| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2019/00020/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 20
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овогт А-н М-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.М-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 05 /таван/ сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.М-т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч А.М-р нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 150.480 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0000СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож улсын төсөвт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модны цахилгаан /гар/ хөрөөг Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт тус тус шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, 0000СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.М-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйтболохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулж, хохирогчид хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА