| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0065/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/72 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т холбогдох 18/2019// индекстэй, 193600 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын , дугаар багийн дугаар гудамжны тоотод оршин суух, урьд Ховд аймгийн шүүхээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Ховд аймгийн Шүүхийн 1993 оны дүгээр сарын 03-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар нутаг зааж суулгахгүйгээр хоёр мянган төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жилийн хорих ялаар, мөн шүүхийн 1994 оны 01 сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жилийх хорих ялаар, 199 онд Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар жил 1 сарын хорих ялаар, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлий 3, 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 20 оны 03 сарын - ний өдөр хугацаа дуусаж суллагдсан ба Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 20 оны 03 сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны сарын 10-ны өдөр суллагдаж байсан, ************** дугаарын регистртэй ******* ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч *******ын ******* нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 22 цаг өнгөрч байх үед Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэр болох дүгээр гудамжны тоот хашаан дотор байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу иргэн Г.ийн монгол гэрийн цоожны цүүг мултлан хууль бусаар нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цэнхэр өнгийн гадартай, хурганы арьсан дотортой, эмэгтэй хүний монгол дээл 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Г.ид 1.0.000 /нэг сая нэг зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10- дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн - тоотод оршин суух, оны 02 сарын 21-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн ажилтан *******:******* дугаарын регистртэй / *******ын ын өгсөн...2019 оны 3 дугаар сарын -ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн орчимд эхнэр Бямбахүү залгаж өвөөгийн гэрт хулгай орж 3 ширхэг мөнгөн аяга, цэнхэр өнгийн гадартай эмэгтэй хүний хурган дотортой дээл алдагдсан байна гэж хэлсэн. Намайг багийн - тоот хашаанд очиход гэрийн цоожийг нь эмээгийн дүү болох С.Мөнхөө янзалж өөр цоож хийсэн байсан. Тэгээд өглөө нь гэрт байсан эд зүйлийг бүртгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Хуучны бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хар мөнгөөр хийсэн байсан. Ямар хээ дүрстэй байсан эсэхийг мэдэхгүй байна. Нөгөө нэг мөнгөн аяга нь архи хундгалдаг жижиг мөнгөн аяга байсан. Эмээ өөрийн охин болох Одноод оёсон цэнхэр өнгийн гадартай эмэгтэй хүний хурган дотортой шинэ дээл байсан. 2 ширхэг жижиг гарын мөнгөн аягануудыг 1000 төгрөгөөр, архи хундгалдаг жижиг мөнгөн аягыг 60000 төгрөгөөр үнэлж байна. Хурган дотортой дээлийг 900000 төгргөөр үнэлж байна. Манай өвөө болон эмээгийн бие өвдөөд Улаанбаатар хот явсан тул миний бие хохирогчоор оролцох хүсэлтийг гаргаж, хохирогчоор оролцсон. Дээлийг буцаан авсан, мөнгөн аяганы хохирол 3000 төгрөг төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн -1 дугаар хуудас/,
Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар ...” Мөнгөн аяга 1 ширхэг 140000 төгрөг, мөнгө аяга 1 ширхэг 140000 төгрөг, мөнгөн аяга 000 төгрөг, хурган дотортой дээл 800000 төгрөг нийт 10000 төгрөг / хэргийн 28 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Бадамцэцэгийн гэрчээр өгсөн .Намайг 2019 оны 02 сарын 25-ны Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр баруун бүсийн төв зах дотор байрлалтай алт мөнгөний дархан дээр байж байхад бор цоохор өнгийн дээлтэй орчим насны эрэгтэй хүн орж ирээд мөнгөн аяга өгье гээд 1 мөнгөн аяга гаргаж ирэхээр нь мөнгөн аяга авахгүй гэсэн чинь би мөнгөн аяганаас мөнгийг нь эвдээд өгье гээд мөнгийг нь эвдээд өгсөн. Би мөнгийг нь хэмжиж үзэхэд 90 гр болж байсан. Тэгээд 1 грамм мөнгийг 800 төгрөгөөр өгье гээд 2000 төгрөг болоод мобайлаар ХААН банкны дансандаа хийлгээд аваад явсан. Ганцаараа орж ирсэн. Танихгүй хүн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.*******ын гэрчээр өгсөн “...Би он сарыг нь санахгүй байна 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоот хашаанд байх гэрийн цүүг мултлаад орсон. Гэрт ороод гэрийн хойморт байсан шар өнгийн жижиг авдарнаас цэнхэр өнгийн гадартай хурган дотортой дээл авсан. Том цоохор авдар дээр байсан жаазны араас давхарлачихсан байсан 3 ширхэг мөнгөн аяга аваад гэрлүүгээ явсан. Орой 22 цаг болж байсан байх. Мөнгөн аягануудын мөнгийг нь аваад зах дээр байдаг алт мөнгөний дарханд 280000 төгрөгөөр зарсан. Хурган дотортой дээлний гадарыг аваад амбаарт хадгалж байсан. Би ганцаараа явсан. Би хашааны хойд талаас нь давж орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...Эмэгтэй хүнйи ямар нэгэн гадаргүй хурган арьсан дотор байх ба уг хурган дотор нь хуучивтар, хоёр ханцуй дотор хэсэгт хар өнгийн арьсан оруулгатай, ямар нэгэн урагдсан зүйлгүй, дээл байсныг үзлэг хийж хохирогч Б.од... хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан...мэдүүлэг шалгах ажиллагааг Жаргалант сумын багийн нутаг дэвсгэр 4- тоот хашааны гадна үүдэнд ирж яллагдагч О.*******аас урд өгсөн мэдүүлгийн талаар биечлэн зааж өгнө үү гэж асуухад яллагдагч О.******* нь багийн 4 - тоот хашааны гадна ирж том дааман хаалгаар орсон гэж заасан бауг хаалга цэнхэр өнгийн төмөр хаалга байв. Уг хаалгаар орж хашааны гол хэсэгт байрлах эзэнгүй гэрийн үүдэнд очиж үүдний модон амбаарын цоожийг зааж энэ амбаарын хаалгыг эвдэж онгойлгосон гэж заав. Түүний дараа гэрийн хаалгаар орж гэрийн зүүн талаар явж, зүүн хойд тал хурааж давхарласан чемодан, хайрцаг байсныг зааж хамгийн доод талд нь тавигдсан шар өнгийн модон хайрцгийг зааж энэ хайрцагнаас хурган дотортой дээлийг авсан гэж заав. Мөн гэрийн хоймор хэсэгт 2 цоохор хээтэй авдар байх ба уг авдарын зүүн авдар дээр байрлах зурагны жаазны ар талаас 3 ширхэг мөнгөн аяга байсныг авсан гэж тус тус заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэл үйлдэв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84-8 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчим Г. гэдэг хүн гэр эзэнгүй байхыг мэдэж байсан учраас мөнгөний хэрэг гараад гэрт нь очиж цоожийг нь эвдэж ороод зүүн хоймор орны толгой хэсэгт модон шар авдар байсан ба уг авдар нь цоожгүй байхаар нь онгойлгоход хамгийн дээд талд хурган дотортой 2 ширхэг дээл байсан ба хамгийн дээд талд нь эвхээд хийсэн байсан цэнхэр өнгийн торгоор гадарласан дээлийг авсан. Хоймор хэсгийн авдар дээр байсан зурагтай жаазны ар талд давхарлаад тавьсан байсан 3 ширхэг мөнгөн аяга аваад буцаад гараад гэртээ ирсэн. Хулгайлсан эд зүйлээ гэрийнхээ үүдний амбаарт уутанд хийгээд тавьчихаад маргааш өглөө нь 11 цагийн үед хурган дотортой дээлээ орхичихоод 3 ширхэг мөнгөн аягаа аваад 24 айлын ломбарданд тавих гэсэн чинь авахгүй гэхээр нь алт мөнгөний дарханд задлаад зарчихъя гэж бодоод 3 мөнгөн аягыг нь задлаад захын дээд талын ордог хаалган дээр алт мөнгөний дархан хийдэг хүнд өгөхөд 5,90,100 грамм болоод нийт 265 грамм мөнгийг 800 төгрөгөөр тооцож, 280000 төгрөг болсон. Урьд нь Г. ахынхаар байнга очдог байсан. Гэрийн цоожийг гараар гардаг гэдгийг мэдэж байсан. Цагаан сарын үеэр 400000 төгрөгний өр тавьсан байсан, хүмүүс мөнгөө нэхээд байхаар нь хулгай хийсэн. Би 36 айлын орон сууцны засвар хийгээд цалин авах байсан боловч түүнийг хүлээх боломжгүй, ажил эхлээгүй байсан. Хохирлоо компанийхаа захиралтай яриад урьдчилгаа мөнгө аваад төлсөн. Би гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хоёр хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр хүүхдээ хардаг ажил хийх боломжгүй. Зах дээр зарсан мөнгөн аяганыхаа мөнгийг нэг хүнд 0000 төгрөг өгөх ёстой байсан түүндээ өгсөн. Манайхан түлэх нүүрс байхгүй байсан учир нүүрсний захаас 500 төгрөгөөр 0 кг нүүрс авч гэртээ буулгасан. Үлдсэн мөнгөө өөрөө хэрэглэсэн. Хурган дотортой дээлний гадар болон мөнгөн аяганы тагшнуудыг хамтад нь өөрийнхөө гэрийн хогийн цэг дээр шатаачихсан. 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр цагдаа дээр дуудаж байна гэхээр нь хүрээд ирсэн чинь миний хийсэн хэргийг мэдчихсэн байж байсан. Би хийсэн хэргээ хэлсэн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж, харамсаж байна...гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч *******ын ******* нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 22 цаг өнгөрч байх үед Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэр болох дүгээр гудамжны тоот хашаан дотор байрлах иргэн Г.ийн монгол гэрийн цоожны цүүг мултлан гэрт орж бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цэнхэр өнгийн гадартай, хурганы арьсан дотортой, эмэгтэй хүний монгол дээл 1 ширхэг зэргийг хохирогчийг байхгүйг мэдсээр байж нууцаар авч, хурган дотор мөнгөн аяга зэргийг гэртээ авчирж, мөнгөн аягыг ломбарданд тавих гэсэн боловч авахгүй байсан тул аяганаас мөнгийг нь салгаж, алт мөнгөний дарханы газарт шүүгдэгчийн өөрийн мэдүүлснээр 280000 төгрөгөөр зарсан, мөн хурган дотортой дээлний гадрыг нь авч мөнгөн аяганы тагшны хамт гэрийнхээ гаднах хогийн цэг дээр шатаасан гэх хэргийн үйл баримт, нөхцөл байдал нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.Бадамцэцэгийн мэдүүлэг, хохирогч Б.ын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч О.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийг үнэлсэн тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй болохоо илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч *******ын ******* нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний шөнийн 22 цагийн үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, хохирогчийн гэрийн үүдэн дэх амбаар болон гэрийн цоожийг эвдэж, хэн нэгэнд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, бусдын хоёр ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг мөнгөн цөгц, хурган дотортой дээл зэргийг авч бусдад 10000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан...гэх шинжийг би болгожээ гэж үзнэ.
Мөн шүүгдэгч О.******* нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч, өөрийн хөрөнгийн нэгэн адил мөнгөн аягыг эвдэж, мөнгийг нь авч алт мөнгөний дарханд зарж, хурган дотортой дээлийн гадрыг шатаасан үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт...өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...гэж заасан ба шүүгдэгч О.******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч тухайн гэмт хэргийг хүсэж шунхайн сэдэлтээр, санаатай үйлдэж, хохирогч Б.од 10000 төгрөгний хохирол учруулсан нь төгссөн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 1-д...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...гэж хулгайлах гэмт хэргийн шинжийг тодорхойлоод энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байх тул шүүгдэгч О.*******ын хохирогч Б.ын өвөө болох Г.ийн гэрийн хаалганы цоожийг эвдлэн гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэмт буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ын...О.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Дээлийг гадарлаж хүлээлгэн өгсөн..гэх хүсэлт / хэргийн 98 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн...Хохирогчид 3000 төгрөгийг дансаар төлсөн, 800000 төгрөгний үнэ бүхий хурган доторыг гадарлаж өгсөн...мэдүүлгээс үзэхэд хохирогчид учирсан 10000 төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч О.*******ын бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.******* нь Ховд аймгийн шүүхээс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Ховд аймгийн Шүүхийн 1993 оны дүгээр сарын 03-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 –т зааснаар нутаг зааж суулгахгүйгээр хоёр мянган төгрөгийн эд хөрөнгийг хурааж, таван жилийн хорих ялаар, мөн шүүхийн 1994 оны 01 сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жилийх хорих ялаар, 199 онд Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар жил 1 сарын хорих ялаар, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлий 3, 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 20 оны 03 сарын -ний өдөр хугацаа дуусаж суллагдсан ба Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 20 оны 03 сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны сарын 10-ны өдөр суллагдсанаас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэргийн 6 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” , мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Занданхоролын өгсөн...Би 2008 онд О.*******тай гэр бүлээ бүртгүүлж, гэр бүл болсон. О.******* гэр бүл болсноос хойш гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Бид гурван хүүхэдтэй боловч бага хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Энэ хүн шоронд орлоо гэхэд хэцүү байна...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч О.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 3 ширхэг мөнгөн аяга, хурган дотортой дээлний үнэ болох 10000 төгрөгний хохирол төлөгдсөн, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих саналтай байна гэв.
Шүүгдэгч О.******* өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж хохирлыг төлсөн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэв. .
Шүүхээс шүүгдэгч О.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, шүүгдэгч О.******* нь урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял шийтгүүлж байсан боловч 2008 оноос хойш гэмт хэрэг үйлдээгүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол 10000 төгрөгийг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйийн 1-д заасан...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болно...гэх хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж болохыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно...гэх заалтыг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.*******т 1 жилийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Харин шүүдэгч О.*******ын хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү? гэснийг хүлээн авах боломжгүй.
Эрүүгийн 193600 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 100000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.*******т шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8,36.10,36. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгйин хуулийн ерөнхйи ангийн 6. дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.*******ыг 1/ нэг / жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 193600 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 10000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсаныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА