Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 815

 

 

 

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 151/ШШ2016/00815

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод 13-р гудамж 26 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, Сартуул овгийн Сосорбарамын Лхагвасүрэнг /РД:НЭ60110884/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, Нацагдорж А-3 гудамж, 4 тоотод оршин суух, 42 настай, эмэгтэй, Боржигон овогт Баатарын Жаргалмаа /РД:НР74103061/-д холбогдох,

зээлийн төлбөр 3.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянаад  

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жаргалмаад мөнгөний хэрэгцээ гарлаа гэхээр нь 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй, 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй гэрээ хийж зээлүүлсэн. Зээлийн 3 сая төгрөг, хүүний 1.840.000 төгрөг гарч байгаа боловч зээлийн хугацааны үед 800.000 төгрөг хүүнд өгсөн тул түүнийг хүүгээс нь хасч тооцоод Жаргалмаатай тохиролцсон улмаас үндсэн мөнгөө 700.000 төгрөгийн хамт нийт 3.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ: Б.Жаргалмаа миний бие нь С.Лхагвасүрэнгээс 2.000.000 төгрөг хүүхдийн сургалтын төлбөр болгон сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. 2015 оны 1 дүгээр сарын 25-нд 1.000.000 төгрөг 8 хувийн хүүтэй авсан болно. 2016 онд хүүнд 800.000 төгрөг өгсөн. Одоо 3.700.000 төгрөг үлдсэн. Уг нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 1-нд 2.200.000 төгрөгийг өгч барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Лхагвасүрэн нь Б.Жаргалмаагаас зээлийн төлбөр 3.700.000 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Жаргалмаа нь нэхэмжлэлийн шаардлага 3.700.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 1-нд 2.200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг бичгээр шүүхэд ирүүлсэн байна. /хх 11/

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.700.000 төгрөгийг төлж барагдуулах, мөн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74150 төгрөгөөс, 37075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 37075 төгрөгийг, хариуцагч Б.Жаргалмаагаас 37075 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч С.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. С.Лхагвасүрэнгийн зээлийн гэрээний төлбөр 3.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Жаргалмаа төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74150 төгрөгөөс, 37075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймаг дахь Хас банкны Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 37075 төгрөгийг, хариуцагч Б.Жаргалмаагаас 37075 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгчС.Лхагвасүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                      Д.АЛТАНТУУЛ