Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 786

 

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/00786

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн, 25-р хороо, 13-р хороолол, 170с байр 81 тоотод оршин суух, 44 настай, эрэгтэй, Боржгин халбагад овгийн Гүрсэдийн Цогтбаатар /РД:НЭ72060915/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 6-р баг, Баруун Зуунмод 41-р байр 54 тоотод оршин суух, 38 настай, эрэгтэй, Харчин овогт Нацагнямын Энхсайхан /РД:НЮ86120315/-д холбогдох,

зээлийн төлбөр 3.975.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад  

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Энхсайхан нь миний танил Г.Цогтбаатараас надаар зуучлуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бичгийн гэрээ хийж, 4.650.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүү төлөхөөр авч зээлсэн мөнгөө гэрээ байгуулсан өдрөө бэлэн авснаас хүү нэг ч төгрөг төлөөгүй, үндсэн зээлсэн мөнгөнөөсөө 2015 оны 7 дугаар сарын 9-ны өдөр 2.000.000 төгрөг төлж, үлдэх 2.650.000 төгрөгийг өнөө хүртэл төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Н.Энхсайханаас гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 2.650.000 төгрөгийн 50 хувь 1.325.000 төгрөгийг нэмж нийт 3.975.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Энхсайхан шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ: Миний бие иргэн Д.Гантулгад төлөх 3.975.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг, үлдсэн 2.975.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд бүрэн барагдуулж дуусгах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Цогтбаатар нь зээлийн төлбөр 3.975.000 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Энхсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 3.975.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 2.975.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. /хх 13/

Шүүх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.975.000 төгрөгийг төлж барагдуулах, мөн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78550 төгрөгөөс, 39275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 39275 төгрөгийг, хариуцагч Н.Энхсайханаас 39275 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Г.Цогтбаатарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.Цогтбаатарын зээлийн гэрээний төлбөрт 3.975.000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Энхсайхан нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 2.975.000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78550 төгрөгөөс, 39275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 39275 төгрөгийг, хариуцагч Н.Энхсайханаас 39275 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Г.Цогтбаатартолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Энхсайхан сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУУЛ