Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 647

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2016/00647

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 23-3 дугаар байр, 8А тоотод оршин суух, Буурал-Да овогт Буянбадрахын Пүрэв-Очир /РД:ЧК79032274/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу, 14 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух Боржигон овогт Сэдэдийн Сандагсүрэн /РД:НЮ59101169/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 33.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би С.Сандагсүрэнтэй 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг 5 хувийн хүү 3 сарын хугацаатайгаар 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Сандагсүрэн зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн зээл 20.000.000 төгрөг зээлийн хүү, алданги 13.000.000 төгрөг нийт 33.000.000 төгрөгийг хариуцагч С.Сандагсүрэнгээс гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 33.000.000 төгрөгөөс 28.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд төлөхөөр эвлэрэх хүсэлттэй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрэх саналыг хүлээн авахгүй байна.

Хүүний төлбөр 3.450.000 төгрөг өгсөн. Хүүгийн хугацаа дууссан гэрээ сунгаагүй учраас алдангийг төлөхгүй. Эвлэрээгүй учраас үндсэн зээл 20.000.000 төгрөгийг төлнө. Хүү алдангийг төлөхгүй гэжээ.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь С.Сандагсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 33.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. /хх-1/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Б.Пүрэв-Очир, С.Сандагсүрэн нар нь 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, зээлийн хүүг сар бүрийн 5-ны дотор төлж, 20.000.000 төгрөгийг хугацааны эцэст бөөнд нь төлж барагдуулах, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх 5/,

Зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлсэн мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ-г сунгасан, мөн 3.450.000 төгрөгийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч С.Сандагсүрэн нь зээлийн гэрээний хугацаа болох 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх 100 хоногийн алданги 10.000.000 төгрөгийг төлөхөөр байна.

Үүнээс нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаар хариуцагч С.Сандагсүрэн нь 3.450.000 төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд үндсэн зээлийн хүүнд 3.000.000 төгрөг, 10 хоногийн алданги зэргийн төлбөрийг төлөхдөө 175.000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж 29.825.000 төгрөгийг хариуцагч С.Сандагсүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч П.Пүрэв-Очирт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 3.175.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч С.Сандагсүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчимэг нар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Сандагсүрэнгээс 29.825.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.175.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирын төлсөн 322950 төгрөгийн 307075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сандагсүрэнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 307.075 төгрөгийг, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 15.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир /РД:ЧК79032274/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ