Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00589/И |
Дугаар | 631 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 631
2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2016/00631 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур суманд байрлах Борнуур сумын Сонгуулийн хороо,
Гал отог овогт Сүрэнжавын Цэрэнбаатар /НЙ90032912/-ыг эрх зүйн чадамжгүйд тооцуулыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Борнуур сумын Сонгуулийн хороо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Өгөөмөр багийн иргэн Сүрэнжавын Цэрэнбаатар нь анх төрөхөөсөө эхлэн сэтгэцийн өвчний улмаас Аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдсон тул Сүрэнжавын Цэрэнбаатарыг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү гэжээ.
С.Цэрэнбаатарын хууль ёсны төлөөлөгч С.Отгонжаргал нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний дүү Сүрэнжавын Цэрэнбаатар нь 1990 онд төрсөн. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 874 дугаар шийдвэрээр оюуны хүнд хомсдол онош тогтоогдсон тул Сүрэнжавын Цэрэнбаатарыг эрх зүйн чадамжгүйд тогтоож, намайг түүний асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймаг, Борнуур сумын Сонгуулийн хороо нь С.Цэрэнбаатарыг эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д зааснаар Борнуур сумын Сонгуулийн хороо нь иргэний эрх зүйн чадамжгүйд гэж тооцуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
С.Цэрэнбаатар нь насанд хүрсэн боловч сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон болох нь Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-3, 12/, С.Сүрэнжавын хууль ёсны төлөөлөгчийн тодорхойлолт /хх-4/, Сонгуулийн насны эрх зүйн чадамжгүй иргэдийн судалгаа /хх-8/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлан шинжилгээний дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд С.Цэрэнбаатарыг сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө зөв удирдаж чадахгүй, өөрийн үйл ажиллагааны учир холбогдолыг ойлгохгүй нь дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул С.Цэрэнбаатарыг эрх зүйн чадамжгүйд тооцож, С.Гомбодоржийг түүний асран хамгаалагчаар тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Гал отог овогт Сүрэнжавын Цэрэнбаатар /РД:НЙ90032912/-ыг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар төрсөн ах Сүрэнжавын Гомбодоржийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т зааснаар С.Цэрэнбаатар эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал өөрөө буюу түүний асран хамгаалагч С.Гомбодорж, сонирхогч бусад этгээд эрх зүйн чадамжтай болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ