Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 784

 

016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2016/00784

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ 3 дугаар багт оршин суух, 56 настай, эрэгтэй, Боржигон овогт Жамъяндоржийн Пүрэвдорж /РД:НЕ60051573/-ийн,

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтэрт тамга тэмдэг дарагдаагүй байдлаас болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Би Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртлэх хугацаанд адуучнаар ажиллаж байсан. Иймд миний цуглуулсан баримтууд болон надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг зэргийг үндэслэн намайг Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд адуучнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Пүрэвдорж нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ж.Пүрэвдорж нь 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ амьдрал нэгдэлд адуучнаар ажиллажбайсан болох нь түүний 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, мөн 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тус тус нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, гэрч Л.Өлзийбаяр, Г.Бадамдорж, С.Оюунчимэг нарын Төв аймаг, Баянжаргалан сумын Шинэ амьдрал нэгдэлд 1981 оноос 1992 он хүртэл хамт ажиллаж байсан болно гэх тодорхойлолтууд, тэдгээрийн шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг мөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбаруудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. /хх 5-14, 19-29/

Иймд нэхэмжлэгч Ж.Пүрэвдоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Түүний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн он сар өдрийг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, бөглөгдсөн байдлыг үндэслэн 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэж, дуусах хугацааг 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаагаар тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.6-д зааснаар Боржигон овогт Жамъяндоржийн Пүрэвдоржийг Төв аймгийн Баянжаргалан сумын Шинэ амьдрал нэгдэлд 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд адуучнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчЖ.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНТУУЛ