Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 300

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Ч.Г хохирогч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Чулууны Гантөгст холбогдох эрүүгийн “1911004700244” дугаартай, 186/2019/0267/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эхнэр, 4 хүүхэд, хүргэн, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 64-866 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. Бэсүд овогт Чулууны Гантөгс /РД:Х372110311/,

    Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ч.Гантөгс нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт кондуктартай маргалдлаа гэх шалтгаанаар Ж.Гантулгыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

      1.1.Шүүгдэгч Ч.Гантөгс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед миний машин руу цохихоор нь уур хүрээд цохисон юм.Би өөрийнхөө машиныг амь шигээ хайрладаг юм.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

     1.2.Шүүгдэгч Ж.Гантулга хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Гантөгс 280.000 төгрөний хохиролоо бүрэн төлж барагдуулсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогч  Ж.Гантулгын:..2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд би 100 айлын автобусны буудлаас Хайлааст руу явах чиглэлийн микрод суусан. Надад задгай мөнгө байхгүй болохоор өөрт байсан 20.000 төгрөгөө өгсөн. Тэгээд хариултаа мартаж магадгүй гээд кондуктораас 5-6 удаа нэхсэн чинь чимээгүй байгаад байсан. Тухайн үед би бага зэрэг согтуу, цалин мөнгөө авчихсан явж байсан. Хайлаастын Хаан банкны эцэс дээр ирээд хариултаа авсан. Тэгсэн жолооч нь бууж ирээд миний баруун нүд рүү цохисон, би цохичихоор нь шууд зугтаагаад үсчин, контейнер хоёрын дундуур явсан гудамжаар ороод алхаад явтал өөдөөс жолооч залуу гарч ирээд баруун нүд рүү дахин цохисон, миний нүдэнд гал бутраад явчихсан. Намайг хүзүүдэж аваад контейнер 2-3 удаа толгойны орой хэсгээр мөргүүлсэн. Микроны жолооч залуу миний энгэрээс татаж газар унагаагаад баруун талын хавирга руу 2-3 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг. /хх-н 15-17/,              

             2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч  О.Мөнхтөгсийн:.. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би такси үйлчилгээнд явж байсан. Тэгээд таксины зогсоол дээр зогсож байхад ойролцоох цэнхэр контенейрийн тэнд хоёр хүн маргалдах чимээ гарч байсан, юу гэж хоорондоо маргалдаж байхыг сонсоогүй. Тэгтэл Гантулга нь гүйж ирээд миний машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод суух гэж байтал араас нь Ч.Гантөгс хөөж гүйж ирээд Ж.Гантулгын баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохисон, Гантулга нь шууд арын суудал руу ороод хэвтээд өгсөн бөгөөд Гантөгс нь тэр хүнийг яадаг муу пизда вэ, шил хагалаагүй дээ азтай гэж бод гээд хэд хэдэн удаа цохиод байсан гэх мэдүүлэг./ хх-н 20-21/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч  Ю.Болор-Эрдэнийн:.. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед шиг санаж байна, гэр лүүгээ орсон чинь аав дөнгөж гаднаас орж ирлээ гэсэн байдалтай галаа түлээд сууж байсан. Хадам аавын баруун талын нүд нь харагдахгүй битүү хавдчихсан, хамарнаас нь цус гарсан, баруун талын хавирга хэсэгтээ хүндвэртэй байна амьсгалж чадахгүй байна гэсэн байдалтай байхаар нь юу болсон талаар асууж тодруулахад 100 айлаас Хайлаастын эцэс орох микро автобусанд суугаад Хаан банктай эцэс дээр ирээд буух гэтэл мөнгөний хариулт өгөхгүй болохоор маргалдаж, хүнтэй муудалцаад микро автобусныхаа жолоочид зодуулсан талаар хэлсэн. Тэгэхлээр нь би хадам аавыг дагуулаад Хаан банктай эцэс дээр очоод 1000-ын унаанд явдаг зогсоол дээр очоод ааваас аль таксинд суусан талаар асуухад нь зааж өгсөн таксин дээр нь очоод жолооч Мөнхөө гэх хүнээс юу болсон талаар асуухад танай аавыг Төгсөө гэх микронд явдаг жолооч зодоод явсан талаар хэлсэн. Тэр хавиар микронд явдаг хүмүүсээс Төгсөө гэх хүнийг сураглаад гэрийн заалгаад явах гэтэл Төгсөө гэх хүн нь өөрөө Хаан банктай эцэс дээр ирчихсэн нүүрс худалдаалдаг цэг дээр байхаар нь очиж уулзсан. Төгсөөд хандан болсон асуудлын талаар хэлээд аавыг харуулахад би бараг зодоогүй ухааны юм яриад байхаар нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. Эргүүлийн цагдаа нарыг ирэхлээр нь Төгсөөгийн гэрт нь дагуулж очсон гэх мэдүүлэг. /хх-н 22-23/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Алтанцэцэгийн:..1972 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Чулууны бага хүү болон мэндэлсэн. Аав маань бага насаа Говь-Алтай аймгийи Чандмань суманд өнгөрүүлсэн бөгөөд бүрэн дунд боловсролтой. Москвагийн их сургуульд эмчийн мэргэжлээр сурч байгаад би төрөх болоод сургуулиа хаяад ирж байсан. 1993 онд аав маань ээж Баярболдтой танилцан гэр бүл болоод 1994 онд би төрж байсан, миний доод талд 3 дүүтэй. 1993-1997 он хүртэл тавилга хийж зардаг байсан бөгөөд тухайн үедээ хүнд залилуулаад дампуурч байсан удаатай, тэр үеээс хойш микро автобус авч, одоог хүртэл микро автобусанд явж ар гэрээ тэжээн тэтгэж яваа хүн.  Аав маань 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан гэдэг, гэхдээ би яг хаана хааж байсанг нь мэдэхгүй байна. Ч.Гантөгс нь захиргааны зөрчил гэвэл микро автобусанд явж байсан болохоор торгуулж байсан удаа байгаа байх, гэмт хэрэгт өөрөө холбогдож байгаагүй. 2014 онд шиг санаж байна, өөрийнхөө машинаа хүнд бариулж байгаад нөгөө хүн нь аваар хийсэн чинь аав дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад 4 сарын баривчлах ял авч байсан удаатай, өөр ямар нэгэн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 24-25/,

2.5. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8208 тоот актын: 

1.2. Ж.Гантулга-н биед баруун нүдний ухархайн дотор доод ханыг хамарсан

этмойд болон гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал, этмойд, гайморовын хөндийн хий шингэн хуралт, баруун нүд. шанаа, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун 6-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

З.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.

6.Дээрх гэмтлүүдийн баруун нүдний ухархайн дотор доод ханыг хамарсан этмойд болон гайморовын хөндий рүү цөмөрсөн хугарал. этмойд гайморовын хөндийн хий шингэн хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гзмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

6.Цаашид ерөнхий хөдөлмерийн чадварын тогтонги алдалтанд нелөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт. /хх-н 27/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..хавтаст хэргээс 15-17 дугаар хуудас хохирогч Ж.Гантулгын мэдүүлэг, 20-21 дүгээр хуудас гэрч Ө.Мөнхтөгсийн мэдүүлэг, 18-19 дүгээр хуудас, 36-67 дугаар хуудас яллагдагч Ч.Гантөгсийн мэдүүлэг, 28-29 дүгээр хуудас Натур эмнэлгийн компьютер, томографикийн оношилгоо, 27 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1633 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Ч.Гантөгс нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт кондуктартай маргалдлаа гэх шалтгаанаар Ж.Гантулгыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Ж.Гантулгын мэдүүлэг, гэрч Ө.Төнхтөгсийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1633 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Гантөгсийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Гантөгс /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ж.Гантулга гомдол, саналгүй, хохирол төлбөрт 280 000 төгрөг хүлээн авсан, нэхэжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Гантөгсийг хохиролоо барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Ч.Гантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

 

 шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Чулууны Гантөгсийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Гантөгсийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Гантөгст оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Гантөгст торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Гантөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гантөгс урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ