Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
Хэргийн индекс | 151/2016/00836/И |
Дугаар | 2501 |
Огноо | 2016-08-08 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2501
2016 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 151/ШЗ2016/02501 | Төв аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: - Д- --гийн,
Хариуцагч:- А--т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д-, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Ж.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.А-ай 2008 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2008 оноос 2012 он хүртэл Ж.А Улаанбаатар хотод хамт амьдарч байгаад зан харилцааны таарамжгүй байдал, Ж.А- өөр эмэгтэйчүүдтэй нэр холбогдсоны улмаас бид 2 тусдаа амьдрах болоод 3 жил болж байна. Бидний дундаас хүүхэд төрөөгүй, ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Захиргааны журмаар гэрлэлт цуцлахыг Ж.А- зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Эвлэрүүлэн зуучлалаар орсон ч эвлэрээгүй тул Т.Д- Ж.А- бидний гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.А-л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дундаас төрсөн хүүхэдгүй бөгөөд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг захиргааны журмаар цуцлаж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Д Ж.А-с гэрлэлтээ цуцлуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд Т.Д, Ж.А нар 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлжээ. /хх-5/
Гэрлэгчид хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байх ба 18 хүртлэх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй болох нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртлэх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй ... тохиолдолд гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах-аар заажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байхад нэхэмжлэгч хэрэглээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-ын Ж.А-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Т.Д-/-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Төв аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ