Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 827

 

 

 

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/00827

Төв аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуулдаргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, 4-р баг, Эрдэнэ-Уул, 4-р гудамж, 2 тоотод оршин суух, 34 настай, эрэгтэй, Манзушир овогт Үнэнхүүгийн Гансүх /РД:НС82042477/-ийн

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэнхүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянанхэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ү.Гансүх миний бие М.Энхбаяртай 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, 3.000.000 төгрөг зээлсэн юм. М.Энхбаяр нь зээлсэн мөнгөө өгөхгүй, хаа байгаа газар нь мэдэгдэхгүй байна. М.Энхбаяр нь Сэлэнгэ аймаг, Орхонтуул 2 дугаар баг, Баянцогт бор толгой гудамж 8 тоот хаягт бүртгэлтэй боловч энэ хаягтаа байдаггүй. Улаанбаатар хотод оршин сууж байгаа сурагтай байгаа ч надтай уулзахгүй, 99611561, 88076161 дугаарын утаснуудаа авахгүй, хаана байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул Мөнхжаргалын Энхбаяр /РД:МК87032918/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыгшинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ү.Гансүх нь М.Энхбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэдҮ.Гансүх нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүнийоршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Ү.Гансүхийн нэхэмжлэл, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныгбаримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Боржигон овогт Мөнхжаргалын Энхбаяр /РД:МК87032918/-г эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрынхаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Ү.Гансүх нь өөрийнхөө эзгүйд шийх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх ба дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасанд нийцэж байх тул түүний хүсэлтийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

/Жич: М.Энхбаяр нь Сэлэнгэ аймаг, Орхонтуул 2 дугаар баг, Баянцогт бор толгой гудамж 8 тоот хаягт оршин суух бүртгэлтэй байна. 99611561, 88076161 дугаарын утастай гэснийг дурдах нь зүйтэйбайна./

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныгбаримтлан Боржигон овогт Мөнхжаргалын Энхбаяр /РД:МК87032918/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаархариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийгтогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Боржигон овогт Мөнхжаргалын Энхбаяр /РД:МК87032916/ нь Сэлэнгэ аймаг, Орхонтуул 2 дугаар баг, Баянцогт бор толгой гудамж 8 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, 88076161, 99611561 дугаарын утастай болохыг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсынтэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЛТАНТУУЛ