| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2017/0002/з |
| Дугаар | 7 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 7
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* өргөн чөлөө, “*******” центр төвийн ******* дугаар давхарт байрлах “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын ******* ******* холбогдох,
“******* сумын ******* даргын 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэнд газар эзэмшүүлэх тухай” а/52 дугаар захирамжийн иргэн Г.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТӨХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон 20*******7 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр шүүхэд ирүүлсэн 0*******/*******59 тоот албан бичигтээ: “Монгол Улсын Засгийн газрын 200******* оны 252 дугаар тогтоолоор Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д олгосноор Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 44******* тоот захирамжаар “Энержи ресурс” ХХК-д төмөр зам барих зориулалтаар нийт 6740 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 20************** оны 35/32, 20*******2 оны 07/04 дүгээр зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төмөр замын тээврийн тухай хуулийг үндэслэн Засгийн газрын 20*******2 оны ************** дүгээр сарын 03-ны өдрийн *******2******* дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын дагуу *******, 2 дугаар үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзэж уг төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “*******” ТӨХК-д шилжүүлсэн.
C:\Users\garidkhuu\Documents\Received Files\МТЗ-СЗД [*******].09-0*******
Энэ Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Зам, тээврийн яам, Төрийн өмчийн хороо болон “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс Рейл” ХХК-ийн хооронд 20*******3 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх “Концессын гэрээг цуцлах гэрээ”, “*******” ТӨХК, “Энержи ресурс рейл” ХХК болон “Самсунг Си энд Ти” корпорацийн хооронд “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой бүхий л эрх, үүргийг “*******” ТӨХК-д шилжүүлснээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барихтай холбоотой “Энержи ресурс” ХХК-д олгосон бүх эрх, үүрэг, зөвшөөрөл, газар эзэмших эрх, эрх залгамжлалын журмаар “*******” ТӨХК-д шилжин ирсэн.
Төмөр замын бүтээн байгуулалтад зориулан Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 44******* тоот захирамжаар олгосон газартай давхцуулан ******* сумын ******* дарга нь 20************** оны 03 дугаар сарын 29-ний өдөр 52 дугаартай захирамжаар *******600 мкв газрыг 40 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар бусдад эзэмшүүлсэн байна.
“*******” ТӨХК-ийн төмөр замын бүтээн байгуулалт хийх газарт ******* сумын ******* дарга хууль бусаар давхцуулан газар олгосон нь төмөр замын бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэж байна. ******* сумын ******* даргын 20************** онд төмөр замын зурвас газартай давхцуулан газар олгосон дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар Өмнөговь аймгийн ******* ******* 20*******6 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр 0*******/92******* дугаартай албан бичгээр хандсан хэдий ч одоогоор хариу ирүүлээгүй.
Анх Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 20************** оны 03 дугаар сарын 29-ний өдөр 52 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ захирамж биш 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/52 дугаар захирамж байх учир 20*******6 оны *******2 сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдөр а/52 дугаартай захирамжийн иргэн Г.т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын ******* дарга О.Мандахбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...манай байгууллагаас 20************** оны 03 дугаар сарын 29-ний өдөр а/52 гэсэн сумын ******* даргын захирамж гараагүй байна.
Иймд ******* сумын ******* даргын 20************** онд гаргасан 93 захирамжийг бүртгэсэн “Дотоод товъёог”-ыг Өмнөговь аймгийн архивын газраас баталгаажуулан хүргүүлж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г. нь ******* сумын Могойт багийн нутаг Хар толгой хэмээх газарт *******993 оноос эхлэн нутаглаж байгаа бөгөөд анхан шатны газар эзэмшилийн баримт бичигт дурьдагдсанаар *******997 оны 07 дугаар сарын *******9-ний өдрийн 59 дугаар захирамжаар 2*******595******* улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартайгаар гэрээ байгуулан 700 м.кв хэмжээтэйгээр Хар толгой гэх газрыг эзэмшлээр авч байсан нь ******* сумын газар эзэмшигч иргэний бүртгэлд *******50200562 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт байх баримт бичгээр баталгаажиж байгаа юм. Одоо дагаж мөрдөгдөж буй Монгол улсын Газрын тухай хууль 2002 онд анх Улсын Их Хурлаар батлагдсанаас хойш монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээгээр газар эзэмшүүлэх үйл явцын дагуу иргэн Г. нь 20*******0 онд шинэ хуульд нийцүүлэн “Хар толгой” хэмээх өмнө нь өөрийн эзэмшиж байсан өвөлжөөний газраа албан ёсоор баталгаажуулж авсан.
200******* онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Шинэ төмөр зам” төсөл нь яг газар дээр хэрэгжиж эхэлсэн үе буюу 20*******0 оны 3-р улиралаас эхлэн төмөр замын барилгын ажлыг ерөнхийлөн гүйцэтгэгч “Энержи ресурс” ХХК-иас замын трасс дагуух айл өрхүүдтэй холбоотой судалгаануудыг хийсэн гэдэг. Иргэн Г.ын хувьд өөрийн өвөлжөөний газрын кадастрын зургийг хийлгээгүй байдаг. Газрын кадастрын тухай хуульд заасны дагуу нэгж талбарын кадастрын зургийг заавал эрх бүхий мэргэжлийн байгууллага хийнэ гэж заасан байдаг. Ер нь газрын мэдээллийн санд өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгосон газрыг оруулдаггүй байсан. Энэ нь тухайн үед малчид өөрсдийн өвөлжөө хаваржааны газрын кадастрын хэмжилт, зураглалыг хийлгэх боломжгүй байдагтай холбоотойгоор хийгддэггүй байсан. Одоо ч гэсэн ийм газруудыг мэдээллийн санд оруулаагүй л байгаа.
“*******” ТӨХК-ийн хувьд 2009 онд Өмнөговь аймгийн ******* даргын 44******* дүгээр захирамжаар олгогдсон төмөр замын трассын доорх газрыг эзэмшлээр авсан гэх боловч тухайн үед “Энержи ресурс” ХХК-ийн хэмжилт хийлгэж ирсэн трасс нь барилгын ажил эхлэхэд өөрчлөгдсөн боловч өөрчилсөн хэмжилтээ Өмнөговь аймгийн Газрын Харилцаа Барилга, Хот Байгууллалтын Газарт хянан баталгаажуулаагүй, мэдээллийн санд бүртгүүлээгүй. “Энержи ресурс” ХХК-иас төмөр замын трассын газрыг шилжүүлэн авахдаа тухайн төмөр замын далангийн трассын газрыг бүхэлд нь биш, хэсэгчилэн шилжүүлж авсан. Энэ хэсэгчилэн шилжүүлж авсан хэсгээ “*******” ТӨХК одоог хүртэл аймгийн газрын албанд бүртгүүлээгүй. Гэхдээ иргэн ын эзэмшиж байгаа “Хар толгой” гэх газарт байгаа өвөлжөөний зориулалттай газар нь “*******” ТӨХК-ийн төмөр замын трасстай ямар нэгэн байдлаар давхцаагүй байгаа. Нэхэмжлэгч компаниас аймгийн ******* ******* гаргасан гомдлын дагуу аймгийн Газрын албанаас ажлын хэсэг манай суманд ирж энэ хоёр газарт газар дээр нь хэмжилт хийхэд давхцалгүй байсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байналээ.
“*******” ТӨХК-ийн эзэмшиж байгаа гэх төмөр замын далангаас гуайн өвөлжөө **************0 метрт байгаа учраас давхардсан гэж үзэхгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “*******” ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу ******* сумын ******* даргын 20*******0 оны 05 сарын 30-ны өдрийн а/52 дугаар захирамжид байх иргэн Г.той холбогдох хэсгийг хүчингүй болгуулах эрхзүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гончиглоорой овогтой миний бие *******993 онд “Дэвэрхийн хар толгой” хэмээх газарт бууж суурьшсан. *******993 оноос эхэлж тус газраас чулуу ухаж өөрийн гараар одоо ашиглаж байгаа хороог барьж тохижуулан одоог хүртэл 24 жил тогтвор суурьшилтай амьдарч байгаа билээ. *******997 онд тус газарт 700 метр квадрат газрыг эзэмших гэрчилгээ авсан. Мөн 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 52 тоот шийдвэрээр нэгж талбарын *******50200562 дугаар бүхий *******600 метр квадрат газрыг 40 жилийн хугацаатай “Хар толгой”-д өвөлжөөний зориулалтаар эзэмших гэрчилгээ авсан билээ. Гэтэл Ухаа худаг Гашуун сухайтын төмөр зам манай өвөлжөөнөөс *******30 метрийн зайтай мал услах ус, өвөлжөө хоёрын дундуур дайран өнгөрч гарц гарамгүй өндөр далангаар гарч байгаа нь хүн малын тав тух алдагдуулж бэрхшээл учруулж байна.
Иймд миний өвөлжөөг нүүлгэн шилжүүлж, өвөлжөөнд ойрхон гүний худаг гаргах, мөн өвөлжөөг барьж тохижуулсан хөдөлмөрийг үнэлж хуулийн дагуу нөхөн төлбөрийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь “Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 20************** оны 03 дугаар сарын 29-ний өдрийн а/52 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад[*******] Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэнд газар эзэмшүүлэх тухай” а/52 дугаар захирамжийн иргэн Г.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнээс “оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн, гуравдагч этгээд Г. “очих боломжгүй” гэж мэдэгдсэн, мөн хариуцагчийн төлөөлөгч Б. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул хэргийг дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 200******* оны 252 дугаар тогтоолоор Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг анх “Энержи ресурс” ХХК-д олгосныг үндэслэн Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 0******* дугаар сарын 07-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 44******* дүгээр захирамжаар Өмнөговь аймгийн Цогтцэций, *******, Ханбогд сумдын нутгаар дайрах, Ухаа худгийн нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомтын чиглэлд байрших “төмөр зам” барих зориулалтаар нийт 6740 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2009 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр 0*******7359******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар уг газрыг “Энержи ресурс” ХХК эзэмшиж байсан байна.[2]
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 20*******2 оны *******2******* дүгээр тогтоолоор болон 20*******3 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Зам, тээврийн яам, Төрийн өмчийн хороо, “*******” ТӨХК болон “Энержи ресурс” ХХК, “Энержи ресурс Рэйл” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх Концессын гэрээг цуцлах гэрээ”, “*******” ТӨХК, “Энержи ресурс рэйл” ХХК, “Самсунг Си энд Ти” корпорацийн хооронд байгуулагдсан “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-ийн дагуу төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой эрх, үүрэг “*******” ТӨХК-д шилжиж, Өмнөговь аймгийн ******* даргын 20*******3 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” а/503 дугаар захирамжаар Цогтцэций сумаас Гашуунсухайтын хилийн боомтын чиглэлд байрших “төмөр зам”-ын зориулалтаар, 667******* га газрыг 60 жилийн хугацаатай “*******” ТӨХК-д эзэмшүүлэхээр, 20*******3 оны *******0 дугаар сарын 25-ны өдрийн а/553 дугаар захирамжаар уг газрын хэмжээг 5724.59 га болгож багасган шийдвэрлэж, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000435364 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.[3]
Нэхэмжлэгч талаас “...Төмөр замын бүтээн байгуулалтад зориулан Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 44******* тоот захирамжаар олгосон газартай давхцуулан ******* сумын ******* дарга нь 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдөр а/52 дугаартай захирамжаар *******600 мкв газрыг 40 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар бусдад эзэмшүүлсэн...” гэж маргажээ.
Гуравдагч этгээд Г.т Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/52 дугаартай захирамжаар[4] ******* сумын Могой багийн нутаг “Хартолгой” гэх газар байрших *******600 м2 газрыг 40 жилийн хугацаатай, өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 030060******* дугаар гэрчилгээ олгож, 20************** оны 03 сарын 29-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Г.т дээрх газрыг эзэмшихээс өмнө мөн сумын ******* дарга *******997 оны 07 дугаар сарын *******9-ний өдрийн 59 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн ******* сумын Могой багийн нутагт байрших “Хартолгой” гэх газар өвөлжөөний зориулалтаар, 700 м2 газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн 2*******595******* дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших гэрчилгээ /олгосон огноог бичээгүй/ олгож, Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээг *******997 оны 0******* сарын 09-ний өдөр байгуулсан байна.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч “*******” ТӨХК-д болон Өмнөговь аймгийн ******* даргын 2009 оны 44******* дүгээр захирамжаар “Энержи ресурс” ХХК-д газар эзэмших эрх олгогдохоос өмнө гуравдагч этгээд Г. ******* сумын Могой багийн нутаг “Хартолгой” гэх газарт 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байгаад уг газраа мөн сумын ******* даргын 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/52 дугаартай захирамжаар баталгаажуулан эзэмшүүлсэн байх бөгөөд Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 20*******7 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******33 тоот албан бичиг, гэрч Б.Батцэцэгийн “...ынх *******997 оны газар эзэмших гэрээ, гэрчилгээтэй байсан, Газрын тухай хууль шинэчлэгдсэнээс хойш гэрчилгээгээ 20************** онд баталгаажуулж авсан. ынх уг газар дээрээ *******997 оноос хойш өнөөдрийг хүртэл нутаглаж байгаа” гэсэн мэдүүлэг[5], газрын нэгж талбарын *******50200562 дугаартай хувийн хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогдож байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.*******-д “Газрыг... зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 33 дугаар зүйлийн 33.*******.*******-д “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны ******* дарга гаргана”, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус заасантай нийцэж байна.
Газрын тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 20*******7 оны *******33 тоот албан бичгээр ирүүлсэн ******* сумын төмөр замын дагуух хэмжилт, зураглалын ажлын зураг, иргэн Г.ын өвөлжөөний байршлийн зураг, гэрч Б.Батцэцэгийн “аймгийн ******* ******* гаргасан хүсэлтийн дагуу...төмөр замын газартай айлуудын газар давхацсан эсэхийг тодруулахаар ******* суманд очиж хэмжилт хийхэд ын газартай давхцаагүй байсан...” гэсэн мэдүүлэг, мөн газраас ирүүлсэн 20*******7 оны *******44 тоот албан бичиг зэрэг[7] баримтуудаас үзэхэд ******* сумын ******* даргын 20*******0 оны а/52 дугаар захирамжаар Г.т өвөлжөөний зориулалтаар олгосон *******600 мкв газар нь Өмнөговь аймгийн ******* даргын 2009 оны 44******* дүгээр захирамжаар олгосон газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, аймгийн ******* даргын 2009 оны 44******* дүгээр захирамж гарахаас өмнө гуравдагч этгээд дээрх газрыг эзэмших эрхтэй байсан нь тогтоогдож байх тул “...Төмөр замын бүтээн байгуулалтад зориулан Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 44******* тоот захирамжаар олгосон газартай давхцуулан ******* сумын ******* дарга нь 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдөр а/52 дугаартай захирамжаар *******600 мкв газрыг 40 жилийн хугацаатайгаар өвөлжөөний зориулалтаар бусдад эзэмшүүлсэн...” гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар...уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заажээ.
Иймд дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3, *******06.3.*******4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.*******, 3******* дүгээр зүйлийн 3*******.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ТӨХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 20*******0 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэнд газар эзэмшүүлэх тухай” а/52 дугаар захирамжийн иргэн Г.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0******* дугаар зүйлийн *******0*******.2, **************4 дүгээр зүйлийн **************4.******* дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар *******4 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[*******] Хавтаст хэргийн 49, 59 дүгээр тал
[2] Хавтаст хэргийн *******33-*******34, *******44, *******56-*******57, *******64, *******69 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 6-**************, 99-*******0*******, *******20-*******23, *******35-*******36, *******45-*******46 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 94, 96-97 дугаар тал
[5] Хавтаст хэргийн *******6*******-*******70 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 74-*******5 дугаар тал
[7] Хавтаст хэргийн **************2-**************5, *******30-*******3******* дүгээр тал