Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 806

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр

   Дугаар 151/ШШ2016/00806            

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 Кодем ХХК-ийнбайр, Жи-Мобайл ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сум 3-р баг, Баянхошууны 11-р гудамж, 26 тоотод оршинсуух, 32 настай, эмэгтэй, Боржигон овогт Алтангэрэлийн Энхжаргал /РД:НЮ84091067/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний төлбөр 90.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэнийхэргийг авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч А.Энхжаргал нь манай компанитай2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 1165452 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авахгэрээг байгуулж, 240.000 төгрөгийн үнэ бүхий НР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж,үлдэгдэл 220.000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан.Гэвч хэрэглэгч А.Энхжаргал нь 2015 оны 8,9,10 дугаар саруудад төлөх 60.000 төгрөгийг төлөлгүй,гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд А.Энхжаргалаас үлдэгдэл төлбөр 60.000 төгрөг, 316хоногийн алданги 30.000 төгрөг нийт 90.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Жи-Мобайл ХХК нь хариуцагч А.Энхжаргалаас 90.000 төгрөг гаргуулахааршүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Энхжаргал нь 2016 оны 7 дугаарсарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн байх бөгөөд төлбөр төлсөн баримт, /хх 16/,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргалаас А.Энхжаргал нь 90.000 төгрөгийг бүрэнтөлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү хүсэлтийг /хх 17/ тустус ирүүлсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагчэтгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийншаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг талхувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгөөс, 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь 5001196835 тоот данснаас 2275төгрөгийг, хариуцагч А.Энхжаргалаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаарзүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт Алтангэрэлийн Энхжаргал /РД:НЮ84091067-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 90.000 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарулсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийнхураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгөөс, 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хасбанк дахь 5001196835 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагч А.Энхжаргалаас 2275 төгрөгийг тустус гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаархэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтынжурмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахиннэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                        Д.АЛТАНТУУЛ