| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0600/Э |
| Дугаар | 602 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмаа,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Б.У /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 1806 1005 00529 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.У, 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11 дүгээр гудамжны 284 тоотод оршин суудаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.У нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Т.Номинг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Икс” апартментын автобусны буудлаас автобусанд суун Офицеруудын ордны автобусны буудал орох замд нь түүний халааснаас “ай фон”-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 2.239.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би тухайн өдөр хохирогчоос гар утсыг нь авсан нь үнэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг ажил хийж цалингаараа төлнө.” гэв.
Хохирогч Т.Номин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр офицерын икс апартмент хотхоны автобусны буудлаас Офицер орох хооронд нэг буудал сууж явахдаа алдсан...Тухайн үед автобусан дотор миний ард нэг залуу байсан. Муухай үнэртэй сонин царайтай эрэгтэй хүн байсан. 30 орчим насны болов уу гэмээр хүн байсан ...” гэх мэдүүлэг. /хх 8-9/,.
Алдагдсан гар утсыг 2.239.920 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/, шүүх сэтгэц эмгэг судлалын 366 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30/, хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 35-45/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 83/, ял шалгах хуудас /хх 107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г Б.У нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Т.Номинг Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Икс” апартментын автобусны буудлаас автобусанд суун Офицеруудын ордны автобусны буудал орох замд нь түүний халааснаас “ай фоун”-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 2.239.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.У-ээс хохирол төлбөрт 2.239.920 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Номинд олгохоор шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.У-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У-ийн урьд цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.У-ээс нийт 2.239.920 /хоёр сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Номинд олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР