Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 203/МА2024/00013

 

 

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2024/00006 дугаар шийдвэртэй,

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

******* ******* ХХК-д холбогдох,

 

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, гуравдагч этгээд Н.******* /цахим/, нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 ************** ХХК болон ******* *******" ХХК нар нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г/110 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Орон нутгийн өмчит ******* толгой ХК-ийн нүүрсний аман дээр байрлах өөрийн колонкоор дамжуулан ************** ХХК-д дизель түлшний гэрээний хавсралтад заасан үнээр нийлүүлж байсан. Тус компанийн захирал Н.*******ийн хүү Б.******* ************** ХХК-ийн менежер албан тушаалтай ба хөрс хуулалтын компанийн үйл ажиллагаа нь хариуцан ажиллаж байсан.

Анх авч эхэлсэн сараасаа эхлэн гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчиж эхэлсэн ба хугацаа хэтэрч байгаа талаар болон алданги тооцогдож байгаа талаар менежер Б.*******д удаа дараа мэдэгдэж байсан. Б.******* нь санхүүжилт орж ирэхээр хүү алдангитай нь танай төлбөрийг төлж барагдуулахаар санхүүжилтээ хөөцөлдөөд явж байна гэсээр олон сарын хугацаа өнгөрсөн.

Бизнесийн харилцагчийн итгэлцлийн үүднээс гэрээний үүргээ биелүүлэхээ аман хэлбэрээр баталгаажуулж байна гэж ойлгон одоог хүртэл хүлээсэн боловч үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Одоогоор гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,568 литр дизель түлшний үндсэн үнэ 136 263 820 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 68 131 910 төгрөг нийт 204 395 730 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул ************** ХХК-с гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 204 395 730 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

************** ХХК нь ******* ******* ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан ба түүнээс хойш ******* ******* ХХК нь ************** ХХК-ийн туслан гүйцэтгэгч Жанцанрээбүү ХХК-ийн захирал Н.******* түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х.******* нарт удаа дараа ************** ХХК-ийн нэр дээр түлш өгсөн байсан.

************** ХХК -ийн талаас ******* *******" ХХК-д **************" ХХК-ийн нэр дээр Жанцанрээбүү" ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х.******* нарт түлш өгөхийг аман болон албан бичгээр зөвшөөрөлгүй өгөөгүй. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ************** ХХК нэр дээр Жанцанрээбүү" ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х.******* нарын гарын үсэгтэй их хэмжээний түлш авсан байсныг ************** ХХК-ийн инженер Б.******* олж мэдсэн. Мэдсэний дараагаар ******* ******* ХХК түгээгчид зөвхөн ************** ХХК-ийн менежер Б.*******гийн зөвшөөрлөөр **************" ХХКд түлш олгохыг сануулсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ************** ХХК-н менежер ******* нь Жанцанрээбүү ХХК-ийн захирал Н.*******тай уулзсан. Уг уулзалтаар ************** ХХК-ийн нэр дээр авсан түлшийг нэхэмжилсэн.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлж барагдуулна. Уг түлшийг ************** ХХК үйл ажиллагаанд ашиглаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч Жанцанрээбүү ХХК-ийн захирал Н.******* өөрийн биеэр аман болон гар өргөдөл бичиж өгсөн боловч төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. ************** ХХК-ийн нэр дээр ******* *******" ХХК-иас авсан Жанцанрээбүү ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, X.******* нарын гарын үсгээр авсан түлш нь ************** ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй нь үнэн болно.

Уг асуудлаар ************** ХХК нь Жанцанрээбүү ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х.******* нарыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасан.

Цагдаагийн байгууллага шалгалт хийж Жанцанрээбүү ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий /Н.*******ын эхнэр/, Х.******* нарыг эрэн сурвалжилж байгаа. ************** ХХК нь ******* ******* ХХК-иас Б.*******, , нарын гарын үсгээр авсан түлшний үнэ өртөг 50 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* ******* ХХК-ийн Капитрон банкны 3019043333 дансанд тушаасан. Үүнийг шүүхээр нэхэмжилсэн дүнгээс хасаж тооцох ёстой.

************** ХХК-иас ******* ******* ХХК-ийн шүүхээр нэхэмжилж байгаа төлбөрийг Жанцанрээбүү ХХК-ийн захирал Н.******* болон түүний хамаарал бүхий , Х.******* нараас барагдуулж өгнө үү.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 116 250 734 төгрөг, алдангид 58 125 367 төгрөг, нийт 174 376 101 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас 30 019 629 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 179 929 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 029 830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 144/Ш32021/00347 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 203/МА2023/00029 дүгээр магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох Гэрээний үүрэгт 204 395 730 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 174 376 101 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Өмнө нь давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 203/МА2021/00032 дугаар магадлалаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144/ШШ2021/00080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэхдээ ...хариуцагчийн эрх зүйн байдал буюу хариуцагч, түүний төлөөлөгч, хамтран хариуцагч гэх этгээдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн мөн иргэний хэрэг үүсгэх захирамжийн дугаар байхгүй, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн үндэслэлээ дурдаагүй, хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр татах хүсэлтийг шийдвэрлээгүй гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүх дээрх процессын алдааг зөвтгөлгүйгээр хэргийг дахин шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Н.*******, О., Жанцанрээбүү ХХК-иудыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх шүүгчийн захирамж гарган хүлээн авахаас татгалзсан.

Тус зүйлд зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар оролцуулж болно гэж заасан нь гагцхүү шүүхэд олгосон эрх хэмжээ юм. Гэтэл шүүх гуравдагч этгээд Н.*******ын би тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн тул хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү гэх тайлбар, хүсэлтийг анхаарч үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнхчимэгийн хамтран хариуцагчаар оролцуулахыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг хүлээн авсан нь процессын хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн Н.*******ын 50277 л түлшийг ******* ******* ХХК-ийн нэр дээр ******* ******* ХХК-ийн клонкоос авч зарцуулсан тул төлж барагдуулна гэх агуулгатай нотлох баримтыг үнэлж шийдвэрлээгүй нь мөн үндэслэлгүй.

Тус хэргийг хариуцвал зохих этгээдийг хамтран хариуцагчаар оролцуулаагүй ч гэлээ Н.*******ын хариуцах төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Учир нь уг нотлох баримтаар нэхэмжлэгч компанийг залилан мэхэлж ******* ******* ХХК-иас 50277 литр түлш авсан үйл баримт байгаа нь илэрхий байхад манай компанийг нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд зээлээр түлш авсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, логик зөрүүтэй байна.

Цогтцэций сумын уул уурхайн онцлог байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг аж ахуйн нэгж хооронд байгуулах нь элбэг байдаг бөгөөд газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагч компанийн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр худалдагч тал тээврийн хэрэгслийн жолоочид хүлээлгэн өгч, баримт үйлдэн өгдөг, дээрх баримтуудаар тооцон нийлдэг ажил хэргийн хүрээнд тогтсон заншил байдаг бөгөөд уг гэрээний хувьд миний зөвшөөрлөөр түлшийг хүлээн авч, өгөлцдөг байсан бөгөөд манай компанийн жолооч нар түлш авах шаардлагатай үед би түгээгчид утсаар зөвшөөрөл өгснөөр түлшийг олгож, баримт бичиж өгдөг байсан. Энэ талаар гэрч С., Р., Б.Батсайхан нарын гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурддаг.

Гэтэл хариуцагчийн О., ******* нарт түлш өгөх зөвшөөрөл өгөөгүй учир ах, дүү нар болох гэрч С.Мөнхцэцэг, С.Баярбаатар нарын мэдүүлгээр гэрчлээгүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй.

Шүүхээс бүх гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнэхдээ нэхэмжлэгч талын гэрчүүд нь гэр бүлийн гишүүд байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэргийн материалд *******, нар нь ******* ******* ХХК-иас хууль бусаар авсан түлшээ Цогтцэций суманд удаа дараа шаглан зардаг байсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2024/00006 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ******* ******* ХХК компаниар шатахуун түгээх зээлээр борлуулах гэрээ хийлгэх шалтгаан нь туслан гүйцэтгэх компани Жанцанрээбүү ХХК-аар анх гэрээ хийлгэх гэсэн боловч тухайн компанийн захирал нь Цогтцэций сумын хүн биш байна танай туслан гүйцэтгэгч компанитай гэрээ хийх боломжгүй. Танай толгой компанитай гэрээ хийнэ гэсэн. Тэгээд ******* ******* ХХК-ийн захирал Мөнхчимэгтэй гэрээ хийсэн. Шатахуун түгээгүүрээс манай ажилчид болон жолооч нар түлш авахдаа миний зөвшөөрлөөр түгээгчтэй яриулж түлш авдаг байсан. , ******* нарт миний зөвшөөрөлгүй их хэмжээний түлш өгөөд өнөөдрийн энэ байдал үүссэн. Нөгөө талаас Б.******* нь г манай нярав гэж танилцуулсан. Тэгээд д түлш өгдөг байсан гэж ярьдаг. Энэ нь г нярав гэж танилцуулсан явдал огт болж байгаагүй. Тухайн үед хамт байсан гэрч Батсайхан мэдүүлэгтээ яагаад чи г анх дагуулж очоод гарын үсэгтэй түлш авсан юм бэ хэлдэг. Энэ нь манай толгой компаниас туслан гүйцэтгэх компанийнхаа түлшийг ялгахын тулд гийн өөрийнх нь гарын үсгийг зуруулсан. Түүнээс хойш , ******* нар миний зөвшөөрөлгүйгээр маш олон удаа түлш өгсөн байсныг би олж мэдсэн. Тухайн үед Баярбаатар гэдэг түгээгч байсан. Түгээгч дээр очоод ийм улсуудад миний зөвшөөрөлгүй олон удаа түлш өгчихсөн байна ингэж болохгүй. Та яагаад ийм их түлш өгчихсөн юм бэ гэж хэлсэн. Энэ тухай Баярбат гэрчийн мэдүүлэгтээ би Б.*******г танихгүй анх удаа шүүх хуралдаан дээр харж байна гэж ярьдаг. Гэвч би тухайн үед тэр хүнээс түлш авч байсан миний гарын үсэг болон Баярбатын түлш хүлээлгэн өгч байсан гарын үсэгтэй нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Мөн Н.*******ын шатахуун түгээх станц болон ******* ******* ХХК-д түлшийг төлж барагдуулна гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй гар өргөдөл байдаг. Тэгэхээр манай компанийн нэр дээр бусдын авсан түлшийг манай компани хариуцаж чадахгүй. Бусдын гаргасан хариуцлагагүй үйлдлийг өмнөөс нь хариуцах ёсгүй. Жанцанрээбүү ХХК болон Н.******* өөрөө түлш авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Би төлье хариуцагчаар оръё гэдэг. Иймээс анхан шатын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 6. Хариуцагчийн өмгөөлөгч М.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар энэ ******* ******* ХХК болон Н.*******, , ******* нарын хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн харилцаа үүсчихсэн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

Гэрээ *******н ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан боловч тухайн компанийн нэрийн өмнөөс хамаарал бүхий этгээдүүд болох , ******* нар ******* ******* ХХК-ийн нэрийг барьж түлш авч түлшээ нүүрсний зам дагуу том тэрэг болон хувь хүмүүст зардаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Тэгэхээр гуравдагч этгээдүүдэд ямар нэгэн гэрээний үүрэг үүсээгүй мөртөө үндэслэлгүйгээр ******* ******* ХХК-ийн хөрөнгийг шатахуун түгээх станцаас олж авсан байна. Тэгэхээр хариуцвал зохих ёстой этгээд нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК нь нэхэмжлэл гаргаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хохирлоо гуравдагч этгээдүүдээр барагдуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Н.******* *******н ******* ХХК-д хохирлыг төлнө гэсэн агуулгаар гар өргөдлийн бичгийг хийж өгөөгүй ******* ******* ХХК-д төлбөр төлөх үүрэгтэй манайх үндэслэлгүй авчихсан гэдгээ тайлбарлаад байгаа. Тэгээд миний үйлчлүүлэгч бас хэлж байна. Би өөртөө тухайн мөнгийг аваад цааш нь дамжуулж өгнө гэсэн хүсэл зориг байгаагүй. Зөвхөн *******н ******* ХХК-аас нэхэмжилж байгаа учраас мөнгөө ******* ******* ХХК-д төл гэсэн байдлаар харилцсан. Энэ талаар ярилцсан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Н.******* оролцож байгаа учраас тодруулж ярих байх. Тэгээд бас гэрчүүдийн мэдүүлгийг анзаарч үзээгүй зүйл харагдаж байгаа. Хариуцагчийн зүгээс , , Батсайхан нарын гэрчийн мэдүүлгийг авхуулсан. Гэтэл мэдүүлэг дээр шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй мөртөө С.Баярбаатар, С.Мөнхцэцэг нарын мэдүүлэг дээр үндэслэж энэ шийдвэр гарсан зүйл ажиглагдаад байгаа.

С.Баярбаатар, С.Мөнхцэцэг нар нь нэхэмжлэгчийн төрсөн ах дүү хүмүүс байдаг. Үүнийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Үүн дээр ямар логикийн алдаатай зүйлүүд харагддаг вэ гэхээр шүүх хуралдааны тэмдэглэл дээр дурдагдчихсан. С.Баярбатаас шүүгч шүүх хуралдааны танхимд тантай садан төрлийн холбоотой хүн байна уу гэж асуухад байхгүй гэж хариулдаг. Сүүлд нь би С.Баярбатаас гэрчийн мэдүүлэг авах явцад та С.Мөнхцэцэгтэй ямар харилцаатай вэ гэж асуухад би төрсөн ах нь гэж хариулдаг. Мөн анх удаа Б.*******г харж байгаа гэдэг мөртөө хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт дээр Б.******* болон С.Баярбаатар нар гарын үсэг зурж шатахуун түгээх станцаас түлш авч байсан баримтуудыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Үйлчлүүлэгчийн минь гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэгээд манай талаас хариуцагчийг сольж өгөөч гэдэг хүсэлт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар хамтран хариуцагч этгээдийг давхар хамтран хариуцагчаар оруулж өгөөч гэсэн хүсэлт илэрхийлээд байгааг анхан шатны шүүх анхаарч үзэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч өгнө үү гэв.

 

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн магадлалыг дурдсан байна. Тэгэхээр үүнээс хойш дахиад анхан шатын шүүхээр шийдвэрлэгдээд бас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах шатын шүүхээр орж байсан. Энэ 2023-ны 09 дүгээр сарын 13-ны 203/МА2023/00029 дугаартай магадлалаар зөвхөн хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй татгалзаж шийдвэрлэхдээ үндэслэлээ тодорхой дурдаагүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг буцааж хүчингүй болгож буцааж шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр өмнө нь гаргасан магадлалыг дурдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хамтран хариуцагч оролцуулах хангалттай нотлох баримт байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хамтран хариуцагчийг оролцуулахаар хуульчилсан байдаг. Тэгэхээр Н.*******, нарыг хамтран хариуцагчаар оролцуулах шаардлагатай нөхцөл үүсээгүй. Мөн хангалттай нотлох баримт байхгүй учраас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Н.******* тухайн түлшийг авсан. Тиймээс би хамтран хариуцагчаар оръё гэсэн хүсэлт гаргасан. Н.******* хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээдээр оролцож байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, татгалзах эрх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд байхгүй. Тиймээс Н.*******ыг хамтран хариуцагчаар оролцуулъя гэсэн хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Н.******* түлш авсан гээд байгаа боловч нэхэмжлэгч ******* ******* ХХК болон *******н ******* ХХК-н хооронд түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаад хариуцагч *******н ******* ХХК нь мөн Жанцанрээбүү ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад уг ажлаа гүйцэтгүүлэхийн тулд ******* ******* ХХК-с түлш авч өгсөн асуудал байгаа. Тэгэхээр Н.*******ын авсан түлшийг *******н ******* ХХК өөрсдөө нэхэмжлээд авах боломжтой. Н.*******ыг энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулаад Н.******* авсан юм чинь Н.*******аас нэхэмжлэх ёстой гэсэн зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.******* нь зөвхөн , ******* нарт түлш олгох зөвшөөрөл олгоогүй гэсэн зүйл ярьдаг. Тэгэхээр түлш олгох бүртээ Б.*******гийн зөвшөөрлөөр түлш олгоод гарын үсэг зуруулаад авч байсан талаар гэрчүүд бүгд мэдүүлдэг.

Б.******* зөвхөн д өгсөн түлшинд зөвшөөрөл олгоогүй гэсэн зүйл хэлээд байгаа. Энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохгүй үгүйсгэгдэж байна. Тиймээс хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

8. Гуравдагч этгээд Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь хэлсэн тайлбар дээр нэмж хэлэх зүйлгүй. Хамтран хариуцагчаар оръё гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 204 395 910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ******* ХХК эс зөвшөөрч маргажээ. 

3. ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г/110 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг байгуулж, Уг гэрээгээр талууд зээлээр олгох бүтээгдэхүүний нийт үнийн дээд хэмжээ 600.000.000 төгрөг, нэгж үнэ 2090 төгрөг, тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэхээр тохиролцжээ /1хх 3-8/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 79.619 литр дизель түлш нийлүүлснээс 14.421 литр дизель түлшний үнэ төлөгдсөн, одоо 65.198 литр түлшний үнэ төлөгдөөгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан ба анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь 2019.07.29-2019.08.24-ний өдрийн хооронд 41.277 литр түлш, 2019.08.27-2019.09.13-ны өдрийн хооронд 16.031 литр түлш, нийт 57.308 литр түлш , , *******, , *******, Батсайхан гэх нэрээр ******* ******* ХХК-д олгогдсон болох нь 1 дүгээр хавтас хэргийн 11-13 дахь талд авагдсан Дизель түлш олгосон жагсаалт-аар нотлогдож байна... гэж дүгнэж, дээрх тооцооллын дагуу газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт хариуцагчаас 174.376.101 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх энэ талаар дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй болно.

Хариуцагч нь О., ******* нарт түлш өгөх зөвшөөрөл өгөөгүй учир тэдний авсан түлшний үнийг төлөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.22., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

3.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гэрээний 5.1-т дараа сарын 15-ны өдөр багтаан төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги хоног тутамд тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн.

Иймд хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 58 125 367 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хангасан нь үндэслэлтэй болжээ.

4. Дараах үндэслэлээр гаргасан хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

4.1 Гуравдагч этгээд Н.*******, О., Жанцанрээбүү ХХК нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх шүүгчийн захирамж гарган хүлээн авахаас татгалзсан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан ба шаардлагатай гэж үзэх хууль зүйн ойлголтод хэргийн нөхцөл байдлаар маргаанд хамтран үүрэг гүйцэтгүүлэгч эсхүл үүрэг гүйцэтгэгч байгаа бол, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим зөрчигдөхөөргүй бол гэсэн үндэслэл хамаарах ба өөрөөр хэлбэл хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх бөгөөд тэрээр үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг биш харин өөр шаардлагыг шийдвэрлэсэн адил гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШЗ2024/00070 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нийцсэн байх тул үүнд холбогдох гомдлыг хангах үндэслэлгүй.

4.2 ...Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн Н.*******ын 50277 л түлшийг ******* ******* ХХК-ийн нэр дээр ******* ******* ХХК-ийн клонкоос авч зарцуулсан тул төлж барагдуулна гэх агуулгатай нотлох баримтыг үнэлж шийдвэрлээгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь Жанцанрээбүү ХХК, Н.*******, О. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 283 дугаартай, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 235 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр заасан тул түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасныг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй нь мөн хуулийн 29.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасантай нийцэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

4.3 Шүүхээс бүх гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнэхдээ нэхэмжлэгч талын гэрчүүд нь гэр бүлийн гишүүд байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.

 

43.3.Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дуудагдсан гэрч нь гэр бүлийн гишүүд байсан нь мөн хуулийн 43.8 дахь хэсэгт заасан гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй этгээдэд хамаарахгүй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2024/00006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 029 831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.УГТАХБАЯР