Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 805

 

2016 оны 08 сарын 02 өдөр    

Дугаар 151/ШШ2016/00805

                                 Төв аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуулдаргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, 32-р байрны 1 тоотод оршин суух, 30настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Ганбатын Баярхүү /РД:АЮ85082660/-ийн

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэнхүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянанхэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нароролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001онд Т.Ганхүүтэй танилцсан. 5 жил хамт амьдарсан. 2005 оны 5 дугаар сарын 29-ний өдөрГ.Минжинсор төрсөн. Архи их уудаг, ажил хийх сонирхолгүй, хардаж сэрддэг байсан. Бид тусдааамьдраад 6 жил болж байна. Би Т.Ганхүүгээс гэрлэлтээ цуцлуулж, охин Минжинсорд хүүхдийнтэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргах гэсэн боловч Т.Ганхүүгийн хаа байгаа газар болон хаягийг ньмэдэхгүй байна. Т.Ганхүү нь Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, 29-р байрны 1 тоотод амьдардаг, 89149792 дугаарын утас барьдаг байсан. Одоо тухайн хаягт оршин суудаггүй, утас нь холбогдохболомжгүй байна. Иймд Т.Ганхүүгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилжөгнө үү гэв.

                     Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэнсудлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

                    Нэхэмжлэгч Г.Баярхүү нь Т.Ганхүүг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

                         Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэдТ.Ганхуяг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүнийоршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Г.Баярхүүгийн тайлбараар тогтоогдож байна.

             Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныгбаримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Боржигон овогт Төмөрхуягийн Ганхүүг /РД:НЭ85010579/-ийг эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрынхаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

         /Жич: Т.Ганхүү нь Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, 29-р байрны 1 тоотод оршин суудаг байсан.Ээж н.Бямбадулам 89149792, эгч Сансартуяа 88440412, 80440412, нагац ах Баасанмэргэн89961517, 88961517 эдгээр хүмүүстэй холбогдох боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна./

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныгбаримтлан Боржигон овогт Төмөрхуягийн Ганхүү /РД:НЭ85010579/-ийг эрэн сурвалжилсугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаархариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийгтогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

            3. Боржигон овогт Төмөрхуягийн Ганхүү /РД:НЭ85010579/ нь Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг, 29-р байрны 1 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

                                        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ