Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00011

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би иргэн **ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэгч Б.Даваабаярт тус тус холбогдуулан гаргасан “Улсын бүртгэгч Б.Даваабаярын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ** байрлах 216 м2 талбай бүхий Улсын бүртгэлийн ** дугаартай 8 машины гражийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь миний өмчлөх эрхийг зөрчсөн тул илт хууль бус болохыг тогтоолгож, дахин өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ** шүүхэд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие **нь тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон  эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэгч Б.Даваабаярт холбогдуулан “Улсын бүртгэгч Б.Даваабаярын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ** байрлах 216 м2 талбай бүхий Улсын бүртгэлийн ** дугаартай 8 машины гражийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь миний өмчлөх эрхийг зөрчсөн тул илт хууль бус болохыг тогтоолгож, дахин миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэл гаргасан.  

Гэтэл энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж Эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, Хүрэнбулаг ** ард гражийн зориулалттай эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр **ийг нэмж, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэснийг  Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан юм.

Иймд тус шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэгч Б.Даваабаяр нарт  холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь  татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч **нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан ба дээрх хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэгч Б.Даваабаяр нарт тус тус холбогдуулан гаргасан “Улсын бүртгэгч Б.Даваабаярын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, **байрлах 216 м2 талбай бүхий Улсын бүртгэлийн ** дугаартай 8 машины гражийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь миний өмчлөх эрхийг зөрчсөн тул илт хууль бус болохыг тогтоолгож, дахин өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэгч Б.Даваабаяр нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийн тавин хувь /Гучин таван мянга нэг зуун төгрөг/-ийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

                      ШҮҮГЧ                              Д.САРАНГЭРЭЛ