Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 179

 

 

 

 

 

 

 

 

    2019         3            04                                    179

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                          

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Журагат,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл,

шүүгдэгч: З.Төрбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярням /0226/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төрбатт холбогдох эрүүгийн 1802 0040 90217 тоот дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Макс центр, Төрбат.

 

             Шүүгдэгч З.Төрбат нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Твин хорс” зочид буудлын 304 тоот өрөөнд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 1.04 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-З.Төрбат мэдүүлэхдээ:

Манай найз охин, би 2018 оны 8 дугаар сарын 23-нд визинд орохоор  Бээжин явсан. Би Бээжинд байхдаа дэлгүүрээс тамхи авах гэтэл юу гэж хэлж авахаа мэдэхгүй байж байтал нэг хүн доошоо заагаач гэж монгол хэлээр хэлсэн, Тэгээд доошоо зааж тэр дэлгүүрээс ченж эссэ гэдэг тамхи авч, тэр залуутай  танилцахад өөрийгөө Ананд гэсэн. Тэр залуу “хоёулаа маргааш уулзъя” гэхэд нь  би “за тэгье” гэж хэлсэн. Тэр миний гар утсанд “Ве чат холбож өгөөд өөртэйгээ холбоо бариарай гэсэн. Би Ве чатаар түүнтэй холбогдоход тэр монгол руу явсан гэж хэлсэн. Би монголд ирээд 9 дүгээр сарын 20-ны өдөр Ве чатаар түүн рүү мессэж бичихэд “би монголд ирчихсэн байгаа, удахгүй урагшаа явна, уулзах уу, гараад ирээч, хоолонд оръё” гэж хариу ирүүлсэн. Би түүнд “ганцаараа гарч чадахгүй, гарвал найз охинтойгоо цуг гарна” гэж хэлэхэд “тэгье” гэж ариу ирүүлсэн тул манай найз охин бид хоёр түүнтэй уулзаад, хамт 120-ын солонгос ресторанд хоол идэж, дараа нь кино үзсэн. Орой 22 цагийн үед киноноос гараад, тэр “ууя” гэхэд бид зөвшөөрөөд бүгдээрээ “Виски хаус” гэдэг газар орсон. Тэр бидэнд виски авч өгөөд, намайг шахаад байсан. Харин манай найз охин уухгүй байсан. Би  халамцуу болчихсон ба тамхины өрөө ороход тэр надад “Айс гэж мэдэх үү” гэхэд нь би “сайн мэдэхгүй” гэсэн. Тэр “би утсан дээр чинь апплейкэшн суулгаж өгнө, үүгээр надтай холбогдоорой гэсэн. Бас Ананд миний утас руу түүнээс ирсэн юмыг  утасныхаа аппликейшнээр өөр хүн рүү зураг явуулж, өөр хүмүүсийн бичсэн юмыг Ананд руу явуулж өгөөч гэхэд нь би хүнээр дайлуулсан тул “за” гэж хэлсэн. Би Анандтай хоёр удаа л уулзсан. Анандын найз буюу ах нь юм бичихээр тэр бичсэн зүйлийг нь би Ананд руу явуулсан. 2, 3 удаа явуулсан. Ди ди гэдэг хүн  Анандтай харьцаж байгаа юм шиг юм бичихээр нь түүнийг нь Ананд руу явуулсан. Ананд буцаагаад дансны дугаартай зураг явуулахаар түүнийг нь Ганчимэг гэдэг хүний дансыг нь тэр Ди ди гэдэг хаягтай хүн рүү явуулдаг. Тэр хүн заримдаа янз бүрийн юм бичээд намайг харааж, ална тална гэсэн юм бичихээр нь би айгаад утсаа унтраачихдаг. Ананд над руу орцны зураг, пункерийн зураг явуулдаг, би түүнийг нь цааш нь дамжуулдаг. Зураг явуулангуут тэр хүмүүс алга болчихдог. Ди ди гэх хүн болон бас нэг хүн байсан. Би тэр 2 хүнтэй л харьцдаг байсан. Тэр хүмүүс намайг хараагаад, сүрдүүлээд байсан тул би буруу юм хийж байгаагаа ойлгож одоо болих хэрэгтэй гэж бодсон. Гэтэл Ананд над руу “Айс” хэрэглэж үзэх үү гэхээр нь би 200 000 төгрөгөөр худалдаж  авч хэрэглэсэн. Тэр үед тийм сайхан мэдрэмж аваагүй. Хэдэн грамм гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Эхний удаа Модны 2-ын тэр хавийн байрны саравчны сандал доороос авсан. Хэн тэнд наасан, наадаг гэдгийг нь би мэдэхгүй, өөрөө наадаг байх. Сандал доороос авч хэрэглээд багадуулсан юм болов уу гэж бодоод дараачийн удаа их хэмжээгээр буюу 1.4 грамм авч хэрэглэх гэж байгаад цагдаад баригдсан. 9 дүгээр сарын 23-ны өдөр Панасониктой байрны орцны 2 давхараас авсан. Үүний мөнгө 200 000 төгрөгийг дараа өгье гэж гуйж авсан байсан. Би ерөөсөө зараагүй. Бээжин явахаас өмнө энэ бодисын тухай кинон дээрээс л харж байсан. Хэрэглэж байгаагүй. Мансуурулах бодисыг Анандаас /Дашням/ 2 удаа л авсан. Ананд намайг дайлаад намайг согтуу байхад энэ зүйлээ хэлсэн, тэгээд би зөвшөөрсөн. Мансууруулах бодисыг хэрэглэхэд гар хөлөрч байсан, ерөөсөө мансуураагүй. Мөсийг хэрэглэхэд хоолой хорсоод, нойр хүрэхгүй, дахиж хэрэглэмээр санагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллага Ананд буюу Дашнямыг хайсан боловч олдоогүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл хийхгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Эрдэнэ мэдүүлэхдээ:

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найз залуу болох Төрбатийн гэрт байж байхад тэдний гэрт Замын-Үүдээс хамаатны ах нь ирсэн юм. Тэгсэн чинь Төрбатийн эгч нь “та хоёр өнөөдөртөө Гачууртад байх Эрдэнэийн гэрт очоод хоночих” гэхээр нь бид хоёр “за” гээд гэрээс гараад Гачууртад байх манай гэр рүү явах гэсэн боловч машин унаа байхгүй, явж чадаагүй тул миний гар утсыг ломбардад 150 000 төгрөгөөр тавиад Модны 2-т байх “Твин хорс” гэх буудлын 304 тоот өрөө аваад орсон. Буудалд орох үед өглөөний 10 цаг болж байсан байх. Буудалд ороод бид хоёр шууд унтсан. Тэгээд орой болж байхад бид сэрээд, Төрбат гарч хоол авч идье гэхээр нь буудлаас гарч, Төмөр замын Богд-Артай байранд байх “Монгол хуушуур” гэх нэртэй хоолны газарт орж хоол идсэн. Тэгээд хоолоо идэж дуусаад, гараад явж байхад Төрбат утсаа оролдоод байсан. Тэгснээ “хоёулаа ийшээ орц руу ороодхоё” гэсэн. Тэгээд би Төрбатийг дагаад наг байрны орц руу ороод шатаар 2 давхарт гараад Төрбат байрны паарыг нь ухаж байгаад нэг ууттай, жижиг, хог шиг зүйл гаргаж ирээд, уутыг задлаад нэг нунтаг цагаан зүйл гаргаж ирээд сороод байх шиг байсан. Тэгэхээр нь “наадах чинь юу юм” гэж Төрбатөөс асуухад “нэг юм байгаа юм” гэхээр нь би тэр нунтаг цагаан зүйлийг хэлээрээ долоож үзэхэд гашуун, муухай зүйл байхаар нь “наад муухай зүйлээ хая” гэж хэлээд уг байрнаас гараад явсан гэжээ. (хэргийн 57-58 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Э.Гэрэл мэдүүлэхдээ: 

99168441 дугаарыг би 2-3 жилийн өмнөөс хэрэглэж байгаа. Анх авах үедээ Мобикомын салбар дээрээс бичиг баримтын хамт очиж өөрийн нэр дээрээ авч байсан. Энэ дугаарыг надаас өөр хүн хэрэглэж байгаагүй, зөвхөн би ганцаараа хэрэглэдэг. З.Төрбат гэх залуутай 3-4 жилийн өмнө танилцаж байсан ба гэр ойрхон, Төмөр замд байдаг учраас байрны зүс мэдэх найзууд болсон. Одоо ч бие биетэйгээ мэндтэй явдаг. Түүнээс дотно найзалж байгаагүй. Би З.Төрбат гэх залуугаас 2018 оны 6-7 дугаар сарын үед нүдний шил болон бугуйн цаг зэргийг нь мөнгөө авахаар тохироод, аваад хэрэглэж байсан ба мөнгийг нь өгөөгүй, түүнд ерөнхийдөө 200 000 гаруй төгрөгийн өртэй байсан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр Төрбат над руу утсаар холбогдож “чи надад мөнгө өгөх үү, би чамд жаахан мөс гэх хэрэглэхээр гоё болдог зүйл өгье” гэж хэлэхээр нь би тухайн үедээ мөнгөгүй байсан болохоор “тэгье л дээ” гэж хэлээд хэд хоногтоо холбогдоогүй. Харин 2018 оны 9 дүгээр сарын 20-ны орой холбогдож нөгөө яриад байсан “мөс” гэх зүйлийг нь авахаар ярьж өөрийнхөө 5034966092 дугаарын Хаан банкны данснаас АТМ ашиглан 200 000 төгрөг шилжүүлж, хорооллын “Орифлем” гэсэн бичигтэй байрны гаднаас очиж “сааданд байх сандал доор нуусан байгаа” гэж хэлэхээр нь очиж авсан. Уг  нь бол гялгар уутанд хийсэн жаахан хэмжээтэй сод давс шиг зүйл байсан ч би хэрэглэж чадаагүй хаячихсан. Гэхдээ мөнгөө буцааж авъя гэдэг байдлаар Төрбаттэй холбогдоогүй. Учир нь би түүнд өртэй байсан учраас түүнийгээ өгчихлөө гэж бодоод л орхисон. АТМ-аар мөнгө шилжүүлэхдээ Төрбатийн над руу явуулсан данс руу нь хийж байсан. Одоо ямар данс байсан талаар санахгүй байна. Урьд өмнө нь Төрбатөөс хар тамхи мансууруулах бодис худалдан авч байгаагүй гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

 

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Үзлэг хийж буй газар нь Баянгол  дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Twin horse” нэртэй зочид буудлын 3 давхарт 304 тоот өрөө байна. Уг зочид буудал нь Модны 2 гэх газраас урагш автозамын баруун талд зүүн тийш харсан хаалгатай, 6 давхар саарал өнгийн байшин байна. Хаалгаар орж шатаар дээш гарч 3 давхарт баруун гар тийш эргэн коридороор явахад ертөнцийн зүгээр хойд зүгт харсан 304 гэсэн хаягтай модон бор өнгийн хаалга байна. Хаалга онгорхой байх ба дотогш ороход дотор нь З.Төрбат байна. Уг өрөөнд цагийн зүүний дагуу үзлэгийг явуулахаар тогтов. Өрөөний орох хаалганы зүүн талд байх ханад ариун цэврийн өрөө  рүү орох хаалга байх ба дотогш ороход зүүн талд шүршүүр, угаалтуур, хаалганы өөдөөс суултуур байх ба суултуур дотор усны гадаргуу дээр тунгалаг өнгийн ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байх ба гаргаж авч хэмжихэд 2,5х3 см хэмжээтэй байна. Уг ууттай зүйлийг албаны гар жин дээр жинлэхэд 1.04 грамм байсныг №22 гэж дугаарлан хураан авлаа. Уг зүйлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрүүлэх багажаар шалгахад сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж илэрч байв гэжээ. (хэргийн 12-15 дугаар хуудас)

 

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд:

-HER хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

-МЕТ хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

-СОС хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/

-АМР хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илрээгүй/

-ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/

-КЕТ хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэж зааж байгаа нь иргэн З.Төрбат нь метамфетамин, амфетамин, тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн З.Төрбатийн гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл:

З.Төрбатийн “Самсунг Эс-6 Эдже” загварын гар утас нь шаргал өнгийн корпустай, сим карттай, дэлгэц мэдэрдэг, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гар утасны /gallery/ цэс рүү орж А гэсэн дугаартай байрны зураг болон 1 дүгээр орцыг харуулсан зураг мөн хог хаях хоолойг харуулсан зураг байх ба уг хог хаях хоолойн хог хийх хэсгийн доод 2 нимгэн төмрийн дунд цагаан өнгийн зүйл хавчуулж нуусан зураг байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн гэрэл зургаар бэхжүүлэн авав. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 3 ширхэг зураг авсан байх ба уг 3 ширхэг зурагны эхний зураг нь зиплок түгжээ бүхий уутанд талстлаг мөс мэт зүйлийн зураг авсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд:

Өөрийгөө Ананд гэж танилцуулсан залуугийн царай төрхийг би сайн танина. Анандтай БНХАУ-ын Бээжин хотод болон Улаанбаатар хотод нийтдээ 2-3 удаа уулзаж байсан болохоор царай төрхийг нь хараад танина. Ананд нь надад мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис худалдаагүй, зөвхөн мөс гэх бодис тавьсан газраа хэлж, авч хэрэглэвэл хэрэглээрэй гэхээр нь л аваад буудалд найз охинтойгоо хамт орж хэрэглэж байгаад баригдсан. Эдгээр 6 хүний зургийг харлаа. Зурагны 5 дугаарт байгаа хүн бол өөрийгөө Ананд гэж танилцуулсан надтай “Anand” болон “money monster” гэсэн Ве чат хаягаас харьцаж байсан залуу мөн байна гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10150 тоот дүгнэлтэд:

1.2.3 шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Э.Эрдэнэ 2018.09.28 ХТТГ Эрдэнэ” гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна.

“З.Төрбат РД:УУ92073011” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 71 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10151 тоот дүгнэлтэд:

1.2.3 Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “22” гэж дугаарласан гялгар ууттай цайвар өнгийн талстлаг зүйл,

“92” гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны тасархай,

“55” гэж дугаарласан шилний хагархай мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. Метамфетамин нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. (хэргийн 84 дүгээр хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 878  тоот дүгнэлтэд:

1. З.Төрбат нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. З.Төрбат сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.

3 З.Төрбат нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. З.Төрбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. З.Төрбат мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. (хэргийн 91 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд:

З.Төрбат нь урьд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 154 дүгээр хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч З.Төрбат нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “Твин хорс” зочид буудлын 304 тоот өрөөнд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй нийт 1.04 грамм мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Эрдэнэ, Э.Гэрэл нарын мэдүүлэг, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10150 тоот, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10151 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан, Нийслэлийн прокурорын газраас З.Төрбатт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

З.Төрбатт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдлаар төлөв, томоотойг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох  хязгаарлалтыг тогтоолоо.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №22 дугаартай гялгар ууттай цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 1.04 грамм жинтэй, №92 дугаартай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны тасархай, №55 дугаартай тарианы усны шилний хагархай зэрэг эд зүйлийг устгах нь зүйтэй.

З.Төрбат нь бусдад төлөх төлбөргүй, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 28 өдөр цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Төрбатийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Төрбатийг хорих ялыг оногдуулахгүйгээр  3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар З.Төрбат оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

            7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох  хязгаарлалтыг тогтоосугай.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар З.Төрбат нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг дурдсугай.

5. Шүүгдэгч З.Төрбат нь бусдад төлөх төлбөргүй, 28 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №22 дугаартай гялгар ууттай цайвар өнгийн талстлаг мөс мэт зүйл уутны хамт 1.04 грамм, №92 дугаартай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутны тасархай, №55 дугаартай тарианы усны шилний хагархай зэргийг тогтоол хүчин Төрбат болмогц устгасугай.

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Төрбат болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Төрбат болтол шүүгдэгч З.Төрбатт хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН