Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00102

 

 

 

 

      

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 1938002410140 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Жилчиг гэх газар иргэн Г.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи ууж байтал Г.Эсогтоод өөрийгөө эхэлж архины шилээр цохисон. Тэгээд намайг 3 удаа архины шилээр цохисон. Би анхандаа тоглож байна гэж бодоод нэг их тоогоогүй тэгтэл үнэнгээсээ уурлаад байхаар нь бид хоёр барилцаж авсан. Би гараа атгаж байгаад Энх-Амгалангийн нүүрлүү нилээн хэдэн удаа цохисон. Г.Эч намайг хэдэн удаа цохисон. ...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би

 хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Архи ууж байхдаа би Б.Бтой ноцолдож тоглож байсан. Б.Б бид хоёр уг нь найз нөхдийн холбоотой хүмүүс юм. Архи дуусаад би нэлээн согтсон байсан юм. Тэгээд гэрийн гадаа Б.Б бид 2 гараад би юу ч мэдэхгүй тасарсан байсан. Б.Б би хүн алчихлаа ш дээ гээд орилсон. Тэгэхэд гэрт байсан Лхагваа Пүбаа ах нар гарч ирэхэд би ухаан алдаад газар унасан байсан гэсэн. Яагаад ухаан алдсанаа мэдэхгүй байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд миний төрсөн ахын эхнэр Эрдэнэсүрэн надруу залгаад “дүү чинь хүнд зодуулсан бие нь муу байна” гэж хэлсэн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиход дүү Г.Энүүр битүү хавдартай хүн харахын аргагүй танигдахгүй аймаар болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.ЭБ.Б нар эхэндээ тоглоод ноцолдоод байсан. Тэгж байснаа гараад явсан чинь гэрийн гадаа чанга, чанга дуугараад унахаар нь Лхагваа ах, Энх-Амгалангийн эхнэрийнх нь ах гэх хүн бид гурав гэрээс гараад Энх-Амгалан, Б.Б нарыг зодолдож байхаар нь салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай бэр охин Отгонсүрэн Г.Эхүнд зодуулсан байна гэж хэлсэн. Энх-Амгалангийн нүүр нь битүү хавдартай, баруун нүд нь хавдаад нээгдэхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Этолгой өвднө гэсэн зовиуртай ирсэн. Шууд эмнэлэгт хэвтүүлэн зохих эмчилгээг хийсэн. Бусдад зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энх-Амгалангийн биеийг үзэхэд биеийн байдал нь хүндэвтэр, хүзүү толгой өвднө, хүзүүгээр хөшнө зовиур ихтэй байсан. Гэмтлийн шалтгаантай тархины доргилт, хамар ясны хугарал, нүүр хэсгийн зөөлөн эдийн гэмтэл оношоор хэвтэн эмчлүүлээд зовиур багассан тул цаашид хамар, хоолой, мэдрэл, мэс заслын эмчийн хяналтанд амбултороор эмчилгээг үргэлжлүүлэхээр эмнэлгээс гаргасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаартай:

      1. Г.Эбиед хамар ясны хугарал, зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхи, баруун дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор хэсгийн салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүссэн байх боломжтой.

       3. Г.Эбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Галт сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 40, 41-45 дугаар хуудас/,

       Хохирогч Г.Энь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938002410140 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Жилчиг гэх газар иргэн Г.Эг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.Эмөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-11-р хуудас/, гэрч Н.Ганхүрэл /ХХ-ийн 12-13-р хуудас/, гэрч Б.Пүрэв-Очир /ХХ-ийн 17-19-р хуудас/, гэрч Б.Эрдэнэсүрэн /ХХ-ийн 20-21-р хуудас/, гэрч П.Түмэндэлгэр /ХХ-ийн 22-23-р хуудас/, гэрч Ц.Амарбат /ХХ-ийн 24-25-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаар дүгнэлт /ХХ-ийн 28-р хуудас/, хохирогч Г.Эшүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 46 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Г.Энь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1938002410140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938002410140 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР