийн хороо,
Илжигэн овогт Чулуунбаатарын Баасанжав /ОЕ84122806/-ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Борнуур сумын Сонгуулийн хороо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нарт багийн иргэн Чулуунбааатарын Баасанжав нь анх төрөхөөсөө эхлэн сэтгэцийн өвчний улмаас Аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон тул Чулуунбаатарын Баасанжавыг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү гэжээ.
Ч.Баасанжавын хууль ёсны төлөөлөгч У.Чулуунбаатар нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний хүү Чулуунбаатарын Баасанжав нь 1984 онд төрсөн. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 1116 дугаар шийдвэрээр F72 оюуны хүнд хомсдол онош тогтоогдсон тул Чулуунбаатарын Баасанжавыг эрх зүйн чадамжгүйд тогтоож, намайг түүний асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Борнуур сумын Сонгуулийн хороо нь Ч.Баасанжавыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар Борнуур сумын Сонгуулийн хороо нь иргэний эрх зүйн чадамжгүйд гэж тооцуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Ч.Баасанжав нь насанд хүрсэн боловч сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон болох нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-3, 12/, Ч.Баасанжавын хууль ёсны төлөөлөгчийн тодорхойлолт /хх-4/, Сонгуулийн насны эрх зүйн чадамжгүй иргэдийн судалгаа /хх-8/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлан шинжилгээний дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд Ч.Баасанжавыг сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө зөв удирдаж чадахгүй, өөрийн үйл ажиллагааны учир холбогдолыг ойлгохгүй нь дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ч.Баасанжавыг эрх зүйн чадамжгүйд тооцож, У.Чулуунбаатарыг түүний асран хамгаалагчаар тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Илжигэн овогт Чулуунбаатарын Баасанжав /РД:ОЕ84122806/-ыг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар түүний аав Уламбаярын Чулуунбаатарыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т зааснаар Ч.Баасанжав эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал өөрөө буюу түүний асран хамгаалагч У.Чулуунбаатар, сонирхогч бусад этгээд эрх зүйн чадамжтай болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ