| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0066/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/064 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Дд холбогдох эрүүгийн 1914000090055 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт С.Д
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 11 дүгээр гудамжинд 2018 оны 12 дугаар сарын 20-21-ны өдөрт шилжих шөнө Д.Бг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн
... Д.Бг жирэмсэн гэдгийг би мэдээгүй мэдэх боломжгүй байсан эрэгтэй хүн гэж бодож цохисон ..” гэх мэдүүлэг / хх-ийн 44-49, 74- 76 /
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 23 цагийн үед манай найз Д.Т гэрт ирээд шөнө 02 цаг хүртэл юм яриад сууж байгаад би найз Д.Тийг хүргэж өгөх гэж хамт миний машинтай явсан. Тэгээд Баянхонгор сумын 4 дүгээр баг 11 дүгээр гудамжинд байх Д.Тийн гэрийн гадаа явж очиход нөхөр нь гадаа машинтайгаа нилээд согтуу хамаг хувцсаа тайлчихсан байсан ба Д.Т явж очиход хэрүүл хийгээд байгаа харагдсан. Тэгээд эхнэрээ түлхэж унагаагаад миний талаар хүрч ирээд миний машины хаалга хөшиж онгойлгож миний гуя руу хоёр удаа өшиглөж гараараа хаахад гар руу өшиглөсөн тэр үед Т нөхрөө цааш нь авч явсан. Тэгээд миний гар хөдөлж өгөхгүй унжаад байхаар нь нөхрөө дуудсан манай нөхөр ирж намайг авч явсан. Миний гуянд хоёр удаа, гаранд нэг удаа С.Д өшиглөсөн. Тухайн үед С.Д, Д.Т болон манай машинд сууж байсан нэг охин байсан. С.Д гэрийнхээ гадаа байсан машин дотроос гарч ирсэн тээврийн хэрэгсэл жолоодоогүй тэр машин нь хашааныхаа дотор гэрийнхээ үүдэн дээр байсан юм. Намайг цохичихоод айгаад хашаагаа даваад зугтаасан.Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 18-20, 70-71/
Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай шинэ жил болоод би найз Д.Бгийн очсон байхад манай хүн над руу залгаад байхаар нь би Д.Бгаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай нөхөр жоохон согтуу байсан Д.Бг манай хүн эрэгтэй хүн байна гэж бодсон байх, машины хаалга онгойлгоод өшиглөж байгаа харагдсан. Маргааш өглөө нь би болсон явдлын талаар хэлэхэд би эрэгтэй хүн байна гэж бодсон гэж хэлээд Д.Бгаас очиж уучлалт гуйсан. Би хаана нь цохиж байхыг хараагүй нөхрөө Д.Бг өшиглөж байхыг харсан. Д.Б надад гар өвдөөд гэж хэлээд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд гар нь цуурчихсан байсан. Тэр өдөр манай нөхөр С.Д тээврийн хэрэгсэл жолоодоогүй Д.Бг цохиод эмэгтэй хүн гэдгийг мэдээд хашаа даваад зугтаасан...” гэх мэдүүлэг / хх-ийн 21-22, 72-73 /
Гэрч Д.Оын мөрдөн байцаалтад өгсөн
...найзын эхнэр манайд ирчихсэн байсан. Би эхнэр Д.Бг гэрт нь хүргээд өг гэж хэлээд явуулсан удалгүй манай эхнэр утсаар залгаж С.Д миний гарыг хугалчихлаа гэж хэлэхээр нь би очиход манай эхнэр Д.Бгийн баруун гар хөдлөхгүй зовиуртай С.Д зугтаагаад алга болчихсон байдалтай байсан. Тэгээд эмнэлэг яваад үзүүлэхэд баруун гарын шуу хэсэг хугарчихсан байна гэж хэлсэн мөн өвдөг дээр болон гуя хэсэгт жоохон газар хөхөрчихсөн байсан. Д.Б машинтай гэрийн гадаа нь ирэхэд С.Д гарч ирээд машины хаалга онгойлгож өшиглөсөн гэсэн. Д.Бгийн гар нь хөдлөхгүй зовиуртай байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн
1. Д.Бгийн биед баруун шуу, сарвууны хэсгийг нилэнхүүд нь хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 7-8/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 40-41/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 34-37/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 83/, шүүгдэгч ******* хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019.02.14-ний өдрийн №92 тоот тодорхойлолт / хх-ийн 51/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 54/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 28/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч С.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 11 дүгээр гудамжинд 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Д.Бг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч ******* ... эрэгтэй хүн гэж бодож цохисон.” гэх мэдүүлэг / хх-ийн 44-49, 74- 76 /
хохирогч Д.Бгийн ... миний машины хаалга хөшиж онгойлгож миний гуя руу хоёр удаа өшиглөж гараараа хаахад гар руу өшиглөсөн … гэх мэдүүлэг гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 18-20, 70-71 /
гэрч Д.Тийн ... Би хаана нь цохиж байхыг хараагүй нөхрөө Д.Бг өшиглөж байхыг харсан. Д.Б гар өвдөөд гэж хэлээд эмнэлэгт үзүүлэхэд гар нь цуурчихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 72-73/
гэрч Д.Оын ... Д.Бгийн баруун гар хөдлөхгүй зовиуртай байсан, өвдөг болон гуя хэсэгт жоохон газар хөхөрчихсөн байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 44 дугаартай ... “Д.Бгийн биед баруун шуу, сарвууны хэсгийг нилэнхүйд нь хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хх-ийн 7-8 // зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Бд 1000000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.Д нь Империал майнинг ХХК-д далд уурхайн жолооч ажилтай, тодорхой орлоготой бөгөөд шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ******* эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Дд буцаан олгож , шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт С.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 500000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 500000 / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ******* эзэмшлийн “... LG маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Дд буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Дд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА