Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 659

 

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/00659

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

       нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Монгол Ардын Намын байрны 2 давхарт байрлах Түмэн мод Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,

      хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Энхжин хотхон, 16 дугаар байр, 8 тоотод оршин суух, 33 настай, эмэгтэй, Сартуул овогт Баянцэрэнгийн Мөнхсайхан /РД:ИЕ83112469/,

      хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Энхжин хотхон, 16 дугаар байр, 8 тоотод оршин суух, 46 настай, эрэгтэй, Найман гэлэнт овогт Галаагийн Бат-Эрдэнэ /РД:НЭ70042273/ нарт холбогдох, 

        зээлийн гэрээний үүрэгт 1.323.333 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсугар, хариуцагч Б.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Түмэн мод Банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Мөнхсайхан нь 2015 оны 10 сарын 8-ний өдөр Түмэн мод Банк бус санхүүгийн байгууллагатайхарилцан тохиролцон гэрээ хийж 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 2016 оны 1 дүгээр сарын 29-нийг хүртэл 1.000.000 төгрөгийн зээл авсан. Манай байгууллагад үндсэн зээл, хүү нийт 1.323.333 төгрөгийн хохирол учруулсан. Учирсан хохирлыг Б.Мөнхсайхан, Г.Бат-Эрдэнэ нараас гаргуулж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсугар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаар Б.Мөнхсайхан, Г.Бат-Эрдэнэ нарыг татсан боловч Б.Мөнхсайхан нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний дотор 1.323.333 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул Г.Бат-Эрдэнээс татгалзаж байна. Бид харилцан тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

     Хариуцагч Б.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 8-нд 1.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүнээс хойш ямарт төлөлт хийгээгүй. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

       Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

       Нэхэмжлэгч Түмэн мод банк бус санхүүгийн байгууллага нь Б.Мөнхсайхан, Г.Бат-Эрдэнэ нараас1.323.333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

        Шүүх хуралдаанд Г.Мөнхсайхан ирсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч Г.Бат-Эрдэнээс татгалзсан, мөн хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцадхариуцагч Г.Мөнхсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 1.323.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      1. Нэхэмжлэгч Түмэн мод Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 1.323.333 /нэг сая гурван зуун хорин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн Б.Мөнхсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Түмэн мод Банк бус санхүүгийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчБ.Мөнхсайханаас 36.123 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Түмэн мод Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ