Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00664/И |
Дугаар | 565 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 565
2016 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 151/ШШ2016/00565 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,
Эмчлүүлэгч этгээд: Дорлигданж овогт Шаравын Энхзаяа РД:/ФМ83012575/,
Өвчний учир албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, эмчлүүлэгч Ш.Энхзаяа, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчлүүлэгч Ш.Энхзаяа нь Баянзүрх, Сүрбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 101/ШШ2016/03906 дугаартай шийдвэрээр тус газарт 2016 оны 5 дугаар сарын 4-нд /анх удаа/ ирсэн. Ш.Энхзаяа нь Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 3.4-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий элэгний дутмагшил өвчинтэй болох нь Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон тул өвчний учир эмчилгээнээс чөлөөлөх саналыг гаргаж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Эмчлүүлэгч Ш.Энхзаяа нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хүсэлт, архины шалтгаант зан үйлийн эмгэг оноштойгоор тус газарт албадан эмчлүүлэхээр иржээ.
Эмчлүүлэгч Ш.Энхзаяад эмчилгээ хийх явцад Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 3.4-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий элэгний дутмагшил өвчинтэй болох нь тус эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд эмчлүүлэгч Ш.Энхзаяагийн албадан эмчлэх хугацааг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Дорлигданж овогт Шаравын Энхзаяагийн албадан эмчлэх хугацааг өвчний учраас 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгч этгээд нар тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь Төв аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ