Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 4327

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Баянгол Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13/А-18  тоотод оршин суух, Д.Бат-Амгаланд  холбогдох

Цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 221,542 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Д.Бат-Амгалангаас “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд учруулсан хохирол 221,542 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.    

Нэхэмжлэгч Д.Бат-Амгалан шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Д.Бат-Амгалан миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 221,542 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

“Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 221,542 төгрөг төгрөг Д.Бат-Амгалангаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бат-Амгалан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 221,542 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй Д.Бат-Амгаланд холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 221,542 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,296 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,648 төгрөг, хариуцагч Д.Бат-Амгалангаас 3,648 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч  “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

                                   

 

 

                                         ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА