Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01137

 

Т.Н-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн туха

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2017 оны 04дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01096 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1379 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Н-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч ЗГХЭГ-тхолбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Нминий бие Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 294 тоот тушаалаар “ЗГАБ Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд томилогдон ажилласан. Ийнхүү 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ЗГАБ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллах хугацаандаа өндөр албан тушаалтнуудад тээврийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх чиг үүргийг амжилттай сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд улсад 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 08 дугаарсарын 22-ны өдрийн 190 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр “ЗГАБ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн байна. Ийнхүү Т.Н-ийг “ЗГАБ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дараах үндэслэлээр зохих хууль журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: “ЗГАБ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас Т.Ннамайг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлснөөс хойш 6 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 190 тоот тушаалыг гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар ажилтны ажил гүйцэтгээгүй үедээ ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байх үндсэн нөхцлийн нэг нь ээлжийн амралттай байгаа хугацаа орж байна. Иймд Т.Нминий ээлжийн амралтыг эдэлж дууссаны дараах ажлын өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх эсэх саналаа мэдэгдэх боломжтой байсан хэдий ч ажил олгогчийн эрх мэдлээ давуу байдлаар илэрхийлсэн арга ажиллагаагаар хуульд нийцээгүй үйлдэл гаргасан гэж үзнэ. Төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй. Иймд хууль бус шийдвэрийн үр дагавар нь хууль бус болдог учир нэхэмжлэгчийг хууль бусаар халагдсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 тоот тушаалын агуулга ч хууль зөрчжээ. Дээрх тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар ажилтныг ажлаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, энэ талаар тушаалд тодорхой зааж өгөх үүрэгтэй ажээ. Энэ бол хуулийн шаардлага учир хариуцагч байгууллага биелүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл энэ талаар огт заагаагүй учир хуулийн шаардлага хангасан шийдвэр гэж үзэхгүй. Энэхүү алдаанаас болж, ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр тодорхойгүй болж, нэхэмжлэгч хууль ёсоор шударгаар авах цалин хөлсний асуудал бүрхэг болж байна. Иймд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 тоот тушаал хууль зөрчиж гарсан учир нэхэмжлэгч Т.Ннамайг “ЗГАБ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 4 184 900 төгрөгийн олговор олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 9.1.4-т яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар заасны дагуу, “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан. Т.Ннь 1955 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд 2016 оны байдлаар 61 нас буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасныг үндэслэн Т.Н-ийг “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Т.Нгаргасан нэхэмжлэлдээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2-т ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үедээ ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байх нэг нөхцөл нь ээлжийн амралттай байгаа хугацаа ордог, гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн” гэжээ. “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг үйлчилгээний байгууллага бөгөөд уг байгууллагын захирлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын тушаалаар томилж, чөлөөлдөг. Иймд тус үйлдвэрийн газрын захиралд ээлжийн амралт эдлүүлэх шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга гаргах бөгөөд Т.Н-ийг ээлжийн амралт эдлүүлэх талаар ямар нэг тушаал, шийдвэр гараагүй байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “ээлжийн амралттай байсан” гэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжпэгч нэхэмжлэлдээ “...ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтныг ажлаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, энэ талаар тушаалд тодорхой заана” гэснийг зөрчсөн гэжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 190 дүгээр тушаалд Т.Н-ийг “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн тул ажлаас хүлээлгэн өгөх хугацаа тогтоогоогүй, энэ талаар тушаалд заагаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийн 5 дахь заалтад “ажиллагсадаас эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрмэгцээ өндөр насны тэтгэвэрт гарахад нь .... 1-6 сар хүртэл үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож болно” гэж заасан. Нэхэмжлэгч Т.Ннь “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсний дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6 сарын тэтгэмж авах хүсэлт гаргасан байна. Т.Н-ийнхүсэлт, ”ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын дотоод журмын дээр дурдсан заалтыг үндэслэн “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 119 дүгээр тушаалаар Т.Н-д 6 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг олгосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч Т.Ннь өөрийг нь хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлөгдсний тэтгэмжийг өөрөө хүсэлт гарган авсан байна. Дээр дурдсан үндэслэл, тайлбарын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр Т.Н-ийг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 190 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул Т.Н-ийнгаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд шүүх нэхэмжпэгч Т.Н-ийннэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхдээ хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01096 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар 1, 20 дугаар зүйлийн 20.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дугаар зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Н-ийг “ЗГАБ” Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас 4 222 884/дөрвөн сая хоёр зуун хорин хоёр мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-д олгон, хариуцагч Монгол Улсын ЗГХЭГ-тнэхэмжлэгч Т.Н-ийнажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Нулсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас улсын тэмдэгтийн хураамжид 82516 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1379 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ЗГХЭГ-тхолбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Т.Н-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх:1.1 “Нэхэмжлэгч Т.Ннь 190 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үуссэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйл баримтад талууд маргаагүй, харин уг тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргаантай байна” гэсэн дүгнэлт агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй болжээ. Учир нь нэхэмжпэгч Т.НЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 294 дүгээр тушаалаар ЗГАБ Улсын төсөвт үйлдвэрийи газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тушаалаар тухайн албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн. Энэхүү ажиллагааг Т.Нхууль бус гэж үзэж, уг албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргахдаа Т.Н-ийг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна гэсэн гол дүгнэлтийг хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтад суурилан холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх “ажлаас чөлөөлсөн үйл баримтад талууд маргаагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн үйл баримтын талаар мэтгэлцэн маргалдаж байснаас биш “маргаагүй” гэсэн ямар ч тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар хэлэлцэгдээгүй болно. Үүнээс үзвэл, ажил олгогчийн шийдвэр, нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримт, үйл баримтыг шүүх харьцуулан дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Төрийн албан тушаалтан өндөр насны тэтгэвэр авах эрх хуулиар үүссэн ч түүнийг ажлаас чөлөөлөхдөө хуулийн дагуу шийдвэрлэх үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн. Төрийн байгууллагад олон жил ажилласаар тэтгэвэрийн насанд хүрэх үед нь ээлжийн амралттай байхад нь шууд чөлөөлөх эрх зүйн боломжгүйг давж заалдах шатны шүүх нягтлан үзэж, бодитой дүгнэлт хийгээгүй алдаа гаргалаа. Энэхүү шийдвэр нь тэтгэвэрийн нас болмогц яаж ч чөлөөлж болохыг “зөв” гэж үзсэнтэй агаар нэг, эрх зүйт төрийн үндсэн зарчимтай зөрчилдсөн дүгнэлт болсон байна. 1.2 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөр нэг үндэслэл бол, "Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж заасан тул нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан нь ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 1 сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Уг хугацааг хэтрүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаарх баримт, тайлбар шүүхэд гаргаагүй байхад анхан шатны шүүх хуулиар тогтоосон дээрх хугацааг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэхдээ тухайн харилцаанд хамаарал бүхий хуулийг буруу тайлбарлан хугацаа тоолох эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргалаа.

1/ Т.Н-ийг ажлаас чөлөөлөх тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тушаалыг Т.Н-д гардуулж өгөөгүй. Энэ талаар нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

2/ Давж заалдах шатны шүүх Т.Н-ийг тэтгэмж авах хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гэх буруу дүгнэлтийг хийсэн. Хавтаст хэрэт авагдсан баримтаас үзэхэд Т.Нтэтгэмж авах хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тул энэ өдрөөс эхэлж гомдол гаргах хугацааг тооцох боломжтой гэж үзнэ.

3/ Шүүх ямар баримтыг үндэслэж 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс гомдол гаргах хугацааг тооцох талаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Энэ хугацаанаас тооцоод үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүйг шүүх анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно”, мөн хэсгийн 72.2-т “тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заажээ. Нэхэмжпэгч Т.Нзөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх 30 хоногийн сүүлийн хоёр өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүд нь ажлын бус өдөр /хагас, бүтэн сайн/ байсан тул дараагийн ажлын өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх уг гомдол гаргах хуулийн хугацаанд нь гаргасан гэж үзэж, мөн өдрийн тэмдэглэгээгээр баталгаажсан. Энэ талаар талууд маргаагүй. Дээрх нөхцөл байдлыг илтгэгч шүүгч хэргийн материалтай бүрэн сайн танилцаагүйгээс гомдол гаргах өдрийг буруу тооцоолсон байна. Иймд дэлхий болон Монгол Улсын хэмжээнд албан ёсоор нийтээр дагаж мөрдөж байгаа цаг тооллын бичиг буюу хуанлигаар дээрх тайлбар нотлогдоно. Нөгөөтэйгүүр, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэх асуудлыг хөндөж, мэтгэлцээгүй, давж заалдах гомдолд ч энэ талаар тусгаагүй юм.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар

  1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Тухайлбал нэхэмжлэгч Т.Ннь Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх хүрээнд 2016 оны 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд үндэсний их баяр наадмын зохион байгуулах салбар хорооны гишүүнээр ажилласнаар түүний амралтын хоног хойшлогдсон хугацаанд нь түүнийг ажлаас чөлөөлсөн үйл баримтын хамаарлыг шүүх хуульд нийцүүлэн зөв үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.
 
   

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т “Энэ хуулийн 78.2-т заасан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно” гэж заасны дагуу Т.Н-ийнээлжийн амралт, нийтээр амрах баяр ёслолын үеэр ажилласан өдрүүдийг нөхөн амраах буюу ээлжийн амралттай хамтатган олгох үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүйн үр дагаврыг нэхэмжпэгч хүлээх эрх зүйн боломжгүй юм. Хариуцагч байгууллага энэ асуудлыг Т.Н-ийг ажлаас халах хүртэлх хугацаанд шийдвэрлэж амжаагүй бол түүнийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тушаалаар шийдвэрлэх үүрэгтэй байхад шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйн хариуцлагыг нэхэмжпэгч хүлээх үндэслэлгүй юм. Иймд “нэхэмжлэгч Т.Н-ийг нөхөн амруулсан, эсвэл ээлжийн амралтыг сунгаж олгосон талаар баримтгүй” гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Гурав. Эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаагүй талаар: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго өөрт хуулиар олгогдоогүй эрх эдэлж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тушаалаар “Засгийн газрын автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газрын даргыг ажлаас чөлөөлжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 1822, 24 дүгээр зүйлийн 24.4, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 310 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйл баримтыг шүүх хуульд нийцүүлэн дүгнээгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1379 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/01096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Ннь хариуцагч ЗГХЭГ-тхолбогдуулан ЗГАБ Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 184 900 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “”ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн, тушаалыг 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан атлаа 8 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн нь хууль бус, тушаалд ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, тушаалыг эрх бүхий этгээд гаргаагүй” тул ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцээгүй гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Т.Н-ийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, тушаал гаргах үед ажиллаж байсан гэж маргажээ. Т.Ннь 2016 оны 8 дугаар сарын 22-ны байдлаар 61 настай байсан байна.  

Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах тусгайлсан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасны дагуу давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан уг хэм хэмжээг хэрэглэж, хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т.Ннь өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотойгоор 12 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хүсэлтийг ЗГАБын захиргаанд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан баримт хэрэгт авагджээ. /хх-23/. Ажилтан нь эрхээ зөрчигдсөн болохыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн боловч хуульд заасан хугацаанд буюу мөн оны 9 дүгээр сарын 25-ны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

Хуульд зааснаар шаардах эрхийг эрх нь зөрчигдсөн, энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой үеэс тоолдог тул нэхэмжлэгч нь ажлаас халсан талаар мэдэж, тэтгэмж авах хүсэлт гаргасан үеэс хугацааг тоолно.

Магадлалд тусгасан дээрх дүгнэлтээс гадна нэхэмжлэгч Т.Ннь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжийг гарснаас хойш 4 сарын дараа буюу 2017 оны 2 дугаар сарын 01-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргажээ. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь хугацааг хүндэтгэн үзэх шалгаанаар хэтрүүлсэн эсэхийг нотлоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид энэ талаар мэтгэлцсэн бөгөөд хугацаа хэтрээгүй, эсвэл хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацааг хэтрүүлсэн эсэхийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй ба уг үйл баримтыг нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хэм хэмжээг бүрэн хэрэглээгүй учраас нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлтийг хуульд нийцүүлэн залруулжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг бий болгосон тул тушаалын хэлбэр, агуулга, үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 1379 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР  

  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА