Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00101

 

 

 

 

      

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г холбогдох эрүүгийн 1938001270090 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүрэн хад’’ гэх газарт Мөрөн- Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр 80-84 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан С.Пэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Бамь нас хохирсон буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Г мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би Гуртын гүүрнээс Пунцагбалжирын машиныг жолоодоод наашаагаа хөдөлсөн. Ингээд Тосонцэнгэл сумын цаахан талд явж байтал ээж надаас хаана явж байна гэхээр нь Их-Уул өнгөрөөд Тосонцэнгэл сум орж явна гэж хэлээд цаанаас даваад уруудаж явсан чинь миний нүүрний баруун талаас хүн түлхэх шиг болсон. Тэгээд би юу байдаг билээ гэж бодоод хүүе гэтэл машин замаас баруун гар тийш гараад замын хажуугийн хайргатай хэсэг рүү орсон. Энэ агшин маш хурдан болж өнгөрсөн...Намайг машинаас гарахад Пунаа машины хойд талд миний хөл хугарчихлаа босож чадахгүй байна гэж байсан. Талийгаач намайг яваад очиход амьсгаатай цээж нь хяхтнаж дуугарч байсан...Би зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Гэр бүлийнх нь хүмүүсээс уучлал хүсэж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-13 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 60-61, 64-66 дугаар хуудас/,

      Хохирогч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хүү Батболд над руу утсаар залгаад би автобусанд бичүүлэхээр гарах гэж байна гэж хэлсэн... Ингээд тус өдрийн 16 цагийн орчимд тэр машиндаа суугаад Хөвсгөл гарахаар явж байна гэсэн...Тэгээд цагдаагийн байгууллагаас залгаж зам тээврийн осол гарч хүүг маань нас барсан талаар мэдэгдсэн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-30 дугаар хуудас/,

      Хохирогч С.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Гуртын гүүрний постон дээр очиж зогсоод хөдлөхөд Ганаа ядарч байна уу хөгшөөн би явах уу гэсэн. Тэгээд би тэгсэн ч яахав гэж хэлээд замын хажуу руу гарч зогсоод нэг тамхи татчихаад жолоочийн хажуугийн урд суудалд суусан. Харин машиныг Ганаа жолоодож явсан. Ингээд Хутаг-Өндөр сум ороод нэг хэсэг унтсан байсан. Тэгээд нэг сэрэхэд машин урсгал сөрөөд орж байсан. Тэгээд би Ганаа гэж хашгираад машин хажуу талаараа муухай дуугараад унасан. Миний санаж байгаагаар машин 10-аад удаа эргэсэн. Тэгээд нэг сэрсэн машины ард хэвтэж байсан...З.Гтэй хохирлын талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-37 дугаар хуудас/,

       Иргэний нэхэмжлэгч ТЯ.-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гуртын гүүрний постон дээр очиж зогсоод З.Г машин жолоодоод хөдөлсөн. Нилээн явж байгаад хаана явж байгааг нь асуухад Тосон дөхөж явна гэсэн...Тэгээд удалгүй машин хажуу талаараа унасан...Түргэний машин ирээд тэр хүүхдийг нас барсан байна гээд З.Г, Пуунаа бид гурвыг сумын төв рүү авч орж ирээд өвчин намдаах тариа хийгээд аймгийн төв рүү хүргэсэн...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 92-93 дугаар хуудас/,

       Гэрч Я.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Үл таних эрэгтэй хүн орж ирээд эгч дуудлага өгөх гэсэн юм “Тосонцэнгэл сумын Улаанхад” гэх газарт зам тээврийн осол гарч хүний бие муу байна. Намайг хэлж өгөөч гэсэн юм гэж мэдэгдэхээр нь дуудлагын хүлээн авч эмч нартаа мэдэгдсэн. Дуудлагын дагуу их бага эмч Сэрчмаа, сувилагч Цэрэн-Од, жолооч Уламбаяр нар очсон. Тэгээд удалгүй 3 хүнийг авчирсан гээд сумын төвд авчираад өвчин намдаах тариа хийгээд, нэг залуугийнх нь гарыг боож өгөөд шууд аймгийн төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,

       Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ослын газарт очиход зам дээр нэг үл таних шар царайтай махлаг залуу зогсож байсан. Бид нарт энэ рүү машин унасан гэж зааж өгсөн. Онхолдсн машин дээр очиход машин хажуугаараа уначихсан нилээн эвдэрсэн бололтой эд  анги нь тарчихсан байсан. Машины хажууд нэг эмэгтэй хүн зогсож байсан ба Сэрчмаа эмч биеийн үзээд нас барсан байна гэж хэлсэн. Машинаас 2-3 метрийн зайд нэг залууг хөнжилд нь боочихсон байхаар нь үзээд өвчин намдаах тариа хийсэн...Тэгээд тэр хүмүүсийг аймгийн төв рүү авч орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48-50 дугаар хуудас/,

       Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ослын газарт очиход асфальтон замаас нилээн зайдуу нэг хар өнгийн машин хажуугаараа уначихсан эд анги нь энэ тэрэнгүүр тарчихсан байсан. Машинд зорчиж явсан хүмүүсийн хоёр нь босоогоороо, хоёр нь хэвтэж байсан. Газарт хэвтэж байсан хоёр хүний биеийн байдлыг үзэхэд нэг нь нас барчихсан, нэг нь хөл нь ямарч хөдөлгөөнгүй болчихсон байсан...Машиндаа суугаад хэн нь машин барьж явсан юм бэ гэхэд гарандаа бэртэл авсан З.Г гэх залуу би машиныг жолоодож явсан гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-52 дугаар хуудас/,

       Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Түмэнбатын 40 дугаартай

      1. 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 цагийн үед Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Хүрэн хад” гэх нутаг дэвсгэрийн асфальтон замд хөдөлгөөнд оролцож явсан Тоёот румион маркийн 84-40 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Г нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 1-р зүйлийн 1.3-р зүйлд “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.

       2. Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.Г хурд ихтэй явж, жолоог огцом зүүн тийш дарсанаас болж осол гарсан.

       3. Осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Замын нөхцөл байдал хальтиргаа гулгаагүй хэвийн байсан.

       4. Санжаа овогтой С.Пнь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. ” гэх дүгнэлт /ХХ-ийн 55-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  М.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтэд:

 - “...Талийгаач Э.Батболд нь авто ослын улмаас тархи болон цээжний битүү гэмтэл авч тухайн цаг хугацаандаа цочмог цус алдалтын шок, амьсгал зүрх судасны цочмог дутагдалд тус тус орж нас баржээ...

 - Задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлсөн архаг хууч өвчин илрээгүй болно...” гэх дүгнэлт /ХХ-ийн 62-63-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 72-73-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  Б.Цолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаартай:

      1. С.Пбиед баруун дунд чөмөг, зүүн шилбэ ясны хугарал, зүүн хөлийн эрхий хурууны 3-р үений мултрал, цууралт, хөлийн өнчин ясны хугарал, тархи доргилт, духны гол доод хэсэг, баруун доод хэсэг, баруун доод зовхи, зүүн шууны гадна дээд хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

     3. С.Пбиед үүссэн баруун дунд чөмөг, зүүн шилбэ ясны хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

       4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 78-79-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай:

     1.  Шүүх химийн шинжилгээгээр З.Г биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 99-р хуудас/,

      Авто машин техникийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 104-105-р хуудас/,

      Э.Бнас барсны гэрчилгээний  хуулбар, хохирлын баримтууд /ХХ-ийн 128-140 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Э нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 123 дугаар хуудас/,

     Хохирогч С.Пнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 148 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Худалдаа үйлчилгээний Хөвсгөл тэвхэн ХХК-ний тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 118-120, 122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938001270090 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч З.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүрэн хад’’ гэх газарт Мөрөн- Улаанбаатар чиглэлийн засмал зам дээр 80-84 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан С.Пэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.Бамь нас хохирсон буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч З.Г мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-30-р хуудас/, хохирогч С.П/ХХ-ийн 35-37-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Я-ийн /ХХ-ийн 92-93-р хуудас/,  гэрч Ц.Ц-ын /ХХ-ийн 48-50-р хуудас/, гэрч Я.Э-ийн /ХХ-ийн 40-41-р хуудас/, гэрч Г.С-ийн /ХХ-ийн 51-52-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-13 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 60-61, 64-66 дугаар хуудас/,

      Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Түмэнбатын 40 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 55-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  М.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 62-63-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  Б.Цолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 72-73-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  Б.Цолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт /78-79-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  М.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 99-р хуудас/,

      Авто машин техникийн үнэлгээний тайлан /ХХ-ийн 104-105-р хуудас/,

Хохирогч Л.Э нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 123 дугаар хуудас/,

Хохирогч С.Пнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 148 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.Г нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 122 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Л.Э, С.Пнар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ байгуулсан, иргэний нэхэмжлэгч Г.Янжмаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

      Шүүгдэгч З.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа

гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938001270090 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч З.Г №632159 дугаартай В, С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Гхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч З.Г хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938001270090 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч З.Г №632159 дугаартай В, С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

6. Эрүүгийн 1938001270090 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР