Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 743

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/00743

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Баян сум, Төрийн банк-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Цавчирт оршин суух, Улаанбаатар овогт Жамсрангийн Пүрэвбаатар /РД:ЧА85071810/,

 хариуцагч: Төв аймаг, Баян сум, 3 дугаар баг, Цавчирт оршин суух, Мянгад овогт Ганбатын Сүүндалай /РД:ЧС85111669/ нарт холбогдох,

зээлийн гэрээний төлбөрт 9.391.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Пүрэвбаатар нь 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баян тооцооны төвөөс №1-524 тоот зээлийн гэрээ байгуулан 13.300.000 төгрөгийг, сарын 1.8%, жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаагаар өрхийн хэрэгцээндээ зориулахаар гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд гэрийн тавилга, цалин, Тоёото приус маркийн машин тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.1.1 заалтыг зөрчиж, зээлээ хувиарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. 5.1.2 заалтад тусгаснаар зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан байна. Банкны зүгээс зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн боловч зээлээ төлөхгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Ж.Пүрэвбаатар, хамтран хариуцагч Г.Сүүндалай нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 8.863.825 төгрөг, хуримтлагдсан хүү 519.141 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.434 төгрөг, нийт 9.391.400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165.212 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №1-524 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ж.Пүрэвбатар, Г.Сүүндалай нар нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Жамсрангийн Пүрэвбаатар миний бие Ганбатын Сүүндалайтай хамт 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Баян сумын Төрийн банкнаас цалингийн зээл 13.300.000 төгрөг авсан. 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл төлж байгаад 2016 оны 1 дүгээр сард баруун гарын 3, 4, 5 дугаар хурууны шөрмөсөө тасалж хөдөлмөрийн чадвараа түр алдсаны улмаас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Одоо эмчилгээ дуусч хөдөлмөрийн чадвар сэргэсэн. 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртлэх үндсэн төлөлт болох 3.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна. Зээлийн үндсэн төлөлтийг 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хувиарийндагуу 505.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд төлж дуусгавар болгоно. Нэхэмжлэлийн шаардлага болох 9.391.400 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн Банк нь хариуцагч Ж.Пүрэвбаатар, Г.Сүүндалай нараас 9.391.400 төгрөгийг гаргуулахаар, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ж.Пүрэвбаатар, Г.Сүүндалай нар нь 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сар хүртлэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна. Зээлийн үндсэн төлөлтийг 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хувиарийн дагуу 505.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд төлж дуусгавар болгоно. Нэхэмжлэлийн шаардлага болох 9.391.400 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлжээ. /хх-30/

Иймд нэхэмжлэгч Төрийн банк-ны нэхэмжилсэн 9.391.400 төгрөгийг хариуцагч Ж.Пүрэвбаатар, Г.Сүүндалай нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны 9.391.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыгтөлөхийг хариуцагч Ж.Пүрэвбаатар, Г.Сүүндалай нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Пүрэвбаатар, Г.Сүүндалай нараас 82606 төгрөгийг, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 82606 төгрөгийг тус тусгаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Пүрэвбаатар, Г.Сүүндалай нар сайн дураар биелүүлэхгүй бол 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн №1-524 тоот зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ