Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/05333/И |
Дугаар | 4321 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 4321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9/Б байрны 28 тоотод оршин суух, Оготор Йөншөөбү овогтой Шуушингийн Оюунцэцэг /РД:ДН59021801/-ийн хүсэлттэй,
Л.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ойнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ш.Оюунцэцэг миний бие Л.Ганбаатартай 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 72 байрны 48 тоот 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Л.Ганбаатар нь 2014 оны 7 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө төлөлгүй өнөөдөр маргааш өгнө гэж хойшлуулсаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байраа суллаж өгсөн. Л.Ганбаатар 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр түрээсийн үлдэгдэл төлбөр 3,200,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцож хэлцэл байгуулж нотариатаар батлуулсан. Мөн амьдарч байх хугацаандаа СӨХ-ны төлбөр 198,000 төгрөг төлөөгүй. Иймд нийт 4,998,000 төгрөг Л.Ганбаатараас гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. /Л.Ганбаатар гар утас 99651322, 94447759, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалтын 21 гудамж 370 тоот/ Иймд Л.Ганбаатарыг эрэн сурвалж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Оюунцэцэг нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.Ганбаатар нь “Л.Ганбаатар нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ гэрээ 199 төгрөгийн гоо сайхны бараа, бүтээгдэхүүн дутагдуулсан ба түүний оршин суугаа газрыг олж тогтоон шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Ц.Сарангоо нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь “Номинтрейдинг” ХХК –ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч “Номинтрейдинг” ХХК нь Ц.Сарангоогийн “Сонгинохайрхан дүүрэг, толгойт 1 дүгээр хороо,44-138 тоот” хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа оршин суудагггүй болох нь тогтоогдсон тул тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2015/25963 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Сарангоогийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч “Номинтрейдинг” ХХК-ийн “Ц.Сарангоог эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Номинтрейдинг” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Сарангоог эрэн сурвалжилсугай.
2. Ц.Сарангоог эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА