Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 828

 

 

 

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/00828

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуулдаргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдоржийн 22 дугаар байр, 4-57тоотод оршин суух, 33 настай, Мантай овогт Арсланбатын Алтанбаяр /РД:НЭ83060574/-ын

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэнхүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Алтанбаяр, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонгооролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхбат нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой авто тээврийн осол гаргаж улмаар эрүүл мэнд болон эд хөрөнгөнд нийт 8.638.684 төгрөгийн хохирол учруулсан. Миний бие хохирлоо нэхэмжилж Д.Мөнхбатын оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо Бурхант 12-134 тоот хаягын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож, хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Иймд Д.Мөнхбатыг хаана байгаа газрыг мэдэхгүй холбогдож чадахгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Алтанбаяр нь Д.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэдиргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Мөнхбат болох, мөн түүний Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо Бурхант 12-134 тоот оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй нь А.Алтанбаярын нэхэмжлэл, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныгбаримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Баяуд овогт Дамдинсүрэнгийн Мөнхбат /РД:ЗА74120214/-г эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрынхаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

/Жич: Д.Мөнхбат нь Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо Бурхант 12-134 тоотод суудаг байсан. 88001337дугаарын утастай болохыг дурдах нь зүйтэй байна./

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныгбаримтлан Баяуд овогт Дамдинсүрэнгийн Мөнхбат /РД:ЗА74120214/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаархариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийгтогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Баяуд овогт Дамдинсүрэнгийн Мөнхбат /РД:ЗА74120214/ нь Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо,Бурхант 12 дугаар гудамж 134 тоотод суудаг, 88081337 дугаартай утас барьдаг байсан болохыгдурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ