| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2023/07785/И |
| Дугаар | 210/МА2024/00884 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/00884
2024 04 26 210/МА2024/00884
*******,******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01225 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******,*******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00997 дугаар захирамжаар *******,******* нараас 38,871,713 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлөгч*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Чингэлтэйн ******* гудамж, тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 439 м.кв талбайтай газрыг хурааж, шинжээч 77,800,000 төгрөгөөр үнэлсэн.
1.2 Хөрөнгө үнэлгээний ХХК-ийн хийсэн үнэлгээ нь одоогийн зах зээлийн бодит ханштай нийцэхгүй.*******ын хашаа, байшин дахин төлөвлөлтөд хамрагдсан бөгөөд 2-3 өрөө байраар зарагдахаар үнэлгээтэй болсон гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00997 дугаар захирамжаар *******, нараас 38,781,713 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******,******* нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн. Төлбөр төлөгч*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Чингэлтэйн ******* гудамж, тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 439 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 158-01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 158-02 дугаар тогтоолоор хураасан.
2.2 Талууд үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх хүсэлт гаргаж, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 77,800,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг*******ад 2023 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн 4-158/763, *******д 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4- 158/7861 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн хөрөнгийг бие даан худалдах 1 сарын хугацаа авсан. Гэвч тус хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 54,460,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй.
2.3 *******,******* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг гардан авсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу 6 сарын дараа шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч *******т холбогдох, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00997 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн, Эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Чингэлтэйн ******* гудамжны тоот хаягт байршилтай, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний 439 м.кв газрыг зах зээлийн үнийг 77,800,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч *******,******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Миний өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамтаар шүүгчийн туслахад явуулах хүсэлтээ илэрхийлж утсаар холбогдсон. Гэвч шүүгчийн туслах үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
4.2 Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
4.3 Шүүх хэдийгээр хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж дүгнэсэн боловч эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх ашиг хохирч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Шүүхэд ямар нэгэн хүсэлт баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч талыг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч *******,******* нар нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 77,800,000 төгрөгөөр үнэлсэн шинжээч ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00997 дугаар захирамжаар хариуцагч *******,******* нар нь барьцаа хөрөнгөө зарж борлуулан, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор 38,431,605 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 13-14/
3.1 Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22260540 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 58/,*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Чингэлтэйн ******* гудамж, тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 439 м.кв талбайтай газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 158-а дугаар тогтоолоор битүүмжилж /хх 62-63/, шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 158-02 дугаар тогтоолоор хураан авсан байна. /хх 64-65/ Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байхаас гадна нэхэмжлэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргаж, /хх 66-67/ шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/119 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр ХХК-ийг томилсон. /хх 69/
4.1 Шинжээч ХХК нь*******ын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 77,800,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 74/ Улмаар, хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-158/7763, 4-158/7861 дугаар мэдэгдлүүдээр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч*******ад мөн өдөр хүргүүлсэн, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр *******д баталгаат шуудангаар хүргүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 82/
5. Шинжээч ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь ....хашаа, байшин газарт орсон бөгөөд 2-3 өрөө байраар зарагдахаар үнэлгээтэй болсон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
6. Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлт ирүүлснийг шүүгчийн 101/ШЗ2024/05794 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. /хх 114-115/ Улмаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн шүүх хурал давхцсан талаарх баримтаа ирүүлээгүй байх тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэх нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН